5. Гар гараасаа

42 5 6
                                    

•𓂃˖˳·˖ ִֶָ ⋆★⋆ ִֶָ˖·˳˖𓂃•

Бууж өгтлөө цөхөрч үзсэн хүн
Бусдын өмнө инээмсэглэн гэрэл түгээх нь олон.

                            •𓂃˖˳·˖ ִֶָ ⋆★⋆ ִֶָ˖·˳˖𓂃•_________________________________

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

•𓂃˖˳·˖ ִֶָ ⋆★⋆ ִֶָ˖·˳˖𓂃•
_________________________________

1987 он, Сөүл хот, Саммун хороолол

"Яадаг билээ зурагтаар харсан уу?"
"Жэюүн галзуурчихаагүй байгаа!"
"Яахаараа Сөүлийн их сургуулийн оюутан байж бослогот оролцоод явдаг байна аа!"
Шим Жэюүн Никигийн төрсөн ах. Сургуулийн нэгдүгээр байрнаас бууж үзээгүй тэрээр Сөүлийн их сургуульд урилагаар орж байсан үлгэр жишээ сурагч ч гэсэн 1-р курстээ бослогот оролцон гудамныхаа томчуудыг нэг донсолгож байсан нь энэ. Тухайн үедээ айхтар том хэрэг мандаж байсан сан.

"Муу золиг юу дутлаа гэж ийм юм хийгээд яваа юм! Чамтай өнөөдөр нэгийгээ үзнэ дээ! Солиотой амьтан амьдралаа сүйрүүлэхийг хүсээ юу? Чи жагсаал хийж яваад баригдвал амьдралд чинь хар толбо үүснэ гэдгийг мэдэх хүн мөн үү биш үү? Чиний намтар дээр энэ хэрэг чинь бичигдвэл чи тэгээд л дуусна! Жагсаал хийж жагсана гэнээ чи!"
"Алив хайч аваад ир! Үсийг нь хайчлаад сүм лүү явуулж лам болго!"
"Энэ муу золигийг өрөөнөөс нь яасан ч гаргаж болохгүй шүү! Яасан ч байсан хоол өгөөд үзээрэй. Өөдгүй золиг хүнд хэцүү амьдралд идэж уух, өмсөж зүүхийг нь дутаалгүй өсгөж байхад ингэж ачийг маань хариулж байгаан байх даа!"

"Сая ч айхтар юм боллоо шүү."
"Ники айхгүй байна уу? Дээд курсынхан нь баригдсан гэсэн шд."
"Санаа зоволтгүй ээ баригдсан ч буруугаа хүлээсэн бичиг бичвэл асуудалгүй гэсээн."
"Ээ мэдэхгүй танай ах Шим Жэюүн бичих хүн мөн үү?"
"Харин наа чинь л асуудал. Гэхдээ гайгүй байлгүй дээ."
"Та хоёр юу хийж байгаан?"
"Өө Жунсон."
"Юу хийдэг юм хоёр найз хов базаж байна."
"Ийм ойрхон суугаад уу?"
"Юу вэ? Хэзээ нээх хол сууцгааж буу халдаг байсын. Заз ямартай ч би явлаа."
"За баяртай тоть минь."
_________________________________

Reply 1988Onde histórias criam vida. Descubra agora