[ 2 ]

5.7K 336 20
                                    

Хичээл завсарлах үед би албаар ангид хамгийн сүүлд үлдлээ. Lessie гэх өнөө охин ч мөн цүнхэн доторхоо уудлан цаг нөгцөөсөөр надтай цуг үлдэв.

-Тэгэхээр...

Тэр босч ирэхдээ аман дахь бохио тас няс дуугарган, намайг доороос минь дээш харлаа.

-Чи энд амьдрахаар шийджээ.

-Чи намайг яаж таньдаг юм бэ?

Би сэжиглэнгүй ширтэж, хөдлөлгүй зогссоор байсанд тэр инээмсэглээд,

-Би чамтай нэг хотод амьдардаг байсан. Тэр новшийн халуун хотод цөлийн гүрвэл шиг л.

Тэр ингэж хэлээд толгойгоо гэлжийлгэн надруу ширтэж,

-Харин энэ хот сайхан биш гэж үү? Бороо ороод л, хүсвэл далайн эрэг дээр очоод л гэж хэлэв.

Тэгээд удалгүй,

-Чи алдартай болсон шүү дээ. Үгүй гэж үү? Тэгээд л чи байнга нүүдэг биздээ? хэмээн асуулаа.

-Чи яг юу мэддэг юм?

-Тийм ч ихийг биш ээ. Бас чамайг айж байгааг мэдэж байна. Хаа хамаагүй хүмүүст яриад явахвий гэж айж байгаа байх. Гэхдээ би тийм хүн биш. Чиний нууц миний нууц л гэсэн үг.

Хараар хүрээлэн будсан нүдээрээ намайг цоо ширтэж, инээмсэглэх нь яг л цус сорогч шиг харагдах нь тун эвгүй.

-Үнэхээр хэлэхгүй гэж үү?

-Хэлэхгүй ээ. Харин чи надад тус болох уу?

-Наймаалцаж байгаа юм уу?

-Мэдээж үгүй. Зүгээр л бидний дунд нөхөрлөл бий болсныг тохиолдуулаад.

Би хэсэг бодож байгаад толгойгоо дохисонд тэр эргэн ширээн дээрээ очин цүнхээ мөрлөхдөө,

-Jess гэж өл***инг хашраахад минь туслаарай гэж хэлээд инээд алдан мөрөн дээр минь гараа тавиад ангиас гараад явчихав.

Би тэнд ганцаар хэсэг хугацаанд зогсохдоо санаа алдаж, толгойгоо сэгсрээд ангиас гарлаа. Дараагийн хичээлүүд дээр би тэр чигтээ хичнээн ядарснаа мэдэрсээр гэртээ харив.

Эхний өдөр гэхэд муугүй ээ. Denver-т байхдаа анхны өдрийнхөө дараа гэхэд үсээ хайчлуулчихсан ирж байсан үе бий. Үс минь бэлхүүс хүрэм урт байсан ч тэр явдлаас хойш би өөрөө үсээ нэмж тайран мөр багахан давсан үстэй болсон юм.

°5 дахь өдөр°

Энэ сургуульд орж ирээд анхны долоо хоногоо ардаа хийх гэж байна. Мэдээж би таагүй болон таатай зүйлстэй олон тулгарсан. Хоолны цаг болоход таагүй зүйлс эхэлдэг байв. Яг л цагтай бөмбөг шиг. Өөдгүй хүмүүсийн өөдгүй зан аашаа гаргахыг харах тэр мөчүүд. Би сургууль болгонд л их бага хэмжээгээр тийм зүйлсийг хардаг. Энэ өөдгүй зүйлс хэзээ дуусахыг л мэдмээр байна. Хэзээ болихыг...

"Намайг дурсаарай" /Remember Me/Where stories live. Discover now