Эцэст нь би сонголтоо хийсэн би чиний найз хэвээр үлдэхээр шийдсэн. Гэхдээ хайрлахаа больсон гэсэн үг биш. Тэгэж чадах ч үгүй байх.. Чи найз охинтой болсон болохоор ч тэр юм уу чамтай харьцахад арай хялбар болж байх шиг. Найз охинтой шүү дээ гэж бодох төдийд миний найдлага ор мөргүй замхарч байгаа учраас харин ч надад хялбар болж байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр нэг л мэдэхэд бидний төгсөлтийн баярын өдөр боллоо. Төгсөлтийн баяраар эрэгтэй эмэгтэйгээрээ хамт гарч нээлт хийнэ гэсэн болохоор хэнтэй хамт гарах талаараа бодож байхад чи надад санал тавьсан. Гэхдээ тэр өдөр би та хоёрт зай тавьж өгөх хэрэгтэй болов уу хэмээн бодсон болохоор чамтай биш санал тавьсан өөр хүнтэй хамт гарахаар болсон.
"Жунинаа" хичээлийн завсарлагаанаар чамд энэ талаараа хэлэхээр дуудлаа
"Яасан?"
"Би бодлоо л доо.. төгсөлтөөр би чамтай хамт гарч чадахгүй бололтой"
"Гэнэт яагаад вэ?.. Тэгээд би биш өөр хэнтэй гарах гэж?" хэмээн гайхсаар асуув
"Аан тэр Сэүн надад санал тавьсан болохоор нь зөвшөөрчихсөн. Би Сэүнтэй гарах болохоор чи найз охинтойгоо хамт байвал та хоёрт илүү дурсамжтай биз дээ"
"Уг нь би чамтай гарна гэж бодоод хүлээж байсан юмсан.."
"Уучлаарай гэхдээ би Сэүнд тэгье гээд хэлчихсэн болохоор одоо буцааж чадахгүй нь" гэж хэлээд анги руугаа буцлаа.
Төгсөлтийн баяр ч болж бүгд баяр хөөртэй байхад яагаад ганцхан миний л уур ингэж их хүрээд байгааг ойлгохгүй юм. Учир нь 10 цагаас нээлт эхлэх ёстой тэгтэл одоо 9 цаг болж байна. Үүрийн 5 цагт цаг авсан үсчин маань одоо хүртэл ирээгүй. Нүүрээ будуулах үсээ янзлуулах гээд энэ их зүйлс ганцхан цагийн дотор бэлэн болчихгүй шүү дээ. Арай гэж утас руу нь залгаж байж үсчин ирж хоцрохоо шахаж сургууль дээрээ ирлээ. Бүгд л намайг хүлээгээд байж байх ба тэд нь дундаас мэдээж хамгийн ихээр хүлээж байгаа хүн бол Сэүн. Хамт гарах хамтрагч нь байхгүй ганцаараа гарах хэцүү хүлээх хэцүү..
"Ашгүй дээ би чамайг ирэхгүй нь л гэж бодлоо" тэр үсээ янзлаад тас хар өнгийн хослол өмсчихсөн байхдаа үнэхээр царайлаг харагдаж байгааг дурдахгүй бол болохгүй
"Би өөрийгөө хоцорчихлоо л гэж бодсон"
"Хөөрхөн харагдаж байна.. гарцгаах уу?" хэмээн зөөлөн инээмсэглээд гараа өглөө"
"Мэдээж" гараас нь атгаад нээлтийн танхим руу орлоо.
Жунин ч бас ирчихсэн байна. Тэд яг бид хоёрын өөдөөс харан зогсох ба өөдөөс инээмсэглээд эрхий хуруугаа гозойлгоно. Нээлт амжилттай болж өнгөрч бид анги руугаа орж эцсийнхээ хичээлийг үзлээ. Уйлах нь уйлж өнгөрсөн 12 жилийнхээ дурсамжийг ярилцан сууна. Мэдээж бүгд хамтрагчтайгаа суух ба бид хоёрын арын суудал дээр Жунин найз охинтойгоо сууж таарлаа.
"Минжү орой үдэшлэгт ирнэ биз дээ?" Жунин өөдөөс инээнэ.
"Тиймээ"
"Тэр үед надтай хамт явах уу?" их найдлага тавьсан харцаар ширтэнэ. Гэвч болохгүй шүү дээ
"Уучлаарай би Сэүнтэй хамтрагч болохоор чадахгүй нь ээ. Тэглээ ч чи найз охинтойгоо явах хэрэгтэй шүү дээ" гэж хэлээд урагш харлаа.
"Тийм шүү та хоёр хамт сайхан харагдаж байна лээ" хэмээн Сэүн дээр нь нэмэрлэлээ.
Орой болж үдэшлэгийн танхимын үүдэнд Сэүнтэй уулзлаа.
"Чи даашинз өмсөхөөрөө үнэхээр өөр харагддаг юм байна. Би сая чамайг танихгүй зөрөх гэж байлаа" хэмээн инээнэ.
"Муухай харагдаад байгаа юм уу?"
гараа савчуулсаар "Ү..үгүй ээ юу гэж дээ үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Чамтай хамтрагч болсон минь сайн сонголт байж тэгээгүй бол би харамсах байлаа"
Бүжгийн ая эхэлж Сэүн намайг бүжгэнд урьснаар бид талбайн голд гарч ирээд бүжгээ эхлүүллээ.
"Чи сайн бүжиглэх юм аа" тэр үнэхээр л гайхалтай бүжигчин байсанд би бага зэрэг гайхсан.
"Чи ч бас муугүй л юм" хэмээн инээмсэглэнэ.
Ая дуусаж бид суудал руугаа явлаа. Дөнгөж ирээд суух үед
"Би чиний дараагийн бүжгийн хамтрагч болж болох болов уу?" Жунин гараа сунгав
Би Сэүн рүү харах үед тэр толгойгоо дохилоо. Гараас нь бариад бүжгийн талбайд ирэв.
"Сэүн та хоёр их дотноссон байх шиг байна тийм үү?" гээд нүд рүү минь харлаа.
"Яахав урьд нь байсныгаа бодоход арай л гайгүй биесээ мэдэж байх шиг байна"
"Хэрэггүй" гэж хэлчхээд харцаа доошлуулав.
хөмсгөө "Юу хэрэггүй гэж"
"Сэүнтэй дотносох хэрэггүй"
I'm tired of loving somebody that's not mine