Бомгю Рюжинтэй анх интернетээр танилцаж байсан бөгөөд өөр хотынх ч гэлээ хамт өссөн мэт л дотно болсон ажээ.
Эхэндээ нэгнийхээ хүйсийг ч мэдэхгүй нууцлалтай апп-аар дамжуулан өдөр тутмын үйл явдлаа ярилцдаг байсан бол хэсэг хугацааны дараа дотносож нөхөрлөхийг хүссэндээ бусад сошиал хаягаа солилцсон юмсанж.
Хачирхалтай нь тэд яг чацуу байж таарснаар барахгүй сонгосон сургууль нь ч адилхан байсан тул ийнхүү уулзалдаж үй зайгүй болж орхижээ.
_
Хаанаас ч юм Бомгюгийн сонгосон хичээлүүдийг олоод авчихсан одоо орох гэж буй танхимыг нь зүглэх Сүбин энэ удаад түүнийг хараад ямар хариу үйлдэл гаргахыг төсөөлж ядан алхана.
"Сүбин, И профессорын хичээлийг сонгосон гэж мэдээгүй юм байна"
Сүбинийг тэнхим рүү орох гэж байхад байнга хамт явдаг өнөөх найз нь мөрөн дээр нь гараа тавьсаар ийн хэлэв.
"Харин тийм"
Сүбин түүнийг анзаарах ч сөхөөгүй байгаа бололтой түүний гарыг хальтхан түлхэж буулгачхаад дотогш орох аж.
Харин тэнхимд Бомгю өнөөх эмэгтэй найзтайгаа юу ч юм ярин сууна.
Сүбин зүгээр л дэргэд нь очин суух агаад чимээгүйхэн дэвтэр номоо гарган цэгцтэй гэгч нь тавив.
"Бомгю жаахан наашаа суучих. Би цаана чинь сууя"
Рюжинийг гэнэт ийн хэлсэнд Бомгю гайхсаар эргэн харвал Сүбин ирээд суучихсан байсанд цочсондоо золтой л хашгирчихсангүй.
"Үгүй ээ, зүгээр өөр газар-"
"Өдрийн мэнд, оюутнуудаа!"
Хариугүй суудлаа солих гэж байхад нь багш ч орж ирэн хөдлөх эрхгүй болж орхив.
"И профессор хичээл үймүүлдэг хүмүүст жаахан дургүй. Зүгээр суусан чинь дээр байх"
Сүбин ингэж хэлээд дэвтрээ дэлгэн дээр нь ноорог цаас тавиад тэмдэглэл хийхдээ бэлтгэх ажээ.
Угаасаа өмнө жил үзчихсэн тул түүнд энэ хичээлийг тэмдэглээд байх шаардлага байхгүй учир цаасан дээр тэмдэглэхээр шийдсэн нь энэ юм.
Хэдий тэр хэн нэгэнд ингэтлээ анхаарал хандуулж үзээгүй ч Чүэ Бомгюгийн энэ өөрчлөлт түүний анхаарлыг хэтэрхий ихээр татаж байлаа. Бүр илүү хичээлд суутал нь.
"Зааланд бил үү? Надад хаягддаг чинь"
Хичээлийн дараа Сүбин Бомгюг даган алхахдаа ийн асуусан нь Бомгюгийн тэвчээрийг хязгаарт нь тулгав бололтой гэнэт байрандаа зогсон Сүбин рүү ширүүн гэгч нь харав.
"Яасан бэ? Тэрэнд тэгтлээ уурладаг юм уу?"
Бомгю юу юугүй л Сүбинийг заамдаад авчихмаар байсан ч олон хүний нүдэн дээр байгаа тул тэвчиж байлаа.
"Сонс ноён их зант гуай! Тэр үед миний таныг гэх бүхэн дууссан. Өөрийг чинь гэх өчүүхэн сэтгэл ч үлдээгүй гэж байна. Тиймээс эргэн тойрноор минь эргэлдэж уурыг минь барахаа больж үз!"
Бомгюгийн харцнаас ямар ч худал зүйл мэдрэгдээгүйд Сүбин багахан гайхширч орхив. Бомгю үнэхээр ийм хүн байсан гэж үү?
_
"Ойрд яагаад судалсан хичээлдээ дахиж суугаад байгаа юм? Гайгүй дүн авчихсан байсан санагдах юм"
"Сонхва, өмнө нь ерөөсөө анхаарал татаж байгаагүй хүн гэнэт гарч ирчхээд байнга нүдэнд чинь өртөөд анхаарлыг чинь татаад байвал яах вэ?"
"Бомгю юу?"
"Мм"
"Хүн гэдэг чинь өөрөө их тэнэг шдээ. Угаасаа минийх юм чинь гэсэн зүйлээ авахаар эсвэл үлдээхээр шунахгүй. Харин чинийх байж байгаад чамаас явчихсан болохоор шунал чинь хөдлөөд байхгүй юу. Бүр чамд дургүй болчихсон шд"
"Тийм учиртай юм уу?"
"Гэхдээ Сүбинаа, чиний Бомгюд гаргасан зан бол үнэхээр арчаагүй новшийн хийх үйлдэл шүү. Түүний үзэн ядалт ийм байгаа нь харин ч бага байна"
"Би яасан гэж? Бид ямар үерхсэн ч биш. Өөрөө л араас гүйгээд байсан даг"
"Бодоод үз л дээ. Чи хэн нэгэнд дурлачхаад байдгаа тавьж байтал чиний өгсөн зүйлийг өөр хүнд өгч байна гээд. Заваан байгаа биз дээ, өөдгүй амьтан минь!"
"Тэгж санагдсан болоод л тэр охин хүртэл намайг хаяжээ? Хогийн юм"
Ажил хийж байх үеэр л бичмээр санагдаад онгод ороод байсан байж амарсан чинь юу ч үгүй болчихжээ хог гэж!
YOU ARE READING
𝐄𝐱 𝐂𝐫𝐮𝐬𝐡ˢᵍ
Fanfic"Хачин хүүхэд байсан чинь халуухан залуу болчихсон байна лээ" /2024.08.09/ -