3.1 | Дээрэлхэгч

49 12 3
                                    

HYUNG LINE

Тайлбар: Тэд чамайг сургуулиас чинь тосож авахаар ирэх бөгөөд тэр үед чи хэдэн хүүхдүүдэд дээрэлхүүлж байх нь тэр.

- SANGYEON -

Санён: Юугаа хийж байгаа юм!?

Чи: С-Санён аа..

Чамайг дээрэлхүүлж байхыг хараад Санёны зүрх хэдэн хэсэг болох шиг л мэдрэгдэх ба дотроо дахиж хэзээ ч чамайг дээрэлхүүлэхгүй гэж мянгантаа амлаж байлаа.

Чиний дээр сүү асгахаар завдаж байсан хүүгийн толгойн дээр өөрийх нь сүүг булааж аван асгах бөгөөд,

Санён: Жирийн үед та нарт зүгээр л лекц уншаад явмаар байсан ч.. буруу хүнээ дээрэлхсэн болохоор энэ зэргийг чимээгүй тэвчээд өнгөр!

Ийнхүү Санён чиний нүдэн дээр чамайг дээрэлхэж байсан хөвгүүдийг эхнээс нь сургах бөгөөд хөвгүүд ч Санёнаас айж, дахиж хүн дээрэлхэхгүй хэмээн нулимстай нүдээр хэлэх ажээ.

Эцэс сүүлд нь Санён чамайг мөрөн дээрээ тохон тэвэрсээр машиндаа суулган явах бөгөөд гэртээ очин очитлоо нэг ч үг дугараагүй бөгөөд магад дотроо чамайг хамгаалж чадаагүй хэмээн өөртөө урам нь хугарсан байх.

Эцэс сүүлд нь Санён чамайг мөрөн дээрээ тохон тэвэрсээр машиндаа суулган явах бөгөөд гэртээ очин очитлоо нэг ч үг дугараагүй бөгөөд магад дотроо чамайг хамгаалж чадаагүй хэмээн өөртөө урам нь хугарсан байх

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- JACOB -

Чи түрүүлж Жэйкобыг олж харах бөгөөд нулимсаа арчсаар түүн дээр очин тэврүүлээд,

Чи: Н-Надад үнэхээр хэцүү байна. Жэйкоб чи надад туслаач, тэгэх үү?

Жэйкоб: Чамайг дээрэлхсэн хүүхдүүдэд ч гэсэн ямар нэг шалтгаан байж таараа шүү дээ. Тэднийг–

Чи: Больж үз! Үргэлж хүн бүрд сайхан сэтгэлээр хандахаа боль л доо. Хүн бүр чиний сэтгэлийг дааж явж чадахгүй шдээ.

THE BOYZ (더보이즈) REACTIONWhere stories live. Discover now