2.2 | Эрэгтэй сайн найз

62 18 6
                                    

MAKNAE LINE

Тайлбар: Хар багын эрэгтэй сайн найз, мөн чиний найз залуу. Юу л болох бол доо?

- JUYEON -

Чи найзтайгаа хамт өдөржин зугаалж байгаад, цаг ч нэлээн явж тэр чамайг гэрт чинь хүргэж өгчээ. Мөн явахынхаа өмнө хэлэлгүйгээр чамайг тэвэрсэн ба Жүён дэлгүүрээс наашаа ирж байхдаа харчих нь тэр.

Тэр их бухимдсан харагдах ч хөнгөн хуумгай үйлдэл хийхгүйн тулд чамаас тайвнаар ийн асуув.

Жүён: Саяны эрэгтэй.. хэн юм?

Чи ч хэрэг хийсэн хүн шиг түүний нүд рүү харалгүй гэмшингүй дуугаар,

Чи: Н-Найз маань байгаа юм.

Жүён: Үнэхээр үү?

Чи: Итгэхгүй бол итгэхгүй байж болно оо. Би үнэнээ л хэлж байна.

Үгээ дуусгав уу үгүй юу Жүёны том цээж чамайг бүрхэн авч, өөртөө наан тэврэх бөгөөд чи гайхсаар том нүдлэн зогсож байхад Жүён түрүүлж дугарлаа.

Жүён: Чамгүйгээр миний амьдрал хэрхэн аймшигтай болж байгааг саяны хэдхэн секундэд төсөөлөөд амжсан. Үнэнээ хэлсэнд үнэхээр их баярлалаа. Надаас илүү нэгэн нь гарч ирээд чамайг надаас салгачих вий, чамайг алдчих вий л гэж айсан.

Чин сэтгэлээсээ айсан нь мэдэгдэх түүний жаахан хүүхэд шиг шулганах үгсэнд чи өөрийн эрхгүй инээд алдах ажээ.

Чин сэтгэлээсээ айсан нь мэдэгдэх түүний жаахан хүүхэд шиг шулганах үгсэнд чи өөрийн эрхгүй инээд алдах ажээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- KEVIN -

Кэвин та хоёр гадуур хоолонд орох бөгөөд захиалгаа өгөхөөр зөөгч дуудтал зөөгч нь чиний удаан хугацаанд уулзаагүй сайн найз чинь байх нь тэр.

Кэвинийг байгааг ч умартан чи найзтайгаа ярилцсаар ашгүй нэг юм захиалгаа өгөн явуултал Кэвин чам руу харсаар,

THE BOYZ (더보이즈) REACTIONWhere stories live. Discover now