Магадгүй би чиний сэтгэл татам царайлаг царайнд чинь биш гэрийг минь санагдуулам дулаан тухтай байдалд чинь дурласан байх. Өөрийнхөө мэдрэмжийг ойлгож хүлээж авах үедээ би хэзээ ч энэ мэдрэмжээ үг болгон сийлж эсвэл уран яруугаа чиний чихэнд хүргэх тухай бодож зүрхэлж үзээгүй. Би бидний дунд байх нөхөрлөлийг бусниулахыг хүсээгүй. Найз байгаад ч болтугай хажууд чинь үлдэхийг хамт байхыг хүссэн. Тиймээс чи миний хамгийн нандин нууц минь болсон. Чамд сэтгэлтэйгээ би өөрөөсөө өөр хэнд ч хэлээгүй хэлэхийг ч хүсээгүй.. Гэхдээ нууцаар хайрлах надад амар байгаагүй ээ. Харах болгонд догдлоод байгаа зүрхээ хянаж чадахгүй, амнаас чинь унах үг болгонд чинь улайх царайгаа хамжиргаадаж бүүр ч дийлээгүй. Тиймээс би маш хэцүү сонголт хийсэн. Тэр юу вэ гэвэл чамаас зайгаа барих.. амархан байсан гэж хэлж чадахгүй нь ээ. Зүгээр бүхнийг хэлээд сонголтыг чамд үлдээх талаар ч бодож үзсэн. Гэхдээ чадаагүй учир гэвэл зүрх минь тархийг минь дийлж гарахад дэндүү хүчин мөхөс байсантай холбоотой. Гэхдээ чи намайг найзаа гэж боддог учраас харилцаагаа сэргээхийг хичээдэг байсныг чинь би мэднэ ээ.
"Юу байна даа" гээд толгойд минь зөөлөн хүрэхэд би догдлохгүй байж чадаагүй
"Хичээлээ л..." арай ядан хэлээд буцаад хичээлээ хийхэд чи гайхсан харагдсан.
Хичээл дуусаж ангиараа тойрог үүсгэн суугаад ямар сургуульд орох ямар мэргэжилтэй болохоо ярилцахад ангиас чи бид хоёроос гадна гурван хүүхэд л эмч гэх мэргэжлийг сонгосон талаараа ярьсан.
"Жунинаа чи ямар сургуульд орохыг хүсэж байна даа" хэмээх асуултанд чи миний орохоор сонгоод хүсэлт явуулсан байсан сургуулийг хэлэх үед чинь би чихэндээ ч итгээгүй. Хэрвээ бид нэг сургуульд орчихвол яах бол, ямар байх бол гэх бодол толгойноос тэр өдөр ерөөсөө гараагүй.
"Жунин ч яахав тэгсгээд төгсөхөд болно. Манай Минжү харин сайн сураад мундаг эмч болох хэрэгтэй шүү" би биш бид сайн эмч болох болно.
Шалгалтын өдөр болох хүртэл би Жунинаас зугтааж, зайгаа барьсаар л байсан. Хамт суух гээд ирэхэд нь өөр хүүхэдтэй суухаар босоод явчихна, эсвэл албаар түрүүлж очоод хажуугийн сандал дээрээ цүнхээ тавьж орхино. Тэгэх болгонд минь чи ард минь юм уу, ойролцоо газар суугаад надтай ярихыг оролддог. Бага багаар чи ч бас зайгаа барьж эхэлсэн. Таарахаараа мэнд мэдэхээ ч больсон.. ашгүй дээ гэж тархи минь баярлах ч цээж нь дотор нэг л хоосон. Хэд хоногийн дараагаас яагаад надаас холдсон шалтгааныг чинь мэдлээ. Чи нөгөө ангийн охинтой хамт хажуугаар минь танихгүй хүн шиг зөрж өнгөрөхөд л ойлгосон. Аан энэ охин байжээ гэх бодол толгойд минь зурсхийн орж ирсэн. Тэр чиний шинэ найз охин. Мундаг хүүхэд л дээ ухаантай, өндөр, хөөрхөн, авьяастай хамгийн гол нь тэр их нийтэч сайхан сэтгэлтэй охин. Би чиний өмнөөс баярласан. Тэр бидний нөгөө ангийн охин байж билээ. Хамт нэг сонгон судлах хичээлд суудаг байсан санагдаж байна. Ингээд хоёулаа хөндийрөөд нилээн удлаа. Бараг хоёр долоо хоног болсон байх гэтэл гэнэт л чи дахиад надтай ярихыг оролдож эхэлсэн.
"Сайн уу?" гээд хажуугийн сандал дээрээ тавьчихсан байсан цүнхийг минь авч холдуулаад хажууд ирээд суучихсан.
"Сайн" гэчхээд буцаад л хичээлдээ анхаарч байгаа юм шиг царайлсан. Гэхдээ би ерөөсөө төвлөрч чадаагүй. Яах гэж хажууд минь суусан яагаад найз охинтойгоо суугаагүй талаар чинь бодсоор л
"Ойрд яагаад надаас зугтаагаад байгаа юм?" багшийг самбар дээр хичээл тайлбарлаж байх үед шивнэхийг чинь би сонссон ч сонсоогүй мэт царайлахаар шийдсэн. Хэсэг байж байгаад чи дахиад л
"Би чамайг гомдоочихсон юм уу?" үгүй дээ чи намайг юу гэж гомдоох билээ. Би л харин хувиа хичээж чамаас дөлж байгаад найзыгаа гомдоох гэж байж
"Үгүй ээ чамаас болоогүй. Надаас болсон юм" зүгээр л өмнөх шигээ найз хэвээрээ үлдэж чадах болов уу? эсвэл цаашдаа ч гэсэн ингэж зугтаагаад байх хэрэгтэй юу?
You're that 'nothing'. When people ask me what I'm thinking.