![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. -KV-
"Аа~гээрэй"
Дөрвөн настай хүү өхөөрдөм инээмсэглэсээр амаа том ангайн, эгдүүтэй хоолойгоор "Аа~" гэж хэлэв.
Юна түүний эгдүүтэй байдлыг хараад өхөөрдөнгүй инээн сүүлийн халбага будаагаа аманд нь хийв.
"Одоо Жонгүги сүүгээ ууна аа~" Юна өхөөрдөм хүүгийн баярласандаа орилохыг хараад зөөлөн инээмсэглэсээр,
"Өө Жонгүгийн сүүг хэн нэгэн хулгайлсан бололтой." гэж Юна тоглоомоор хэлэхэд Жонгүгийн бяцхан янзага шиг том нүд нь гялалзсаар хошуугаа унжуулан,
"Аниёоо~" бяцхан альфа ийн орилоод хоёр гараа эгдүүтэй нь аргагүй зөрүүлэн элгэндээ аван зогсов.
Юна түүний өхөөрдөм ууртай төрхийг хараад чангаар инээн "За би сүүг чинь өгье гэхдээ чи оронд нь надад үнсэлт өгөх хэрэгтэй"
Хүү ичингүйрэн инээж хоёр булцгар хацар нь улайсаар Юнагийн хацар дээр зөөлөн үнсэв.
"Айгоо~ Миний хөөрхнөө" Юна хүүг татан хоёр хацар дээр нь ээлжлэн үнсэхэд альфа хүү ичингүйрэн улайв.
"За хөөрхөн хүүгийнхээ сүүг аваад ирье" гэж хэлээд аажуухан босож нэг гараа жирэмсэн гэдсэн дээрээ тавин нөгөө гараа ташаан дээрээ тавин бослоо.
Юнаг ширээ рүү алхаж байтал гэнэт хэвлий хэсгээр нь хатгуулаж эхлэхэд тэр бага зэрэг ярвайлаа. Түүний жирэмсний сүүлийн сар тул энэ нь ердийнхөөсөө хэцүү санагдаж аж.
"Имо жөөлхөн" бяцхан альфагийн эгдүүтэй хоолой үзэсгэлэнтэй хатагтайг инээмсэглүүлэв.
Имо гэдэг нь солонгосоор 이모 гэдэг үг буюу ээжийнх нь эгч найз гэсэн утгатай үг шүү :)
Юна ширээн дээр байсан аягатай сүүг
бяцхан хүү рүү сунгахад тэр түүн рүү гүйж ирэн гараас нь аван ууж эхлэв.

YOU ARE READING
𝐓𝐄𝐌𝐏𝐓𝐄𝐃 𝐁𝐘 𝐈𝐍𝐍𝐎𝐂𝐄𝐍𝐂𝐄
WerewolfТэхёны гэнэн зан Жонгүгийн өөрийгөө хянах чадварыг сорьсон богино өгүүллэг. Credit to Nishaxblack