8•Баатар

653 64 15
                                    

A/N: Анх бичвэрээ эхлүүлэхдээ Стэллагаа Стэлла Камбэрбатч гэж танилцуулж байсан. Тэгээд овгийг нь өөрчлөхөөр шийдээд Стэлла Аустин болгож байгаа шүү. За тэгээд уншаад vote, comment-оо бүү мартаарай, dearies 💋

•••

Түс тас хийсэн чимээнд нүдээ нээн харвал шалан дээр шилэн бөмбөг унаад ойсоор өнхөрч яваа нь тэр байж. Мэргэ төлгийн хичээл дээр унтаад урагш хойш дохиж байхдаа ширээн дээр байсан шилэн бөмбөлгийг түлхээд унагаачхаж л дээ. Сандлаасаа босоод бөмбөлгийг газраас авч ширээн дээрээ тавих хүртэл анги чив чимээгүй байсан бөгөөд бүх хүүхдүүд надруу цоо ширтэцгээнэ. Мэрлиний сахал, энэ хичээл ямар их уйтгартай гээч. Болдог бол дэрээ авчирж ирээд хамгийн булангийн ширээн дээр дэрлээд унтчихмаар санагддаг шүү. Үүнээс уйтгартай зүйл гэж үгүй байхаа. Хааяа бүр профессор Трэлавнэе-аас айдаг шүү. Зүв зүгээр байж байгаад л гэнэт хэнийг ч хамаагүй барьж аваад шал өөр хүн болчихов уу гэлтэй сонин сонин зүйлс яриад эхэлдэг нь хэн бүхний айдсыг хүргэж орхино.

Гэхдээ хичнээн тийм байлаа ч хоёр жилийн хоцрогдолтой учраас шалгалтаа сайн өгөхийн тулд хичээх хэрэгтэй. Тиймээс л энд дэрээ барьж орж ирээд хэвтээд өгчихгүй яваад байна. Үгүй байсан бол жинхэнээсээ дэртэйгээ явж байх байсан юм.
Цааш нь олон зүйл бодолгүйгээр унталгүйхэн шиг хичээлдээ анхаарлаа хандууллаа.

Ингээд ар араасаа уусмал, түүх, хувиргалт зэрэг хичээлүүд ээлж дарааллан орсоор эцэст нь хичээл тарж өдрийн цайны цаг боллоо. Цагтай цамхгийн доогуур их танхимд очихоор явж байтал хэн нэгэн гадаа талбайд дээрэлхүүлж байна хэмээн хүүхдүүд шуугин гүйлдэж эхлэв. Хэзээ ч хаана ч явсан сонирхолдоо дагагддаг би хүүхдүүдийн яарах зүгрүү очоод сурагчдын дундуур байх бяцхан завсраар хармагцаа бие маань уураар дүүрч саваагаа нөмрөг дотроосоо сугалан гаргаж ирээд урд байсан бүгдийг замаасаа холдуулан урагш хурдан алхалж очоод саваагаа дээрэлхэж буй сурагчийн эрүүнд хүчтэй тулгаж, нүдрүү нь өөрт байгаа хамгийн ширүүн харцаараа харлаа.

-Драко Малфой...Чи!!!! Өөрийгөө юу хийж байна гэж бодоов?! Өөрөөсөө дор нэгнийг бүр явж явж эмэгтэй хүүхдийг дээрэлхээд чи өөрийгөө сайхан харагдаж байна гэж бодоо юу, айн? Муу хогийн...,

гээд хэлж дуусаагүй байтал миний зүгрүү бас нэгэн хүн саваагаа чиглүүлж ирээд өнөөх Слизерний ханхүү болсон өрөвдөлтөй амьтныг хамгаалахаар урдуур нь орж зогслоо. Тэр мөчид л би хамгийн их гайхширсан юм. Аргагүй шүү дээ, миний хамгийн сайн найз Жинагийн найз залуу бас энэ бүх хугацаанд надад Жина, Лидиа-гаас дутахааргүй сайн хандаж байсан тэр сайхан сэтгэл, эелдэг зантай Блайс Забини дөнгөж сая надруу саваагаа чиглүүлэн зогслоо шүү дээ! Мэрлиний сахал юм даа, нээрээ. "За яахав та нар өөрсдөө л эхэлсэн шүү!" гэж бодоод хойш нэг алхан яг шившлэг илгээх гэж байтал хажуу талаас хэн нэгэн "экспэллиармус" хэмээн орилох нь сонсогдлоо. Шившлэг надруу чиглэн ирж саваагаа гараас минь мултрахыг тэрхэн мөчид хүлээсэн авч минийх бус Блайсын саваа агаарт нисэх нь тэр. Саваагаа гараас нь алдагдахыг хараад шившлэг илгээсэн сурагчийн зүгрүү харсан Блайсын эрүү нь бараг л газарт тулах шахжээ.

Зүрхийг минь нээгээч|Alohomora my heartМесто, где живут истории. Откройте их для себя