XVI: Энгийн бүхнээр дүүрсэн өдөр

2.9K 169 11
                                    

-Чи Алекстай уулзаж байгаа юу?

-Үгүй ээ. Саяхан утсаар ярьсан.

-Яагаад уулзахгүй байгаа юм? Муудалцаа юу?

-Ээж... Бид хэзээ ч муудалцаж байгаагүй. Муудалцах ч үгүй. Зүгээр л... Мэдэхгүй ээ. Хэн хэн маань өөр зүйлд сатаарснаасаа болоод л.

Алекс ойрд их өөр байгаа. Магадгүй тэр зүгээр л ганцаараа байхыг хүсч байгаа байх. Би өөрийгөө их муу хүн гэж мэдэрч байна. Учир нь би өөрийн асуудлууддаа л санаа тавиад, түүнийхийг сонирхохоо больчихсон шүү дээ. Хамгийн сүүлд утсаар ярихад тэр өөрийгөө зүгээр байгаа, завтай болохоороо уулзана гэж хэлсэн ч үнэхээр тэгж санагдаагүй. Гэсэн ч эцэст нь би юу ч асуугаагүй шүү дээ. Би үнэхээр муу хүн юм.

-Чи найз нөхөдтэйгөө уулзахгүй тэгээд юу хийгээд байгаа юм бэ? Бас нөгөө Зак байна. Бүр харагдахаа байжээ.

Миний царай шууд л барайгаад ирсэнд ээж буруу зүйл асууснаа ойлгов бололтой сэдвийг өөрчиллөө. Ээж түүнийг миний найз залуу гэж мэдэхгүй. Тийм байсан нь ч дээр. Охин нь хичээлээс бусдыг тоодоггүй хүүхэд гэж бодож явах нь эцэг эхийн бас нэгэн жаргал биз. Ээжийн ажил дээр цайных нь цагаар ирсэн тул бидэнд ярилцах тийм ч их цаг олдсонгүй. Ойрд ажил дээрээ хонох нь ихэссэн болохоор ээжтэйгээ ярилцах боломжийг би алдалгүй ашиглахыг оролдож байлаа.

-Чи одоо хаачих гэж байна?

-Харьж хичээлээ давтлаа.

-За за. Болгоомжтой яваарай, хонгор минь. Бас хоол хийж ирсэнд баярлалаа.

-Зүгээр дээ, ээж. Сүүлд таны ходоод өвдсөнөөс хойш гадуур хамаагүй юм идүүлмээргүй санагдаад.

Ээж намайг зөөлнөөр тэвэрч, духан дээр минь үнсэхдээ аз жаргал дүүрэн харцаар ширтэж байлаа.

-Аавдаа хоол хийж өгсөн биздээ?

-Тийм ээ, өгөөд явуулсан.

Ээжид дахин нэг тэврүүлээд ажилчдынх нь өрөөнөөс гарахдаа би хонгилын үзүүрийн сандал дээр намайг хүлээх зуураа утсаараа тоглоом тоглоод сууж байгаа К дээр очлоо.

-Болчихсон уу?

-Тийм ээ. Явцгаая.

Тэр шууд л сандлаас өндийхдөө гараас минь атгачихав. Тэгээд маш хөөрхөн инээмсэглэл нүүрэн дээрээ тодруулан, ойр хавьд ээж явж байх магадлалтайг ч үл тоон тэр чигээрээ гараас минь хөтөлсөөр цахилгаан шатны өмнө ирлээ. Бид бүхий л хугацаанд нэг нэгнээсээ харц салгаж чадсангүй. Нүүр минь улайн, би өөрийн эрхгүй инээмсэглэж, цахилгаан шатны товчийг бараг харалгүйгээр олж дарахад тэр даруй урд хаалга нээгдлээ. Цахилгаан шатанд биднээс өөр хүн байхгүй тул доош буух товчин дээр дарсан даруйдаа би хүзүүгээр нь тэврэн уруулыг нь чангаар үнсэв. Зүрх аймшигтай хурдан цохилж, адреналин хүчтэйгээр ялгарна. Учир нь бид нар хэзээ ч цахилгаан шатан дотор, ийм яаруу сандруу үнсэлцэж байгаагүй шүү дээ.

A Bite of Wonderland (Монгол)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