2•Гурван шидтэний тэмцээн

1K 49 3
                                    

***
Эхний бүлэг буюу chapter one -ийн төгсгөлийг ахин edit хийсэн байгаа хэрвээ анхных нь хувилбараар уншсан бол chapter 1-гээ шалгаж үзээрэй. За тэгээд уншиж байгаа хүмүүсдээ баярлалаа ингээд chapter 2 бэлэн боллоо.
***
-"Стэлла сэрээрэй!! Өнөөдөр Гурван Шидтэний Тэмцээн-ний (Три-Визард Тоурнамэнт) эхний тэмцээн болно. Яаравчлахгүй бол хоцрохно, Стэлла." гэсэн Рэжинагийн орилох дуугаар сэрээд нүдээ нээн цагруу харвал үнэхээр хоцрохоор байгаагаа мэдээд орноосоо хэзээ ч босж байгаагүйгээрээ хурдан босон шүршүүрт орхоор вайнны өрөөрүү зүгллээ. Түргэн шүршүүрт орж дуусаад хамгийн ойр байсан хувцаснуудаасаа хэдийг нь хослуулж өмсөөд Рэжинатай хамт өрөөг орхин Киввидич-ийн талбай руу гүйж очоод Равьнклавийнхний хэсэгт суудал олж суув. Эхний шалгавар луу байх болно гэсэн цуу яриа сургууль даяар тархаад байсан нь үнэн бололтой талбайн голд том том чулуу болон нэг хэсгээс нөгөө хэсэгт хүрхээр урт гинж байлаа. Надтай зэрэгцэн суусан Рэжина надад:
-" Эхний шалгавар үнэхээр луу бололтойдог. Чи юу гэж бодож байна, Элла!???" гэж шивнэв. Рэжина намайг Элла гэж дууддаг юм. Мэдээж 4 жил нэг өрөөнд хамт байж, Хогвартсад ирснээс хойш сайн найз минь байсан болхоор намайг тэгэж дуудах нь ойлгомжтой гэхдээ би түүнийг ихэнхдээ Рэжина гэж дууддаг учир нь түүний нэр надад бүтнээрээ илүү таалагддаг. Хааяа л нэг түүнийг Жина гэж дууддаг юм.
-"Тийм ээ. Цуу ярианд нээх итгээгүй ч гэсэн талбайг хархад тэдний яриа үнэн бололтой" гэсэн хариуг түүний чихэнд шивнэлээ.
Тэмцээн эхлэх гэж байгааг Альбус Дамблдор проффесоруудийн суудлын хэсгээс Хогвартсийн бүх сурагч, багш нарт мэдэгдэн тэмцээн хөтлөгч Багмен:
-"Эхний оролцогч ноён Седрик Диггори таныг урьж байна" хэмээн дуудав. Түүнийг талбайд гарж ирэх үед луу талбайд аль хэдийн байршсан байсан бөгөөд түүний хамгаалж байгаа зүйл алтан өндөг гэдгийг үзэгчид анзаарч Седрикийг хэрхэн шалгаварыг давхыг бүгд сониучирхана. Хаффэлпафф-ийн сурагчид болон түүнийг дэмжиж буй бусад сурагчид түүнд амжилт хүсэн "Чи чаднаа!" "Урагшаа, Седрик" гэх янзаар орилолдоно. Седрик өндөг байгаа газарлуу чулуунуудийн араар нуугдан ойртож байлаа. Өндөгөнд хүрэхийн тулд урагш ил гарах үед луу түүнийг анзааран түүний зүгт эргэж харан галаар турхирахад Седрик галаас бултаж лууруу Flipendo duo шившлэгийг илгээлээ. Лууг дайралтанд сарних зуур Седрик өндөгний зүгрүү гүйн авч амжив. Ингээд эхний оролцогч шалгаварыг даван гарч талбайд Флер Делакур гарч ирэхийг тайлбарлагч Багмен хэлэв. Ямартай ч Хогвартсийн сурагч шалгаварыг амжилттай давж чадсанд би бишгүй баяртай байлаа.
-" Хөөх маш ухаалаг охин үнэхээр ухаалаг үйлдэл хийж байна шүү. Ө-өө яадаг билээ аюул тун ч ойрхон байлаа. Аливээ охин минь чи их ойрхон байна. Ахиад жаахан... Тйим ээ, тэр хийж чадлаа" Багмений хоолой талбай даяар цуурайтна.
Делакур ч мөн амжилттай давж түүний араас бүх охидын мөрөөдөл болсон Крам талбайд гархад охидын дуу чих дүлжирмээр чанга сонсогдоно. Хэдий тэр сайхан царай, биетэй ч гэлээ би түүнд бусад шиг нээх их дуртай биш байсан юм. Мэдээж нээх их гэдэг хэсгийг ойлгосон гэж найдаж байна :). Царай зүсээс гадна дажгүй ухаалаг гэдгээ батлаж шалгаварыг дажгүй хурдан давж чадлаа. Одоо бүгд мэдэж байгаагаар Харри Поттэрийн ээлж билээ. Түүний эсрэг турхирах лууг талбайд гаргахад ихэнх хүмүүс дуу алдан би ч мөн адил гайхширлаа. Унгарын эвэр   ...сүүлт.
