Нэнси: "Гэр"

4.3K 282 76
                                    

-Та надад тайвширч нэг тус болооч?

Хажууд сууж яваа бүсгүйн хэл ам ээдрэн, яг л амьсгал нь боогдох гэж байгаа мэт харагдахад хөөрхий үйлчилгээний ажилтан ихэд сандарч, тэр залуугийн юу хэлээд байгааг ч ойлгохгүй шинжтэй байв.

-Хатагтай, та тайвшир л даа. Тэгээд юу болсныг хэлээч?

Айдаст автсан миний толгойд янз янзын л бодлууд орж ирэх аж. Тэрэнд ямар нэг аймшигтай юм тохиолдсон юм болов уу? Эсвэл энд хүчээр явж байгаа юм болов уу? Бүр эсвэл багтраа өвчтэй байх... гэх мэт олон зүйл бодсоор сууж байх мөчид бүсгүй арайхийж амьсгал авахтайгаа болов бололтой, урт амьсгал авч гаргав.

-Хатагтай, та юунд ингэтлээ сандарсан юм бэ? гэж үйлчлэгч залууг дахин нэг асуухад эмэгтэй,

-Би зүгээр онгоцоор явахаас айдаг юм аа гэж хэлэх нь тэр.

Илүү ноцтой зүйл төсөөлөн айж байсан бид эцэст нь нэг тайвширч, үйлчлэгч залуу,

-Хэдхэн цагийн нислэг болохоор та аль болох тайван байгаарай гэж хэлээд эмэгтэйд ус авчирхаар явлаа.

-Чамайг бас айлгасан бол уучлаарай.

-Зүгээр дээ. Үнэнийг хэлэхэд би ч бас айдаг л даа. Онгоцоор явалгүй дөрвөн жил болсон байна.

Гэрийнхээ зүг нисэж яваад би одоо болтол итгэхгүй байлаа. Сургуулиа төгсөөд, эргэж ирэх өдөр ийм хурдан ирэх юм чинээ санаагүй. Амьдрал энэ дөрвөн жилд, тодруулбал сүүлийн нэг жилд орвонгоороо өөрчлөгдсөн юм. Учир нь би олон нийтийг хамарсан олон ажилд идэвхтэй оролцох болж, хүмүүстэй харилцах тал дээр маш том дэвшил гаргасан юм. Сургуулиа амжилттай төгсөж, хотдоо эргэн очоод багшлахаар шийдсэн минь энэ. Юм бүхэн нь өнгөрснийг сануулах мэт санагдаж байгаа ч би энэ бүхнийг даваад гарах чадалтай нэгэн гэдгээ мэдэрсэн юм.

Онгоцны буудал дээр ирэхэд би намайг хүлээн зогсох эрхэм хүмүүсээ олж харан, энэ урт удаан хугацааны дараа тэднийгээ дахин тэврэхээр ачаагаа чирсээр, хамаг хурдаараа алхан очлоо.

-Хайрт охин минь! Ямар их санав аа!

Ээж минь тавиад оны гэрийн эзэгтэй шиг л харагдаж байлаа. Ихэмсэг, тансаг, бас мэдээж үзэсгэлэнтэй. Зарим хүмүүс нас ахих тусам улам сайхан болох юм даа. Ээжийнхээ энэ чанарыг өвлөн авсан гэж найдъя.

Дараа нь би аавынхаа энгэрт наалдав. Хэдэн жилийн өмнөх өнөө ослын нэгэн нөлөө хожуу илэрсэн нь өвдөгний өвчлөл байв. Аав минь багахан доголдог болсныг би ирээд л мэдсэн нь энэ. Мэдээж би тэднийг зэмэлсэн. Санааг минь зовоохгүй гээд худлаа яриад, нуугаад байж болохгүй шүү дээ. Гэхдээ л би тэднийгээ дэндүү их санасан учраас бусад бүхнийг мартаад, ердөө үнэрийг нь шунан үнэртэж байлаа. Эцэг эхийн минь хувцаснаас үнэртдэг танил дотно үнэр. Мэдээж Алекс тэнд байсан. Намайг хэт чанга тэвэрснээс болоод би золтой л ямар нэг өвчтэй болчихоогүй. Тэр тэс ондоо болсон байв. Оффист суун, өдрийн 9 цаг ажилладаг энгийн даруухан амьдралтай Алекс. Мэдээж би төсөөлөөгүй байсан...

A Bite of Wonderland (Монгол)Where stories live. Discover now