4•Хогсмид аялал

697 44 10
                                    

A/N: За ингээд 4-р хэсэг маань бэлэн боллоо. Аймар их удаасанд уучлаарай :) Ахиж ингэж их удаахгүйг хичээнээ.

***

-" 'Амралтийн өдрүүдээр гуравдугаар дамжааны сурагчид Хогсмид тосгонд зочлох болно' гэж хичээлийн жил эхлэхээс өмнө Хогвартсийн захианд дурдагдсан байсныг та бүхэн бүгд мэдэж байгаа байх" хэмээн Професор МакГонагал Их танхимд сууж буй дөрвөн тэнхмийн хүүхдүүдэд хандан хэлээд цааш үргэлжлүүлэн
-" Тиймээс гуравдугаар дамжааны хүүхдүүд маргааш буюу амралтын өдөр Хогсмид тосгонд очхоор болсон тул өглөө 10 цагт Их танхимд цугларахыг хүсье! Зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй сургачид явах болно гэдгийг санаарай! " гээд индэрээс буун багш нарын суудалд суулаа.

Сурагчид оройн хоолоо идэж дуусаад танхимаас гаран өөрсдийн тэнхим рүү явцгаана. Өнөөдөр хоёр дохь долоо хоногийн хичээлийн сүүлийн өдөр буюу бямба гариг бөгөөд бүгд л маргааш Хогсмидруу явцгаах болсон доо баярлацгааж байсан юм.

Өрөөндөө орж ирээд суутал Рэжина хаалгаа сүртэй гэгч нь хаагаад хажууд их л ёжтой царай гаргаж ирж сууснаа

-"Зиаа Элла, өнөөдөр шившлэгийн хичээл дээр чи Слизерний халуухан хөвгүүнтэй их л дотно харагдсан шүү! Надаас нуусан зүйл байгаа юм биш биз, Элла"

-"Хаха. Нуусан зүйл ээ??!!?!? Тэгээд халуухан хөвгүүн гэнээ!!?! Мэрлиний сахал гэж, тэр чинь зүгээр л мэдэмхий царай гаргасан жаал шиг л санагдсандаг"

-" Мэрлиний сахлаа мартаж үз, тэр Слизерний хамгийн халуухан нь гэдэгт би 'бараг-толгойгүй-Ник'-ийн толгойг бүтэн таслахад ч бэлэн байна"

-"Мэдэхгүй юмдаа. Түүнийг би сайн мэдэхгүй шүү дээ"

-" Сонс. Малфой цэвэр цустай гэр бүлийнх, шидгүй гэр бүлээс гарсан шидтэнүүдийг эсэргүүцдэг. Эцэг эх нь Харанхуйн эзний дагалдагчид. Түүний талаар хэн ч мэддэг шүүдээ, Элла. Чи ямар ч зүйл огт мэдэхгүй юм!!!"

-"ЖИНА!!!!!" Би уурлах гэснээ болиоод доошоо харан
-"Уучлаарай. Чиний зөв өө, би хогвартсад тогтмол суралцаагүйгээсээ болж юу ч мэдэхгүй яршигтай байгаагаа мэдэж байна"

-"Үгүй дээ, би тэгэж хэлэх ёсгүй байсан юм. Зза одоо ингээд яахав унтаж амраад маргааш Хогсмид руу еээээе!!!"
~~~~~~
Өглөөний найман цагт сэрүүлэгний дуунд муухай царайлан сэрээд хогийн сэрүүлгийг унтраачихаад буцаад унтаад өгчээ. Аз болж яг ингэхээ мэдээд есөн цагт тавьсан байсан дараагийн сэрүүлэг дээр цагаа харчихаад
-"Өө чөтгөр гэж" гээд угаалгын өрөө рүү яаравчиллаа.

Зүрхийг минь нээгээч|Alohomora my heartМесто, где живут истории. Откройте их для себя