Үл

2 0 0
                                    

"Юу мэдэрч байна?"

"Юуг гэсэн үү?"

"Тийм ээ, юу мэдрээд байгаа юм? Юу бодоод байдаг юм?"

Би тэнгэр лүү хальт дээш харч санаа алдах даа нүүрээ дарна. Тэгээд чимээгүйхэн цухалдангуй авиа гаргахад тэр тамхиа унтаарах нь сонстох аж.

"Мэдэхгүй нь ээ, юу болоод байгааг."

Салхи улам ширүүсэж, нүүрийг минь арай яадан нууж байсан үс минь хойш хийсэхэд тэр ахиад халааснаасаа янжуур гаргана.

Түүнийг нь би мэдсэн ч болиулахыг хүссэнгүй, дэмий л моддын зүг ширтэх аж.

"Тэгвэл одоо юу мэдэрч байгаа юм?"

Хэцүүхэн асуултуудыг тэр ар араас нь асуух надад түвэгтэй байсан ч ахин санаа алдаад ярьж эхлэхээр гараа хацран даа шүргүүлж, борооны чийгтэй холилдох дутуу мэдрэмжээ гаргахаар ам нээлээ.

"Гунигтай зүйл аваагүй удчихсан. Эсвэл бүр энэ мэдрэмж нь ахиж ирэхэд би үнэхээр залхсан болохоор магадгүй..."

"Магадгүй юу гэж?"

"Цөхөрсөн байх..."

Би шивнэхэд тэр сонссон бололтой тамхиа асаах аж. Тэгэх дээ жижигхэн гараараа нуруунд минь хүрэх дээ үг хэлсэнгүй. Зөвхөн энэ л зүйлийг надаас сонсох гэсэн мэт санаа нь амарсан санагдана.

Мөч бүртээ ирээдүйг хольж солихыг хүсээгүй ч цагын зүү урагшлах тусам энэ бүхэнд сар гэрэлтэнэ хэмээн би мөн найдна.

Бас итгэнэ.

Юу ч болоогүй байгаад болгох гэж үзэх дэндүү адармаатай, бас гунигтай.

Одод түгсэн ч бүхэл дээ сэтгэл нийлж тал сарыг л үзсэн мэт дутуу мэдрэмжтэй.

Тэр чигтээ дутуу мэт...

Гэвч юу дутууг үл олно.

Үл оршино.

𝑺𝒖 𝑫𝒊 𝑳𝒖𝒊Where stories live. Discover now