Яагаад ч юм өнөөдөр ирдэг цагаасаа жаахан хоцрох найздаа багахан санаа зовох Бомгю үе үе утсаа нээн цаг харангаа ширээ дэрлэн хэвтэнэ.
"Хөөе, Бом! Намайг хар даа"
Хонх цохихтой зэрэгцэн хүлээж байсан хүнийх хоолой гарсанд Бомгю гялсхийн өндийхдөө хажууд нь ирэн суусан нэгнийг Рюжин мөн гэдэгт хэсэг зуур эргэлзэх нь тэр.
"Ямар байна? Зохиж уу?"
Өчигдөр орой л хар байсан үс нь өнөөдөр яв ягаан болж орхижээ.
"Хөөх... хэсэг зуур чамайг хэн бэ гэж бодлоо"
"Тэгтлээ өөрчлөгдчихөж үү? Уг нь гоё харагдаж байна л гэж бодсон юмсан"
Охины царайнд санаа зовсон төрх тодроход Бомгю сандран "Үгүй дээ, ёстой гоё зохиж. Хөөрхөн байна" гэж аргадах аж.
"Тийм үү? Ашгүй дээ"
"Ингэхэд яагаад...?"
"Краш маань ягаан өнгөнд дуртай гэж дуулаад. Тэгээд л гэнэт шийдчихсэн юм"
"Краш? Аль хэдийн үү?"
"Мм. Болохгүй юм уу?"
"Болно л доо... Хэн юм?"
"Одоохондоо хэлэхгүй ээ. Өөрийн болгочхоод чиний өмнө авчрана"
_
Хоёр цаг орчим Playstation тоглож суусан найзыгаа харж залхсан Сонхва түүнийг яах гэж гэртээ авч ирэв дээ хэмээн харамсаж эхлэх ажээ.
"Чи явахгүй юу?"
"Хөөгөөд байгаа юм уу?"
"Үгүй л дээ"
"Тийм байлгүй дээ"
"Ингэхэд Чүэ Бомгю яаж байна?"
"Би ойртохгүй байгаа"
Түүний хэнэг ч үгүй хэлэх үгс Сонхваг гайхахад хүргэж "Юу гэсэн үг юм? Ансаны охин тийм аймаар санагдаад уу?"
"Тийм биш ээ. Бомгю намайг дахиад бодож эхэлсэн гээ биз дээ? Удахгүй юу ч юм бариад гүйгээд ирэх биз"
Энэ удаад Сонхва түүний бусдыг юу ч биш мэт үздэг үзлийг нь тэвчилгүй дагз руу нь нэг сайн цохиод авав.
"Яаж байгаа юм?"
Ийм зүйл огтоосоо ч төсөөлөөгүй байсан Сүбин тоглоомынхоо гарыг урдах ширээн дээрээ тавиад Сонхва хуу харах аж.
"Ийм юм чинь тэр хүүхэд чамайг тэгж үзэн ядахгүй гээд ч яах билээ дээ. Чи ингэхэд Чүэ Бомгюгийн араас яах гэж хөөцөлдсөн юм?"
"Гэнэт юу яриад байгаа юм?"
"Хэлээдэх! Үнэхээр сайн болоод уу? Эсвэл зүгээр л-"
"Эхлээд таньдаг хүн болохоор нь жаахан сонирхсон. Дараа нь түүнийг бусдын дунд алдартай болж байгааг нь хараад өөрийн болгомоор санагдсан юм. Чи хараагүй юу? Сургуулийн групп дээр Бомгю нэлээд алдартай-"
Энэ удаад найзаасаа хатуухан шанаа амссан Сүбин бага зэрэг цус шүүрэх уруулаа эрхий хуруугаараа арчин ширүүн харцаар Сонхва руу харав.
"Яаж байгаа чинь-"
"Сонс! Үнэхээр сайн болоогүй л бол бусдын сэтгэлээр оролдох хэрэггүй. Би чамайг гайгүй ч юм болов уу гэж боддог байсан юм. Гэтэл ийм өчүүхэн сэтгэлгээтэй хөгийн новш гэж огт санасангүй. Яг одоо гэрээс минь арил!"
"Чи яаж намайг-"
"Чүэ Сүбин!"
"Ойлголоо доо... Бомгюд дурлачихсан юм уу хаашаа юм. Сонирхоод байгаа бол зүгээр л хэлээч дээ. Би гараа татчихна"
Сүбиний эцсээ хүртэл хайнга хэнэггүй байгаа нь Сонхвагийн дургүйцлийг ихэд хүргэх агаад тэрээр араас нь "Чи Чүэ Бомгюд үхтлээ дурлаж, харин тэр чамайг хог шиг хаяасай!" гэж хашгичаад буйдан дээрээ хүндхэн суух аж.
Тэр хайрыг хамгийн нандин зүйл хэмээн үздэг ба тиймдээ ч Сүбиний энэ муухай үйлдлийг огтоосоо ч тэвчиж чадаагүй юм.
🤭🤭
YOU ARE READING
𝐄𝐱 𝐂𝐫𝐮𝐬𝐡ˢᵍ
Fanfiction"Хачин хүүхэд байсан чинь халуухан залуу болчихсон байна лээ" /2024.08.09/ -