Навчис дэлгэрсэн зунаар хаа ч холдохгүй буцаад ирдэг ч тэр их итгэл нь хаашаа зугтсан юм бэ?
Юу тохиолдсон юм бэ, хайрт минь.
Ганьхрал дагуулж нүдний минь үзүүрт хар сүүдэр чинь үзэгдэх дээ борооны үнэрээр тайвшрал чинь мэдрэгддэг ч харц чинь дэндүү гунигтай харагдана.
Борооны усаар ч хамаагүй хатсан зүрхийг нь амилуулмаар
Навчисын тоогоор ч хамаагүй өргөн мөрөнд нь тогтож хоцормоор
Ганхаж үргээх хэрэггүй ээ.
Би хүснэ.
Юу ч үгүй сэтгэл сэмэлсэн ч тэндээ хорогдож үлдэх.
Хатуу үгсээр зүсэх хэрэггүй ээ.
Би хүснэ.
Секундын дайтай харцны минь гүнд сар шиг үүрд үлдэх.
Худал гэж бодох хэрэггүй ээ.
Би хүснэ.
Цэцэгс дэлгэрэх дээ ч харууслын шүлэгт үг минь болсон байгааг.
YOU ARE READING
𝑺𝒖 𝑫𝒊 𝑳𝒖𝒊
RandomХүсэл нэгээр дуусашгүй. Бодол хоёроор дуусашгүй. Мэдрэмж гурваар дуусашгүй.