How we met?

26 2 0
                                    

Ахлах ангид орох намар чи нөгөө ангиас манай ангид шилжиж ирж байсныг би маш сайн санаж байна. Даруухан, өндөр, царайлаг хөвгүүн.. Нэг сургуульд сурдаг байсан мөртлөө би чамайг харж байгаагүй дээ одоо ч гайхдаг. Арга ч үгүй биз дээ дотогшоо хүмүүс болохоор бусад ангийхны талаар хэр баргийн зүйлсийг мэддэггүй байсан байх л даа. Сонин нь нэг анги болсон хэдий ч эхний жилдээ хоёулаа бие биетэйгээ үг ч сольж үзэж байгаагүйг чи мэддэг үү? Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлээ сонгож гарын үсгээ зурахаар цаас руу харах үедээ л адилхан хичээл сонгосноо мэдсэн. Энэ үеэс л бидний нөхөрлөл эхэлсэн сэн. Адилхан хүсэл сонирхолтой байсан болохоор нүд ирмэхийн зуур дотноссон. Хичээл тарсаны дараа хамт хичээлээ хийнэ. Сонгон судлах хичээл дээр хүртэл хамт... Тиймээ хоёулаа найзууд болж чадсан.

"Өдөр сургууль дээр ирж хичээлээ хийх юм уу?" дулаахан инээмсэглэлээ тодруулсаар намайг зорин ирэх чамайг тэр үед би анзаарч тогтож харж байгаагүй ээ одоо л ухаарч байна

"Ирнэ ээ ядаж өөрөө ч болов бэлдэх хэрэгтэй биз дээ.. чи ирэх юм уу?" энэ үед би чамайг зүгээр л хань татаж хамт хичээлээ хийж байя л гэж найзласнаас биш эцэст нь өнчин хайртай учирч үлдэнэ чинээ хэрхэн санах билээ.

"Чамайг ирнэ гэвэл ирдэг юм уу гэж бодож байлаа" хэзээнээс ч юм мэдэхгүй юм даа байнга хэлдэг байсан үгс чинь жижигхэн зүрхийг минь догдлуулдаг болсонг анзаарсангүй.

Өдөр хоног улиран өнгөрч нэг л мэдэхэд шалгалт болоход хэдхэн сар үлдсэн байлаа. Гэнэт сонгон судлах хичээл ордог багш жирэмсний амралтаа авснаас болоод өөр багш орохоор болсныг санаж байна уу? тэр үед тэр багшийн хичээлийг ойлгохгүй болохоороо хамт суугаад тэр хичээлийг дуустал хамт муурны бичлэг үздэг байсан сан. Тэгээд би ч ийм мууртай болно, энэ нь ч хөөрхөн байна гээд л инээлдээд ярихад багш бид нь рүү их л муухай хардаг байж билээ. Уг нь хоёулаа хичээл ордог багш нар дундаа даруухан үгэнд сайн ордог гэж магтуулдаг байсан ч яагаад тэр багшийн хичээл дээр л болчимгүй үйлдэл хийдэг байснаа бодоод олохгүй юм. Одоо бодоход тэр үед сайхан байж дээ.. Ким Жунин гэх энэ хүнд би тэр үеэс л дасаж сэтгэл татагдаж эхэлсэн юм шиг ээ...

I found you without looking, and love you without trying- Mark Anthony

Loving you from AfarWhere stories live. Discover now