Prologue

101 14 2
                                    

-KV-

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou mettre en ligne une autre image.

-KV-

Энэ бол хамгийн том хүчирхэг сүрэг болох эклифсийн гашуудлын шөнө байлаа. Өнөө шөнө тэд хувь заяаны хүйтэн гарт лунагаа алджээ.

Сүргийн альфа бодит байдалтаа нүүр тулахаас айж гагцхүү түүнийг явчих нь гэдэг харуусал сэтгэлийг нь бөгнөрүүлнэ. Бөөн хар юм цээжин дотор нь зангираад түүнийг амар заяа үл үзүүлнэ.

Тэдний Луна хоёр дахь хүүхэд болох цэвэр цусны альфагаа хүүгээ төрүүлж байхдаа амиа алджээ. Лунаг төрөхийн өмнө оточ түүнд зүрх муутай байгаа тул төрөх явцдаа амь насаа алдаж болошгүй гэж анхааруулсан.

Гэвч тэрээр өөрийнхөө амийг аврахын тулд хэвлий дэх хүүхдийнхээ амийг алдахыг хүссэнгүй. Луна альфа нь үүнийг сонсоод шууд л түүний амийг аврахыг түрүүнд тавихыг мэдэж байгаа болохоор оточид альфад нь мэдэгдэхгүй байхыг хүссэн.

Лунагийн биеийн байдлыг мэдэж байсан цорын ганц хүн бол түүнийг хамгийн сайн найз болох омега Ким Юна юм. Луна найздаа өөрийнх нь оронд хүүхдэд нь яг ээж шиг нь анхаарал халамж тавихыг хүссэн.

Альфа хилэгнэж, үнэнийг нуусан оточийг аль хэдийн шийтгэсэн бөгөөд одоо Ким Юнаг ч бас шийтгэхэд бэлэн болсон харагдана.

Омега альфагийн өмнө бөхийхөд омегагийн гарт түүний дөнгөж төрсөн нялх альфа тайван унтаж байв.

"Альфа намайг уучлаач, энэ бол Минагийн эцсийн хүсэл байсан болохоор татгалзаж чадсангүй"

Омегагийн хоолой альфагаас ялгарах давамгайлсан хурц үнэрт чичирсэнгүй.

"Чи энэ сүргийн Лунаг алах зорилготой зүйлд яаж нийлж зүрхлэв"

Альфагийн нүд улаанаар гялалзаж уурандаа шатаж байлаа.

"Урвагч л ийм юм хийж чадна"

Альфаг ийн хашгирахад омегагийн нүд цэнхэр өнгөөр гялалзсаар босож зогсон "ЖОН!" гэж эргүүлж хашгирав.

"Омега яг одоо өвдөг сөгд" Альфагийн зүрх омегаг гомдоох талаар санал нийлэхгүй хэвээр байгаа тул тэр альфа дуу хоолойгоо ашиглалгүй ийн тушаав.

"Уй гашуудаа ухаанаа бүү алдаарай, Жон" хэмээн Юна сулхан хоолойгоор хэлээд гарт нь байх нялх альфагийн толгойг зөөлөн илэв.

"Урвагч байж яаж над руу дуугаа өндөрсгөж зүрхлэв"

"Энэ бол Минагийн хүүхдээ хамгаалах шийдвэр байсан" гэж Юна чанга дуугаар хэлэв."

Альфа өөр тийшээ харан талийгаач ханийг нь дурсах төдийд нүдэнд нь нулимс цийлэгнэнэ.

"Ямар ч эх хүн өөрийнхөө амиар хүүхдийнхээ амийг сольж чадахгүй." Хэмээн Юна гунигтай хоолойгоор хэлэв.

"Би хичээсэн! Би түүний бодлыг өөрчлөхийн тулд бүх зүйлийг оролдсон бөгөөд хүүхэдтэй нь хамт амь насыг нь аврах арга замыг хайж байсан.... гэхдээ..." Юна ийн хэлэхдээ нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урсаж байлаа. Тэр ч бас хамгийн сайн найзаа алдсан....

"Чи уурлахын оронд ханийнхаа шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй." Юнаг ийн хэлэхэд альфагийн нүднээс нулимс мэлмэрч хоолой нь зангирч үг нь тасалдав.

"Чамд үнэнийг хэлээгүй шалтгаан бол тэр чамайг өөрийнх нь амийг аврахын тулд хүүгээ алахыг тушаах болно гэдгийг мэдэж байсан." Тэр нулимс дуслуулсаар ийн хэлэхдээ гарт нь байх бяцхан амьтан руу харан,

"Чи Минагийн амь насаа дэнчин тавьж байж хамгаалсан хүүгээ ганц удаа ч болов тэвэрч болохгүй гэж үү?"

А

льфагийн нүднээс гашуун өвдөлт шингэсэн нулимс урсаж эхлэх ба удалгүй түүний цөхрөнгөө барсан уйлах чимээ танхим даяар цуурайтаж эхлэв. Юна түүн рүү гунигтай харцаар ширтэж байлаа. Альфа түүний хүнд хэцүү үед үргэлж тусалж байсан.

Юна босон түүний зүг алхахдаа "Хэцүү гэдгийг мэдэж байна, гэхдээ чи үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй"

Альфа толгойгоо аажуухан өндийлгөн омегагийн гарт байх бяцхан альфа руу гараа сунгахад омега инээмсэглэн түүнд хүүг нь өгөв. Альфа хүүгээ тэврэхдээ духан дээр нь зөөлөн үнсэв.

"Чи түүнд нэр өгөх ёстой" гэж омега зөөлнөөр хэлэв.

Талийгаач найз нь хүүхддээ алийн хэдийн нэр өгсөн боловч омега уруулаа жимийн доош харж, харин альфа хүү рүүгээ инээмсэглэсээр,

"Мина аль хэдийн түүнд нэр өгсөн гэдэгт итгэлтэй байна" гэж альфаг зөөлөн бувтнахад омега инээмсэглэн толгой дохин,

"Жонгүг" хэмээн Юна зөөлөн шивнэв.

"Тийм ээ, Жон Жонгүг" гэж Альфа өвдөлтэй нуун инээмсэглэсээр хүүгээ тэвэрсээр босов.

______

Та нарыг хайлуулж урсгадаг бичвэр❤️

𝐓𝐄𝐌𝐏𝐓𝐄𝐃 𝐁𝐘 𝐈𝐍𝐍𝐎𝐂𝐄𝐍𝐂𝐄Où les histoires vivent. Découvrez maintenant