𝚑𝚎𝚢 𝚖𝚊𝚗!

71 16 2
                                    

Миний хэзээ ч хайрлахгүй хүн. Хэдий гэнэн байхдаа унаж туссан ч цаашдаа яасан ч дурлаж болохгүй, чадахгүй хүн. Чүэ Сүбин!

"Бомгю!"

Жаалхүүг бодолдоо дарагдан суухад нь нэлээдгүй нэрийг нь дуудсан Рюжин тэвчээр алдрахдаа хашгирч орхив.

"Юу вэ? Яагаад дүлий хүнтэй ярьж байгаа юм шиг орилоод байгаа юм?"

"Сонсохгүй байсан биз дээ? Юугаа тэгтлээ бодоод байдаг юм бэ?"

"Юу ч бодоогүй дээ. Юу ч биш"

Хэдий түүний амнаас ийм үг гарч байгаа ч хоёр жилийн өмнө сайн найзыг нь үхтэл нь гомдоосон тэр хүн тархийг нь бүхлээр нь эзэмдчихсэн байнааг Рюжин маш сайн мэдэж байлаа.

_

"Хөөе залуу!"

Сүбинийг хайн наагуур цаагуур явж байсан Сонхваг Рюжин татан өөр лүүгээ харуулахад тэрээр "Өө, Ансаны хөөрхөн охин. Миний хэрэг гараа юу?" хэмээн үсээ хойш илсээр хэлэв.

"Хэлэх юм байна. Биш ээ анхааруулга! Тэр хачин гозгор шар толгойтоо найзаас минь хол байлгаад өг. Ойрд суусан хичээл болгонд нь дагаж суугаад амар заяа үзүүлэхгүй байна"

"Яагаад өөрт нь биш надад хэлж байгаа юм бэ?"

"Олдохгүй байна шдээ тэр чинь! Бомгю ойрд бүр бодолд дарагдаад ухаан мэдрэлгүй явж байна. Гарцаагүй тэр солиотой амьтнаас чинь л болж байгаа. Холхон бай гэж хэл!"

"Бомгю Сүбинийг бодож байна аа гэдэг чинь Сүбиний төлөвлөгөө бүтээд байгаа юм биш үү? Удахгүй үерхэх хүмүүсийг яагаад зүгээр орхиж болохгүй гэж?"

"Дэмийр! Тэр шар толгойтдоо хэлээрэй. Хэрвээ Бомгюг зовоогоод байвал олны нүдэн дээр толгой дээр нь ус асгана шүү!"

Рюжинийг хэдэрлэж хэдэрлэж явсны дараа Сонхва жижигхэн мушилзсаар найзыгаа хайх ажлаа үргэлжлүүлэх ажээ.

"Энд байжээ?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Энд байжээ?"

Хагас цаг орчим сургуулийг тойрсон Сонхва эцэст нь заалнаас найзыгаа олох ба түүний бухимдуухан царайг ажигласаар дэргэд нь ирэв.

"Хаячихаад араас нь гүйж байгаа залуу чинь яаж байна даа?"

"Явцгүй л байна. Нэг нүдээрээ ч тоож харахгүй нь"

"Чи ч андуурч байна даа. Өдөр шөнөгүй чамайг бодоод хичээлээ ч хийхгүй байгаа гэсэн"

Сонхвагийн энэ үгийг сонсохдоо Сүбин шидэх гэж байсан бөмбөгөө буулган найз руугаа харав.

"Хэн тэгж байна?"

"Нөгөө эмэгтэй найз нь шар толгойтоо найзаас минь хол байлга. Үгүй бол түмний нүдэн дээр толгой дээр чинь ус асгана. Бодолд нь ороод төвөгтэй байна гэж байгаад явлаа"

"Тийм байх нь ээ? Бомгю намайг бодож байгаа байх нь"

Сүбиний царайнд үл мэдэг инээмсэглэл тодорч бөмбөгөө шидэх гэж байснаараа шидвэл цэвэр орох аж.

Үүнийг нь ажиглах Сонхва багахан инээж "Амжилттай бүтэх бололтой" хэмээнэ.

_

"Хөөе Шин Рюжин, цаг тохирчихсон байж юу хийж яваад одоо ирж байгаа юм? Бүхэл бүтэн арван минут хоцорлоо"

"Чиний төлөө сайн үйлс хийж яваад л ирлээ"

Сургуулийн гадаах сааданд хамт хоолоо идэхээр тохирсон ч хоцорч ирэх найздаа багахан бухимдах Бомгю ганц ч хүрээгүй хоолоо сая л нэг дэлгэв.

"Ээж авчирч өгсөн юм. Амтархан идээрэй"

"Сайхан юм аа... Ээж нь хоол авчирч өгөх хэмжээний ойрхон байгаа болохоор гоё байх даа?"

"Дажгүй шүү"

Рюжин гэрээ санасан бололтой царай нь багахан барайсан ч хоолноос амсахдаа инээмсэглэх аж.

"Ээжийн минь хийдэгтэй их адилхан юм"

"Рюжинаа, энэ долоо хоногийн амралтаар Ансан явах уу?"

"Хамт уу?"

"Нэг их хол биш биз дээ? Би ээжид хэлчихье"

"Тэгвэл тохирлоо шүү!"

Унтсаар байгаад ваттпадаа ч мартах нь😆

𝐄𝐱 𝐂𝐫𝐮𝐬𝐡ˢᵍWhere stories live. Discover now