2.1 | Эрэгтэй сайн найз

66 18 7
                                    

HYUNG LINE

Тайлбар: Хар багын эрэгтэй сайн найз, мөн чиний найз залуу. Юу л болох бол доо?

- SANGYEON -

Чи найзтайгаа кино үзэж дуусгачихаад, идээгүй үлдсэн попкорноо барьсаар бие биенийхээ ам руу шидилсэн шигээ жаргалтай алхацгаах аж. Энэ үед хүнсээ цуглуулан явж буй Санён чамайг олоод харчих нь тэр.

Шуудхан л чам дээр очин гарнаас чинь хөтлөөд,

Санён: Хайраа юу хийж байгаа юм?

Чи: Өө, юу хийхэв дээ. Найзтайгаа хамт гадуур гарч байна. Чи юу хийж яваа юм?

Санён: Гэрийн хүнс дуусчихсан болохоор хүнсээ цуглуулж яваад л.

Тэр ингэж хэлснийхээ дараа та хоёр луу сэжиглэнгүй хараад,

Санён: Бодвол киногоо үзээд дуусчихсан юм шиг байна, тийм ээ? Дуусчихсан юм чинь би хөөрхнөөгөө аваад явлаа шүү. Миний гүнж өлсөхгүй байна уу? Хурдан гэртээ очоод чиний дуртай үхрийн хавиргыг чанаж идье за хэмээсээр чамайг хөтлөн явах ба эргэж харан хойно үлдсэн сайн найз руу чинь хүйтэн харц шидлэх ажээ.

- JACOB -

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- JACOB -

Жэйкоб: Өнөөдөр цаг агаар сайхан байна. Хоёулаа болзох уу?

Би: Өөө, уучлаарай Коб. Өнөөдөр сайн найзтайгаа уулзахаар төлөвлөчихсөн болохоор л.

Жэйкоб: Тэгвэл ч яахав дээ. Найз чинь эрэгтэй юу, эмэгтэй юу?

Би: Аан, эрэгтэй. Багаасаа сайн найзууд байсан болохоор.

Жэйкоб чиний хэлэхийг сонсчихоод бага зэрэг гонсойсон харагдах ч төд удалгүй инээмсэглэн,

Жэйкоб: Найзтайгаа хамт хаана уулзалдах юм? Та хоёр юу хийх үү? Кино үзэх эсвэл цэцэрлэгт хүрээлэн орох–

THE BOYZ (더보이즈) REACTIONWhere stories live. Discover now