-"Бурхан минь, Элла энэ чинь ямар гээч амьтан бэ??!!? Хэтэрхий их аюултай харагдаж байна. Чи мэдэх үү?"
-"Мэдээж. Энэ бол эвэр сүүлт Жина. Чиний хэлснээр энэ луу маш их аюул учруулах боломжтой. Түүнийг аргалж гарах хэцүү л байх болов уудаа"
Гарж ирсэн луунуудаас хамгийн хүчтэй, хамгийн аймшигтай нь эвэр сүүлт гэдгийг лууг сайн мэдэхгүй байсан ч хэн ч ойлгохоор илт байв. Поттэрийн эсрэг аймшигт луу байхыг хараад би талбайгаас нүдээ салган дээш харж Слизерний суудлын хэсэгрүү түүнийг хайн нааш цааш харсаар хайж байсан хүнээ олон түүний царайнд тодорсон жуумганах инээмсэглэлийг (p.s that's smirk, u know it's hard to translate) олж хараад өөрийн эрхгүй даган инээмсэглэв. Энэ мөчийг тэр тэсч ядан байсныг би мэдэж байлаа.
Миний нөгөө талд сууж байсан ихэр Патилагийнхний нэг Падма миний гараас зууран авхад бодол минь тасалдан Харриг хартал түүнрүү луу галаар хүчтэй турхирж байв. Үүнийг хараад яагаад тэрнийг надаас зуурсныг төвөггүйхэн ойлгосон юм. Ихэр хоёр маань алдарт Харри Поттэрд талтай гэдгийг Рэжина бид 2 сайн мэднэ. Рэжинагаас гадна би тэр хоёртой дажгүй дотно байдаг бөгөөд Патила Гриффиндорийн сурагч.  Тэдний харцыг булаагаад буй амьд-үлдсэн-хүү (The boy who lived)-гийн тухайд тэднээс сонсоод удаагүй байлаа. Дурлаад буй нэгнээ үхлийн талбайд эвэр сүүлтийн эсрэг эрсдэлтэй тулаан хийж байхыг хараад санаа зовж, айхын эрхэнд хажуудах нэгнээ зуурч авах нь охидийн хувьд байдаг л үйлдэл. Би анхаарлаа буцаан Харрид төвлөрүүллээ. Тэрээр луугаас зугтаан талбайг тойрсоор байсан хүү одоо л санаа бололтой саваагаа гаргаж ирэн өөрийн нисдэг шүүрийг дуудан хамгийн сайн хийж чаддаг ганц ажилаа хийхээр шүүрэн дээрээ гарав.
-" Алдарт хүү маань одоо л нэг үйлдэл хийж эхэлж байх чинь ээ. Шүүрээ хэрэглэнэ гэдэг дажгүй санаа байна, ноён Поттэр. Өөө бурхан минь...... гинж тасарж эвэр сүүлт луу Поттэрийн араас нисчихлээ шүүдээ. Яадаг билээ.." гэсэн Багмений айсан дуу сонсогдов. Түүний хэлснээр луу түүний араас нисжээ. Энэ үед 'тэр хүний' царайнд бахдал бөгөөд айдас мөн зэрэгцэн харагдлаа. Гэвч удалгүй лууг холдоход тэр инээд алдан хамт зогсох дагалдагсаддаа үг шидлэхэд тэд ч бас даган инээлдэх аж. Парвати, Падма 2ийн санаа зовсон үгсд тэднийг тайвшруулах хариуг өгч суусаар хэсэг хугацаа өнгөрөн Харри Поттэрийн бараа үзэгдэн талбайд бууж өндөгийг авч дээш өргөхөд Гриффиндорийнхон болон хажууд минь суух охид баярлан орилох дуу цуурайтан миний харц 'түүнийг' хархаар чиглэхэд уурссан царай нь үзэгдэж замыг нь хаах хүүхдүүдийг түлхэн Слизерний хэсгээс холдон доош буув. Би шууд л суудлаасаа босон Равьнклавийн хэсгийг орхиход
-" Элла, хаачих нь вэ?!!?!" гэсэн дуу ард хоцорлоо.
***
A/N:
2р chapter ингээд дууслаа. Хэн гэдгийг та нар бүгд мэдсэн гэж найдаж байна ;) за тэгээд нэг зүйл дээр хэт бичсэнд уучлаарай дараагийн удаагаас илүү сонирхолтой болж эхэлнээ. Баярлалаа цааш уншаарай :*
***

Зүрхийг минь нээгээч|Alohomora my heartМесто, где живут истории. Откройте их для себя