[ 24 ]

2.4K 199 11
                                    

Author's note: Энэ дууг та бүхэн "Remember Me"-гийн soundtrack гэж ойлгож болно шүү ^^

Сандлыг татаад хажууд нь суухдаа би гарнаас нь атгалаа. Тэр ухаан орохгүй хэвээр л. Гэхдээ түүний амьсгал бүр намайг тайвшруулах шиг, илүү ноцтой зүйл болоогүйд итгүүлэн, сэтгэлийг минь амрааж байх шиг санагдана. Түүний өнөө сайхан үсний зарим хэсэг галд шатчихсан. Түүнрүү харах бүртээ би өөрийгөө буруутгана. Хэдий нүүр нь галд өртөөгүй ч түүний зүрх сэтгэлийн хаа нэгтээ орших сайхан зүйл нь хэдийнээ шатчихсан мэт мэдрэмжийг надад төрүүлж байлаа. Тэгээд энэ бүхэнд буруутгаж болох ганцхан хүн байгаа нь би. Түүний байшин хэдийнээ шатчихсан. Юу ч үлдээгүй. Шатаж байгаа байшинд миний араас орж ирэхдээ тэр намайг газар хэвтэж байгааг олсон ч татаж гаргахаасаа өмнө ухаан алдсан гэж эмч хэлсэн. Гэтэл би түүнийг уушигны асуудалтай байсныг ч мэдээгүй шүү дээ. Надаас болоод өөрийгөө золиослон тэр их утаа руу орохдоо тэр юу бодож байсан бол? Ээж цаг алдалгүй цагдаа болон түргэн тусламж дуудаагүй бол юу болох байсныг мэдэхгүй юм. Тэд эхлээд намайг татаж гаргасан. Дараа нь Dylan-г гаргах гэсэнд түүний жижигхэн байшингийн модон дээвэр нураад ороод ирсэн гэсэн. Сонсоход хичнээн аймшигтай... Түүнийг тэр чигтээ түлэгдэж эсвэл угаартчихаагүйд би бурхандаа талархаж сууна. Гэхдээ л уушиг нь их муу байгаа. Амьсгалын аппарат зүүж байж л хэвийн амьсгалж байгаа тухай эмч хэлсэн. Бас ухаан орсных нь дараа хөдөлгөж болохгүй гэсэн. Үгүй бол цээжинд нь гал асч байгаа мэт л өвдөлтийг мэдрүүлнэ. Яг л гал залгисан мэт... Би энэ тухай лавшруулан бодохыг хүсэхгүй байгаа тул нойроо сэргээхийн тулд явж халуун кофе уухаар шийдлээ. Түүний гэрийнхэн энэ бүхний төлөө надад уурлах байхдаа гэж бодсон ч тэд огтхон ч буруутгаагүй. Харин надад санаа тавьж, мөн Dylan-г ээлжлэн сахиж байгаа. Кофе ууж, гадаа бороонд хэсэг зогссоны дараа нойроо овоо сэргээчихээд орж ирсэнд тэр хэдийнээ нүдээ нээчихсэн хэвтэж байв. Би баярласандаа гүйн очоод сандал дээр суухад тэр надруу инээмсэглэн хараад, амьсгалын аппаратаа нүүрнээсээ холдууллаа.

-Наадах чинь чамайг амьсгалахад тусалдаг юм шүү гэж хэлэнгээ буцаагаад зүүж өгсөнд тэр инээмсэглээд толгойгоо зөөлөн сэгсрэхдээ авч,

-Би зүгээр ээ гэж хэлэв.

-Зөрүүд гэдэг нь.

Гарыг минь атгаад инээмсэглэхдээ тэр удалгүй ханан дээрх цагруу хараад,

-Энэ оройны 8 цаг болоод байна уу, эсвэл өглөөнийх үү? Би ер нь хэр удаан ухаангүй байсан? гэж асуулаа.

"Намайг дурсаарай" /Remember Me/Donde viven las historias. Descúbrelo ahora