"Тийм юм бол та хоёр одоо үерхэж байх ёстой юм биш үү?"
Хар үст шаргал үст рүү хачин харсаар асуухад Сүбин зүгээр л инээгээд өнгөрөх аж.
"Харин л дээ... одоо чинь түүх байх аа?"
Түүний амнаас ямар ч дорвитой хариулт гарсангүйд найз нь багахан бухимдах ч гэлээ нөгөө хүүгийн Сүбинд дургүй байгааг сайн анзаарсан тул өөр зүйл бодож явсан юм.
_
"Ямар гайгаараа энд таарчихав даа. Дургүй хүрмээр юм"
Ахлах сургуульд болсон явдлаас хойш Бомгю түүнд дурласан залуугаас үзэн ядагч болж эрс өөрчлөгдөж орхисон ажээ.
Тэр бухимдсаар газар шагайн алхахдаа булан эргээд хэн нэгнийг мөргөж орхисон нь тааралдчихгүй юмсан гэж хүсч байсан шаргал үст байх нь тэр.
"Чүэ Бомгю, гайгүй өсчихжээ?"
Тэр үед бараг арван см зөрүүтэй байсан тэдний өндөр одоо 4-5 см болж өөрчлөгджээ.
Доромжлол ч гэх үү, магтаал ч гэх үү түүний энэ үг Бомгюгийн дургүйг ихэд хүргэсэн бололтой муухай харсаар зөрөх гэсэнд Сүбин мөрнөөс нь татан "Надад дургүй болчихсон бололтой юмаа даа? Хайртай гээд гүйгээд байсан чинь"
"Дураараа хүрэхээ больчихгүй юу"
Бомгю ширүүн гэгч нь хэлээд гарыг нь түлхэн явж одсонд Сүбин инээд алдаж араас нь харсаар хоцров.
"Сая нөгөө хүүхэд дайрчих шахаад зөрөх юм. Юу болоод... чамтай л таарчихсан юм байна л даа"
Сүбиний найз сая болсон явдлыг бүрэн бүтэн ойлгоогүй ч тэдний дунд ямар нэг юм болоод өнгөрснийг ойлгон амаа хамхих ажээ.
"Ингэхэд их хөөрхөн юм байна лээ шдээ. Хаягдмаар төрлийнх лав биш ээ. Юу болсон юм бэ?"
"Харин тийм. Тэр үед тийм царайлаг байсан санагдахгүй л байх юм"
Сүбин хоёр жилийн өмнөхийг бодонгоо ийн хэлээд түрүүлэн явах бол өнөөх нь тэдний дунд яг ямар гээч нь болсон талаар мэдэхийг үхтлээ хүсч байлаа.
_
Хайртай хөвгүүнийхээ өмнө ичингүйрэн зогсох жаалхан хүү болон толгойг нь илэн инээмсэглэх нэгэн.
Өдөр болгон шахуу амттан барин хайрласан нэгэндээ өгөх гэнэн хүү болон, гэнэн сэтгэлээр нь ханатлаа тоглох хэнэггүй хөвгүүн.
"Би өнөөдөр аягатай бялуу авч болох уу?"
"Ойлголоо! Би заавал авчирч өгнө өө"
Өөрт нь талтай болоод л ингэж байна гэж андуурах ч үнэн хэрэгтээ түүний халаасны мөнгөө шавхан байж түүнд бэлэглэдэг тэр зүйлс тэр чигтээ өөр нэгэнд очдог байлаа.
Харин үүнийг нь олж мэдсэн хөөрхий хүү биеийн тамирын хичээл дээр нь явж очин олон хүний нүдэн дээр хаягдан доог дохуу болж орхижээ.
"Чи үнэхээр намайг чам шиг хачин амьтанд сайн болчихно гэж бодсон юм уу? Үгүй байлгүй дээ"
"Би хэзээ ч чам шиг юманд дурлах зиндааны хүн биш"
"Тэнэг ч юм аа даа Чүэ Бомгю"
_
Олон хүний нүдэн дээр нэг муу их зантаас болж доог тохуу болсондоо Бомгю одоо ч дургүй нь хүрдэг аж.
"Тэгээд чиний надад бухимдаж ярьсан анхны хайр чинь тэр дээд дамжааны ах юм уу?"
"Нэг тиймэрхүү л..."
Бараг л минут дутам асууж шалгаагаад байсан найздаа тэсэхээ байгаад ярьж суух Бомгю гартаа байх баллуураа юу ч үгүй үйрүүлж орхижээ.
"Амлая Чүэ Бомгю! Би чамд тэр хөгийн амьтныг яасан ч ойртуулахгүй"
Hiii~
YOU ARE READING
𝐄𝐱 𝐂𝐫𝐮𝐬𝐡ˢᵍ
Fanfiction"Хачин хүүхэд байсан чинь халуухан залуу болчихсон байна лээ" /2024.08.09/ -