![]()
Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro. -𝐊𝐕-
Ширээн дээр байх хөөрхөн вааран дээр цэцэглэсэн лаванда цэцэг цайвар бор өнгөтэй өрөөг чимсэн байв. Энэ газар амар амгалан, баяр баясгалангаар дүүрэн байлаа.
"Өө, би хожигдсон гэж бодож байна"
Бяцхан омега түүний Күүки ахын гомдолж буй хоолойг сонсоод намуухан инээв. Тэр өөрийн бяцхан инээх чимээг дарж чадалгүй жижигхэн гараараа хурдан амаа дарав.
Жонгүг чимээгүйхэн инээж, бяцхан омега нуугдаж буй шүүгээ рүү харна.
Жонгүг бяцхан дүүгийнхээ хүсэлтээр түүний жижигхэн өрөөнд нуугдаж тоглохоор болсон.
"Би Тэтэг олж чадахгүй юм шиг байна... Тэтэ хаана байна~" Альфа хүү тоглон ийн хэлэв. Жонгүг Тэхёны хаана байгааг мэдэж байгаа ч таван настай омегагийн эсрэг ялахыг хүссэнгүй.
Бяцхан Тэхён Жонгүгийн үнэрийг алсаас үнэртэж чадахгүй байлаа. Тэр одоогоор хүн чонын мэдрэмж чадвараа ашиглахад хэтэрхий бяцхан байв.
Харин Жонгүг бол энгийн альфа хүүхдүүдээс өөр юм. Тэр цэвэр цусны альфа учраас хэдэн киллометрын цаанаас ч ямар ч үнэрийг үнэрлэж чадна.
"За би бууж өглөө.... Тэтэ гараад ир" Жонгүг ингэж хэлэхдээ инээхгүйг хичээнэ.
"Ааа~" гэж Тэхён орилон шүүгээнээс гарч ирэхэд Жонгүг ялагдлаа илэрхийлэн худлаа уйлахад Тэхён ялалтандаа баярлан эгдүүтэй инээсээр алгаа ташив.
Жонгүг баярлаж буй омегагаа өргөн орон дээр очиж өвөр дээрээ суулган омегагийн хүзүүнд нүүрээ наав. Жонгүг бяцхан омегагийн анхилуун үнэрт дуртай.
Тэхён ахынхаа амьсгалыг хүзүүн дээрээ мэдрэхдээ гижиг нь хүрч чангаар инээв.

STAI LEGGENDO
𝐓𝐄𝐌𝐏𝐓𝐄𝐃 𝐁𝐘 𝐈𝐍𝐍𝐎𝐂𝐄𝐍𝐂𝐄
Lupi mannariТэхёны гэнэн зан Жонгүгийн өөрийгөө хянах чадварыг сорьсон богино өгүүллэг. Credit to Nishaxblack