Two: Scarlet

72 8 14
                                    

-KV-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-KV-

"Ээжээ~"

Таван настай омега гараа савлан өхөөрдөм хошуугаа унжуулсаар уйлж эхлэв.

"Үгүй ээ хонгор минь, чи бэлтгэлийн талбайд очиж болохгүй" хэмээн Юна инээмсэглэсээр хэлэв.

"Гэхдээ Күү хён тэнд байгаа" Тэхёны том алаг нүд гялалзсаар асуухад Юна,

"Күүки чоноо удирдаж сурч байгаа болохоор тэнд байгаа. Харин Тэтэ тэнд очиход бяцхан байна"

"Гэхдээ Күү хён ч гэсэн бяцхан" гэж бяцхан Тэхён эсэргүүцэв.

"Үгүй ээ, тэр 9 настай том хүү, харин чи?" Юна инээмсэглэсээр хүүхдийнхээ хамрыг чимхээд "Таван настай бяцхан уйланхаа хүү"

Тэхён ээжийнхээ хэлснийг сонсоод хамраа үрчийлгэн, бяцхан гараа цээжиндээ зөрүүлэн жижигхэн хөлөө чанга гэгч дэвсэн өрөөнөөс гарав.

Юна түүний өхөөрдөм үйлдэлд инээгээд нэхэж байсан зүйлээ үргэлжлүүлэв. Бяцхан хүүхэд түүнд уурлана гэж төсөөлж ч байсангүй.

Түүний Күүки ахын хувьд бүх зүйл өөр юм.

"Би Күүгийн чоныг хармаар байна" бяцхан омега өөрийн зорьсон газар руу явах замдаа амандаа ийн дуулж байлаа.

Тэхён хошуу цорвойлгон дуугаа үргэлжлүүлэн дуулж алхсаар удалгүй зорьсон газраа ирэхдээ амандаа "хөөх" гэж бувтнан сургуулалт хийж буй альфа чононууд түүний сонирхлыг ихэд татна.

Тэр баярласаар сургуулалт хийж буй талбай руу гүйлээ. Тэхёныг талбай дээр ирэхэд том чононуудын нүд бяцхан омегаг харан инээж, зарим нь түүнийг өхөөрдөр аж.

Тэхён Күүки ахынхаа амтат хуш модны анхилуун үнэрийг хайсан ч үнэрлэх мэдрэхүй нь тийм ч сайн хөгжөөгүй тул ахынхаа үнэрийг олсонгүй.

𝐓𝐄𝐌𝐏𝐓𝐄𝐃 𝐁𝐘 𝐈𝐍𝐍𝐎𝐂𝐄𝐍𝐂𝐄Where stories live. Discover now