1•Өдрийн тэмдэглэл

2.4K 88 2
                                    

Өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн амьдралд минь тохиосон хамгийн гайхалтай явдал бол надад хаяглагдсан тэр захиаг нээсэн үе гэж би бүх зүйлээр андгайлья. Өөрийн амьдарч байсан ертөнцөөс тэс өөр ертөнц оршин байдгийг надад ухааруулсан тэр гайхалтай захиаг авснаас хойш амьдралд минь том өөрчлөлт бий болсондоо.

~•~•~•~•~
Шидтэнүүдийн гудамжаар хэрэгтэй зүйлсээн цуглуулан галт тэрэг хөдлөх цаг ойртож буй эсэхийг анзаарах ч үгүй явсаар ёстой балрах шахлаа шүү :). Олливандэрс шидэт савааны дэлгүүрт зочлон ороод анх удаа гартаа шидэт саваа барьж үзхэд төрсөн мэдрэмж хаана ч байхгүй гэлтээ жаргалтай мөч байсан ч Ноён Олливандэрийн "цаг" гэх дуугаар нэг сэхээ орж шүүгээнүүдийн хооронд өлгөөтэй байгаа цагруу хартал галт тэрэг хөдлөх бараг болж байгааг ажиглаад өөрт тохирсон савааг олж авсаны эцэст дэлгүүрээс гаран Кингс Кросс галт тэрэгний зогсоол руу яаравчиллаа. Өдөржин баяр хөөрөөр бялхаж явсан би тавцан 9 дээр ачаатай тэргээ урдаа түрсээр ирэхэд сандарч эхлэх нь тэр. Галт тэрэг хөдлөхөөр хүлээж буй есөн бүхэл дөрөвний гурав тавцанд хүрэхийн тулд миний урд буй ханийг нэвтлэн хүрэх ёстой гэдгийг мэдээд хурдтай гүйн ханыг нэвтлэн алга болох хүүхдүүдийг итгэл муутай харан зог туслаа. Хана руу орохоор явж буй бололтой тэрэг түрсэн улаан үстэй бөгөөд харваас надаас ах хөвгүүн
- "Зүгээрдээ. Би ч бас анх айж байсан"
гэж хэлээд гүйхэд нь араас нь даган нүдээ аньсаар гүйтэл юу ч мэдэрсэнгүй. Тас аньсан нүдээ бага багаар нээгээд харвал Хогвартс буухиа галт тэрэг гэсэн хаягтай тавцан дээр ирснээ мэдээд айж түгшсэн байдал минь тэр дороо намжлаа. Ингээд л галт тэргэнд орж хоосон бүхээг олж суугаад сэтгэл санаа тайвшрав. Удалгүй бүхээгийн хаалга нээгдэн тарган, ноомой төрхийн намхан хөвгүүн орж ирээд суух гэснээ
-"Трэвор!!!"
хэмээн учир зүггүй орилсоор буцаад гүйхэд нь ард нь зогсож байсан ихэр бололтой хоёр охин миний өөдөөс харан бүхээгт суув. Тэдний нэг нь над руу инээмсэглэн гараа сунгаад
-"Сайн уу. Намайг Падма Патил гэдэг. Харин энэ миний ихэр Парвати"
гэхэд нь гараас нь бариад
-"Сайн уу. Би Стэлла Камбэрбатч"
гэтэл хаалга онгойж арзгар гэмээр үстэй охин шагайгаад
-"Та нар мэлхий хараагүй биз? Нэвилл гэдэг хүүгийн мэлхий байгаа юм."
Бид бүгд түүнд толгой сэгсэрч хараагүй гэсэн дохио өгхөд охин цааш бусдаас сурахаар явлаа. Галт тэрэг явсаар буух дөхсөн гэдгийг мэдэгдсэн бяцхан дохио дугарав. Сурагчид бүгд хувцасаа сольж өмссөн бөгөөд нэгэн жигд харагдах ажээ. Галт тэрэгнээс бүгд гарж дууссаны дараа аварга том биетэй, сахалтай эр 1-р дамжааныхныг өөрийг нь дагаад, бусдаасаа салж явахгүй байхыг анхааруулахад түүнийг даган явсаар Хогвартсийн өмнө байрлах өндөр хар хашааны урд ирхэд хаалга онгойн бид дотогш орцгоолоо. Хашаа руу нэвтэрж цааш явсаар сүрлэг шилтгээний бараа үзэгдэхэд миний нүд ёстой жинхэн гялалзаж байх шиг санагдан сэтгэл догдлолоор дүүрч Шидтэний Сургууль Хогвартс-д ийнхүү анх удаа хөл тавьж үзлээ. 1991/09/01
~•~•~•~•~
...Гэсэн тэмдэглэлээ уншиж дуусаад тэр үед хичнээн их жаргалтай байснаа дурсан инээд алдан суулаа.

Зүрхийг минь нээгээч|Alohomora my heartМесто, где живут истории. Откройте их для себя