3. Close friends

40 8 1
                                    

Бараг 2 цаг.

Түүн рүү маш олон  залгасан ч хариу ирэхгүй нь. Хайран хоёр цаг. Антоныг амласан юмандаа эзэн болж чаддаггүй, хайхрамжгүйг нь мэдсэн бол тэр дороо зааж чадахгүйгээ хэлдэг байж.  Нэг ч болтугай зүйлд нь тус болъё гэж бодсон биш хариуд нь 2 цаг хүлээх шив дээ.

"Юки!"

Тэр холоос амьсгаадан ирж байгаа түүнийг харвал гүйсэн бололтой. Гэхдээ л 2 цаг гүйнэ гэж байхгүй.

Би эсрэг зүгрүү нь эргэн харж алхаж ирэв. Хойно ч мөн адил хөлийн чимээ бага багаар сонсогдож эхлэн, удалгүй гараас татчихав.

"Тавь аа. Би одоо завгүй."

"Яагаад гэрт ороогүй байгаа юм?"

Би түүнрүү ' тоглоод байна уу ' гэмээр харцаар хараад, "Гэр чинь түлхүүр эсвэл кодоор онгойдог юм байна. Намайг шидтэн гэж бодоо юу?"

Танилцаад удаагүй хүндээ муухай зан гаргах тиймхэн ч энэ удаад надаас ийм л авир гарах бололтойдог.

"Би чамруу зурвас бичсэн. Нууц үгээ явуулсан болохоор ороод байж байгаа гэж бодлоо."

Би утсаа асаан түүнрүү харуулав. "Хаана байна? Тэр зурвас чинь."

Тэр утсыг минь аваад "Энэ л байна шүү дээ."

Утсаа түүнээс булаах шахам аваад хартал. . . Түүнээс гурван зурвас 2  дуудлага ирсэн байв.

"Юки, хаалганы нууц үг 0321."

"Ороод юм идээд тухтай байж байгаарай. Би жаахан удах бололтой."

30 минутын дараа "Орсон уу?

Аваагүй дуудлага 1
Аваагүй дуудлага 2"

Би өөрөө байдалд орчихлоо. Хамгийн ихээр ичиж байна. Яаж түүний дуудлагыг хүртэл сонсоогүй байж чадаж байна аа. Тэгчихээд өөдөөс нь юу гээд хэлчихэв дээ.

"М-муухай аашилсанд уучлаарай. Би сонсоогүй байж." Өөрийн мэдэлгүй толгой гудайж аавын өмнө ямар байдаг тэр байдлаа гаргаад байлаа.

Тэр толгой илэх шиг болоод "Зүгээр дээ. Чи ийм үед хүртэл Солонгосоор их сайн ярих юм аа. Одоо орцгооё!"

Би толгойгоо илүүлсэндээ бүр ч ичин улайн, хамаг биеээр тог гүйх мэт болоод түүнийг дагаад гэрт нь оров.

Гэр нь тохилог ганцаараа амьдрахад тухтай хэдий ч их том юм. Өнгөний сонголт нь ч сайн юм.

"Хөөх чи морин хийл тоглодог юм уу? Бас зөндөө олон шагналууд байна. Бас усанд сэлдэг юм байна!"

Ил тавьсан байсан шагналуудыг нь харж уулга алдан ширээнд суулаа.

"Чухал гэж бодсон шагналуудаа ил гаргасан юм аа. Энэ хэдээс их зүйл хайрцагт маань бий. "

Би бүр ууж байсан жүржийн шүүсэндээ ханиалгахаа шахав.

"За хоёулаа энд сууж байгаад хийж эхэлье."

____

Бүхэл бүтэн 4 цагийн турш, эвтэй найртай гэж хэлвэл худлаа байх. Антон бичихдээ их тааруу. Алхам алхмаар нь бичиж өгсөн ч тэр сайн чадахгүй надад их л загнуулсан. Гадаа бүрий ч болчихож. Өнөөдөртөө ингээд л болихоор шийдэн гэрээс нь гарлаа.

"Хүргээд өгөх үү?"

Би эелдгээр "Үгүй дээ, ганцаараа явчихна." хэмээн татгалзав.

"Зүгээр дээ. Сайн найзууд бие биенийгээ хүргэж өгдөг юм. Өнөөдөр гадаа 2 цаг хүлээлгэсэндээ уучлалт хүсээд хүргээд өгье."

"С-Сайн найз аа?"

"Тийм ээ. Чи надад их тус болж байгаа. Тус болох ч болно. Тэгэхээр бүр дотно найзууд болох байх. Өнөөдөр чи намайг их загнасан."

Би өөрөө ч мэдэлгүй түүний яриаг сонсон урагшаа алхална. Антон их хөгжилтэй. Бас нэг их чанга яриад байдаггүй юм билээ. Найзлахад амар, бусад шиг элдэв зан авиргүй, маш найрсаг хөвгүүн.

Манай сургуулийн охид Антоныг царайлаг гэдгийг нь мэдээд эхэлвэл ч тэр их алдартай болох байх даа.

"Баяртай маргааш уулзъя бяцхан ааштаа!"

"Юу гээд-"

"Сайхан амраарай." Тэр өндөрт минь тааруулж доошлоод толгойг минь ахиад л илэв.

Дахин ичсэндээ юу ч хэлж чадалгүй улайгаад зогсож байх хооронд тэр аль хэдийн буцаад явж байв.

Мэдэгдэл: Антон таныг "Бяцхан аашт" гэж нэрлэв.

Love in Tokyo Where stories live. Discover now