"Би өөрөөсөө өөрт хэнд ч итгэдэггүй"Үг зүсэхэд
Зүрхэнд хүрэхэд
Таатай яа гаслантайгаар хэсэгтээ сийчсэн зурвас бодол хоосолж, сүнсгүй биеийг минь гацааж орхих шигээ хөндийрнө.
Яаж...
Яаж чадаж байна аа...
Хэлэхээс ч айдаг зүйлийг минь тэр өдөр тутмын үг шигээ урсгахад зүүд минь ниссэн мөчүүдээс авхуулан бүхий л тэнгэрт тулсан хүслүүд бодолтой минь газарт уначих шиг болов.
Хайр гэхэд хэтэрхий үүний учрыг бодох шигээ юу ч биш мэт.
Хэн ч биш мэт.
Сэтгэл асгахарад
Харц тулгарахад
Үүр цайсан өдөр бүхэнд
Үнэрээ шингээсэн тэврэлт бүхэнд
Цаг хугацаа гацаж, гэрэл унтраачих шигээ л хөндий орчин бүчин авчирав.
Чи авчирав.
Авчрах авчрах даа юмсын байх зүйлсд бодолтойгоо тэмцэж, хэлэх л ёстой зүйлсийн буланд оршдог жижигхэн хайрцагаа нээчихсэн мэт холуур урсгана.
Нүдэнд тусна.
Тэгээд бодно.
"Үг дуусахад бүх л зүйл дууссан байна."
"Бодол дуусахад сүнс чинь надаас явсан байна."
Гэвч хаа хүрэхээ мэдэхгүй төөрсөн эм
Ганц шөнийн бодролоо дийлэхгүй хэлсэн эр
Эхний хуудас дуусахад хэтэрхий хол очоогүй байгаагаа мэдэрсэн хоёр хүн.
Дараагийн хуудас руу ойртоход түүний захад хальт цацарсан сүрчигний хурц үнэр тэдний холбоог тодотгоно.
Би шивнэнэ.
Тэр ч шивнэнэ.
"Чиний сүнс минийх."
"Миний сүнс чинийх"
YOU ARE READING
𝑺𝒖 𝑫𝒊 𝑳𝒖𝒊
AléatoireХүсэл нэгээр дуусашгүй. Бодол хоёроор дуусашгүй. Мэдрэмж гурваар дуусашгүй.