•𓂃˖˳·˖ ִֶָ ⋆★⋆ ִֶָ˖·˳˖𓂃•
Цугтаа мартагдсан зураг шиг учрал минь
Цаг цагаар ганц л дурсах юм.
•𓂃˖˳·˖ ִֶָ ⋆★⋆ ִֶָ˖·˳˖𓂃•
_________________________________Одоо үе, Сөүл хот, Ганнам
"Хүүе гэхдээ та хэдийн дунд найзын холбоогоос илүү гүнзгийрсэн тохиолдол байгаа л биз дээ?"
"Өө юун балай юм яриад байгаан бэ Миёон аа."
Сун Миёон. Ахлах сургуулиас минь өдийг хүртэл нөхөрлөж байгаа ганц эмэгтэй найз маань. Надтайгаа таарсан эрүүл саруул нь мэдэгддэггүй галзуу амьтан."За боль доо. Тэр олон жил хамт даа байсан юм байж. Яаж ч бодсон та хэдийн хоёр нь ч юм уу Сэрад сайн л байсан биз дээ."
"Сонин юм ярьдаг хүн шүү."
"Юу нь сонин байгаа юм хэл дээ чи нөхрөөсөө өмнө хэнд нь сайн байсан?"
"Би нөхөртөө л сайн байсан шдээ!"
"Юу вэ? чиний анхны хайр чинь би биш шдээ."
"Яасаан чи яаж мэдэж байгаа юм!"
"Ахаха Сэра ч том асуудалд орлоо доо."
"Хайртаа чиний анхны хайр чинь энэ чамайг шоолоод байгаа эмэгтэйн нөхөр нь шд."
"Юу билээ тийм билүү би санахгүй л байна шүү."
_________________________________1988 он, Сөүл хот, Саммун Ахлах Сургууль
"Яаа Ким Сэра миний найз уг нь их хөөрхөн охин л доо. Гэхдээ чи үнэхээр бүжиглэж чаддаггүй юм байна аа. Зүгээр л модон хөдөлгөөнтэй гэдэгтэйгээ эвлэрчих тэх үү."
"Гүэ Миёон аа би чаднаа. Чи зүгээр энэ хэцүү хөдөлгөөнийг нь л заагаад өгчих тэх үү."
"Би чамд наснаасаа их зааж байна шдээ. Яс яриул наад хөдөлгөөнийг чинь цэцэрлэгийн хүүхэд ч хийчнэ шдээ!"
"За больж үзье хүнд олигтойхон зааж өгсөн ч юм шиг. Би нөгөө хэдээр заалгачихна!"
"Тэр нь дээр байлгүй. Тэд нар ч нээх удахгүй миний араас орчихно. Чи ингэж зовж байхаар зүгээр л дуулчих."
"Чадахгүй ээ! Тайзан дээр яагаад ч ганцаараа гарахгүй."
"Дөрвөн сайхан найз залуучуудаасаа шилж байгаад л аваад гарчих асуудал байхгүй юм биш үү."
"Ингээд элий балай нь мэдэгдэхгүй сонин юм ярьдаг байхгүй юу!"
"Чи одоо Солонгосын эмэгтэйчүүдэд боломж олгоочээ! Хувь даа дөрвөн хүн байлгаад байх юм арай арай."
"За яршиг даа. Хүсвэл сонгоод ав өө."
"Болох юм уу? Дараа тэгүүл намайг мөсөн ханхүүтэй танилцуулаарай."
"Сонхүн үү? болохгүй ээ! Манай хорооллын дархан цаазат хүн болохоор яасан ч болохгүй."
"Тээр чи худлаа харамлаад байна шдээ!"
_________________________________
YOU ARE READING
Reply 1988
RomanceБага наснаас зүү орох зайгүй өсөж торнисон жаалхан хүүхдүүд хэдийнээ жигүүр дэлгэн өөр өөрсдийн зам мөрийг хөөцгөөн амьдралын их далайд хөл тавина. Тэдний бие биенийгээ түшиж тулах нандин холбоо, гэр бүлийн үнэ цэн, анхны хайрын тухай өгүүлэх хөнгөн...