1.2 | Хурдан дэлгүүр гүй!

80 18 16
                                    

MAKNAE LINE

Тайлбар: Улаан хадагтай ирчихсэн болохоор найз хөвгүүнээ зарах л болж дээ.

- JUYEON -

Жүён: Гарж ирэхгүй юм уу? Наад угаалгын өрөөндөө амьдрах юм уу? Хурдал л даа!! Удаан гэдэг нь!!

Чи: Муу тэнэг! Чам шиг мэдрэмжгүй хүн байхгүй байх аа. Найз охиных нь сарын тэмдэг ирчихээд байхад угаалгын өрөөнөөс хурдан гар гээд хөөж байдаг. Гарахгүй ээ, гарахгүй за юу!! Өнөөдөр ганцаараа унтаарай!

Жүён зүгээр л хурдхан шиг үнэрийг чинь үнэрлээд, хамаг чангаараа тэврэн, эрхлүүлмээр байсан сэтгэлдээ хөтлөгдөн чамайг яаруулсан нь энэ байлаа. Чиний уурыг хүргэсэндээ харамсан суух бол, чи угаалгын өрөөний шалан дээр суун Жүёнд уурласан хэвээр байх аж.

Эцэст нь чи эмэгтэй хүний бардам зандаа дийлдэн, хүйтэн шалан дээр хөлөө тэврээд унтчихсан байх бөгөөд Жүён чамайг тэврэн орон дээр аваачсаар өөрөө хажуугаар чинь орж хэвтэн, үсийг чинь илж эхэллээ. Тэгээд сэрээхгүйн тулд намуухан дуугаар,

Жүён: Чамд хичнээн их хайртайг минь чи бүрэн ойлгодог ч болоосой. Гэхдээ ойлгодог гэдгийг чинь мэднэ ээ. Чи минь үнэхээр ухаантай шүү дээ. Гол асуудал надад л байна. Чамд ямар санагдаж байгааг ч мэдэхгүй, өөрийхөөрөө л зүтгээд. Одооноос эхлээд мэдрэмжтэй, илүү халамжтай найз хөвгүүн болохын тулд хичээх болохоор гол нь чи л надтай үлдээрэй. Гуйж байна. Үнэхээр уучлаарай. Хайртай шүү.

Сүүлчийн өгүүлбэрүүдээ хэлэхдээ Жүёны нүд аль хэдийн доголон нулимстай болсон байх ба аварга том гар үсийг чинь зөөлхөн илж байгааг чи мэдрэн сэрчихээд, нүдээ аниастай хэвээр Жүёны хэлснийг сонсон тэр чамд ямар их хайртайг дахин нэг ойлгох аж.

Удалгүй Жүён чамд хөнжил нөмрүүлээд, зөөлхөн босож явсаар, гэрээс гарах бөгөөд маргаашийн завгүй хуваариасаа өмнө амттан, хэрэглэл зэргийг авахаар дэлгүүр зүглэжээ.

Удалгүй Жүён чамд хөнжил нөмрүүлээд, зөөлхөн босож явсаар, гэрээс гарах бөгөөд маргаашийн завгүй хуваариасаа өмнө амттан, хэрэглэл зэргийг авахаар дэлгүүр зүглэжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
THE BOYZ (더보이즈) REACTIONWhere stories live. Discover now