1. Олимпын самбар

122 14 8
                                    

                           •𓂃˖˳·˖ ִֶָ ⋆★⋆ ִֶָ˖·˳˖𓂃•

       Маргааш ч гэсэн дурсан санасаар байх   Миний анх удаа туулж яваа амьдрал минь

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

       Маргааш ч гэсэн дурсан санасаар байх
  Миний анх удаа туулж яваа амьдрал минь

                            •𓂃˖˳·˖ ִֶָ ⋆★⋆ ִֶָ˖·˳˖𓂃•
_________________________________

"Ахаа Ганнамд байрлалтай Хан Ми Ок хоолны газар луу явах гэсийн" хэмээсэн уг бүсгүйг ажиглавал хүрэхэд л хагарчих шахам өөгүй тунгалаг цагаан арьстай, урсгал ус мэт долгиолсон урт хар үстэй, шинэхэн сарнайн адил булбарай зөөлөн ягаан уруултай аж. Яаж ч энгийн хувцасласан эрхэмсэг харагддаг нь магад түүний төгс биеийн галбиртай холбоотойг хямдхан авсан урт хар даашинз болон халзарч хуучирсан хар өсгийт нь илтгэх шиг.

Зорисон газартаа ирсэн бололтой дог ихэд яарангүй таксинаасаа буун "Саммун Ахлах Сургуулийн 38дах төгсөлт" хэмээн хичээнгүй бичсэн хаалгыг татан дотогш орлоо.

"Ваа манай сургуулийн сахиусан тэнгэр Ким Сэра ирчихлээ" гэх дуунаар очиж харвал бүгд л эелдэгээр мэндлэх аж.

"За тэгээд манай сахиусан тэнгэрийн хамгаалагчид хаана байгаам дээ?"
"Удахгүй ирнэ гэсээн"
"Та хэд одоог хүртэл холбоотой байгаа байхнээ"
"Тэгэлгүй дээ аминаасаа илүү хайртай хүмүүс минь байхад"

1988 он 9-р сар, Сөүл хот, Саммун хороолол

"Яаа муу золиг минь одоо идэхгүй бол үхчих гээд байна уу?" гэж орилон босож ирж байгаа цэцгэн хээтэй ноосон цамц өмсөн, үсээ чамбайлан дээш боосон охин бол би. Ким Сэра. Бурхан хүнд ижил тэгш ханддаггүй гэдгийг миний хөөрхөн царай болон ухаан муутай толгой маань батлах шиг. Саяны чипсээ аятайхан задалж чаддаггүй нусхайг Ники гэж хочилдог. Ингэж үйлс нь хазайсан бүтэлгүй харагдаж байгаа ч энэ хорооллынхоо зөвлөгч нь.

"Солиотой амьтан чинь байж байгаад идэхэд яачих гээд байгаан" гэж уцаарлангуй хариулах энэ хөмсөгөө зангидан суугаа бандийг Пак Жунсон гэдэг. Дээрэлхүү харагддаг ч гэсэн найзууд дундаа хамгийн сэтгэлтэй нь гэж би хувьдаа боддог. Харин энэ юу ч болоогүй юм шиг хувцасаа гөвж байгаа нь Пак Сонхүн. Олимпийн итгэл найдварт мөсөн ханхүү хочтой тамирчин. Тийм байлаа гээд яахав дээ. Энэ хэдээс хамгийн хөлдүү нь. Гудамны хүүхдүүд дотроос хамгийн гайгүй нь И Хысин. Гэсэн ч надад мэдрэмж гэж хумсын чинээ байдаггүй юм шиг л санагддаг.

Reply 1988Where stories live. Discover now