Хагас сартай шөнө

12 0 0
                                    

Тэг тэг долоон цаг.

Харанхуй сартай үдэш.

Өчүүхэн бараан цонхноос чимэг нэмэх түүний нүдний үзүүрт зурвасхан тусах ногоон гэрлүүд.

Тэг тэг найман цаг.

Тэртээ хаа холоос хэдий хугацаанд хэдэн гунигтай намар, хэдэн жаргалтай хаварыг золгож над дээр ирсэн юм гэмээр тийм л сэтгэлд бүлээн салхи оруулсан мэдрэмж бүх судсыг минь онож байв.

Тэг тэг гучин цаг.

Гуравхан үг хэлэхээргүй нандин юм шиг. Амьдрал даа тайвширсан хором мөч бүрийн өчүүхэн зайнд ч хүрэхээргүй санаашран байсан хатуу навчис шиг түүнд хүрэх гэж эртнээс алхаж байсан мэт.

Яаана вэ.

Юу болно вэ.

Би хэзээ ийм их цөхрөлийн дараах тайвшралийг хүнээс мэдрэв?

Мэдэхгүй юм. Мэдэхгүй дээ ч биш. Хэн ч хором мөч бүрт минь нулимстай минь зугаацаж байх хооронд гуниг үргээсэн тайвшралыг мэдрүүлж байсангүй.

Магад зөв цагыг хүлээдэг гэх

Магад зөв цагыг олдог гэх

Магад чи намайг олсон гэх...

𝑺𝒖 𝑫𝒊 𝑳𝒖𝒊Where stories live. Discover now