"Би яагаад Сэүнтэй дотносож болохгүй гэж? яагаад ер нь би хэнтэй найзлах хэнтэй уулзахаа чамаар заалгах ёстой юм?"
"Би чамайг бодсондоо л хэлж байна.. Сэүн тийм ч сайн хүүхэд шиг санагддаггүй болохоор чамайг гомдоож шархлуулах вий гээд айгаад байна"
"Шархалсан ч гомдсон ч энэ миний асуудал миний амьдрал чамд хамаа байхгүй"
"Яагаад хамаагүй гэж бид чинь найзууд биз дээ?"
"Найзуудад ч гэсэн хил хязгаар гэж зүйл байдаг юм" цааш дахиад муудалцах хүсэлгүй байсан болохоор шууд Сэүн рүү буцлаа
Миний чамайг гэсэн сэтгэл бага багаар бүдгэрч байх шиг байна... Жунин сүүлд асуудалд маань хэтэрхий оролцсондоо уучлалт гуйсан. Жунинаас өөр хүнтэй найзалж чадахгүй байх гэсэн бодол маань Сэүнтэй дотноссоноос хойш буруу байсныг нь илтгэх шиг бид хоёр их сайн яриа нийлж байгаа. Хичээл дээр хамт суудаг, хамт хичээлээ хийдэг боллоо. Тэрний ачаар би чамайг бодох нь багассан.
Баяр хөөр, аз жаргал, догдлолоор дүүрэн арван жилийн амьдрал дуусаж нэг л мэдэхэд дахин намар болж хичээлийн шинэ жил эхлэлээ. Гэхдээ энэ жил өөр би сурагч байхаа больж оюутан болсон жил.. Ярьж байснаараа чи миний орсон сургуульд хамт их эмчийн ангид элссэн. Хоёр биенээсээ өөр хүн танихгүй цоо шинэ ертөнцөд хөл тавьлаа.
"Чи хаана явж байгаа юм? би сургууль дээр ирчихсэн байна" хэмээн залгав
"Дөнгөж сая автобуснаас буулаа. Намайг хүлээж байгаарай хамт оръё" ганцаараа орох эвгүй байсан болохоор хүлээхийг гуйсан минь энэ.
Хичээл орж эхэлснээс хойших долоо хоногт бид хэрхэн зөв хувцаслах, хэрхэн соёлтой боловсон байх талаар лекцэд суух хэрэгтэй бөгөөд тэрний дараагаас ангид хуваарилагдах байлаа.
Шинэ орчинд орсон болохоор ч тэр юм уу их сандарч байлаа. Ойр ойрхон утсандаа будаг зүгээр эсэхийг шалгаж байгааг маань Жунин харснаа
"Хөөрхөн байна аа одоо байн байн харахаа боль" чихэнд шивнэв.
нүүр халуу шатаж "Хэн чамаас хөөрхөн байна уу гэж асуусан юм зүгээр харж болдоггүй юм уу?"
"Нээрээ найз охин чинь сайн уу? ойрд таараагүй юм байна"
"Салчихсан" хэмээн юу ч болоогүй мэт хэлэхэд нь үнэхээр гайхсан.
"Салчихсаан хэзээ?"
"Найман сард юм уу?" нүдээ эргэлдүүлэхэд нь
"Тэгээд надад хэлдэггүй юм уу?"
"Одоо хэлчихлээ шүү дээ. Тэглээ ч юу гэж хэлэх байсан юм нээрээ би найз охиноосоо салчихсан шд гэх ёстой байсан юм уу?"
"Хнн"
Долоо хоног ч өнгөрч ямар ангид орсноо мэдэх цаг болжээ. Би 1-р бүлэгт орсон бол Жунин 2-р бүлэгт орсон байв. Ангидаа ороод ангийхантайгаа танилцаад байж байтал
"Чиний хамт яваад байдаг хүүхэд найз залуу чинь юм уу?" хэмээн дөнгөж танилцсан ангийнхан маань бүгд надаас ийн асуув.
"Үгүй ээ зүгээр арван жилийн найзууд байгаа юм" асуусан хүн болгонд ингэж хариулах сүүлдээ надад ч ядаргаатай санагддаг болж ирэв.
Мэргэжлийн биш хичээлийн цагт би үнэхээр дургүй учир нь яагаад би энэ хичээлийг үзэх ёстой гэдгийг ерөөсөө ойлгодоггүй байсан болохоор байх л даа. Мэргэжлийн бус хичээл болохоор олон анги хамт ордог. Тэр үед л бид нэг нэгнийгээ харж чаддаг байсан. Бас л нэг уйтгартай өдөр завсарлагаанаар Сэүнтэй холбогдохоор утсаараа оролдож байх үед чи ард ирээд мөр барьж өгч байсныг санаж байна.
"Хичээлээ хийгээч дандаа утсаараа оролдож байх юм" гээд инээмсэглэнэ.
"Завсарлагааны цаг биз дээ. Чи өөрөө хичээлээ хийгээч" би тэр үед хараагүй ч тэнд байсан охидууд намайг нүдээрээ барьж идэх гэж байгааг зөнгөөрөө мэдэрч байсан. Чи охидууд дунд алдартай шүү дээ.
Эхэндээ ч бид хоёрын харилцаа иймэрхүү сайхан байлаа. Таарах болгондоо ярилцаад л инээлдээд л хамт хариад л.. Гэхдээ нээх удаагүй ээ хоёулаа дахиад л нэг нэгнээсээ зайгаа барьж эхэлсэн. Надаас болсон л доо би ч мэдэж байгаа. Би бусад хүмүүсийн хараанд өртөхийг хүсээгүй, үзэн ядуулахыг бүүр ч хүсээгүй болохоор чамаас зугтааж эхэлсэн.
Энэ маягаар дахиад нэг жил өнгөрлөө. Одоо хоёулаа бүр танихгүй хүмүүс шиг л болсон. Таардаг ч бие биенээ харахгүй байгаа мэт өнгөрдөг болов. Чи миний ойролцоо байх тоолонд надад үнэхээр хэцүү байдаг боллоо. Би өөрийнхөө сэтгэлийг ойлгохгүй юм чамайг гэх сэтгэл минь хэвээр мэт бас чамайг гэх сэтгэл хумсын чинээ ч үлдээгүй мэт...
Now, you are just a stranger with all my secrets.
![](https://img.wattpad.com/cover/365412700-288-k999358.jpg)