°Нэг жилийн өмнө°
Би түүний өрөөнд зогсож байсан юм. Түүний номин ногоон хөшиг, цагаан ор хөнжлийн даавуу... Бас цаанаа л дотно мэдрэмж төрүүлэх сарнайн үнэр. Хамгийн түрүүнд нүдэнд өртөх "Дэлхийн гүнрүү аялсан нь" номын хуучирч элэгдсэн хавтас, бэх соруулан бичдэг үзэг. Түүний өрөөний юм бүхэн яг хэвэндээ боловч нэг зүйл өөрчлөгдсөн байлаа. Өглөө бүхэн хөшгийг татан цонхоо нээх, номыг атган аваад ахин дахин унших эзэн нь хэдийнээ байхгүй болсон байсан. Хэдийнээ явсан байсан. Надад хэлэхчгүйгээр. Зурвас ч үлдээгээгүй. Ямар ч дуудлага хийж, дуут шуудан үлдээгээгүй. Бүх юм хэвэндээ, гэхдээ агаараас хамтдаа хуваан амьсгалах уушиг, хамтдаа тэнгэр өөд ширтэх нүд, хамтдаа цохилох зүрх, хамтдаа гудмаар алхах тэр нэгэн байхгүй болсон байлаа. Тэр өглөө бүх юм хэвэндээ боловч нэг зүрх зогсож, давхар нэг хүсэл мөрөөдөл унтарсан юм. Салхи салхилдгаараа салхилж, нар манддагаараа мандан, хүмүүс үргэлжлүүлэн амьдарсаар... Шуудан зөөгч цагаасаа хоёр минут хоцорч, кофе чанагч эвдрэн, шүдний оо дууссан байсан. Үүнээс өөр асуудал үгүй мэт боловч дахин ирэхгүй, дахин ажиллахгүй, дахин авч болохгүй зүйл нэгэнтээ хорвоог орхисон байсан юм. Тэр өглөө Daisy гэх охин цаашдын түүхээ бичих боломжгүй болсон. Бас Vivian гэх охинтой жигнэмэг хуваан идэж, гэрийн зүг хамтдаа алхах боломжгүй болсон. Гэсэн ч өөр хүмүүсийн амьдралд энэ ямар ч нөлөө үзүүлээгүй. Ямар ч өөрчлөлт ороогүй. Тэд амьдардгаараа амьдарсаар. Хүний амь нас гэгч тэр хүндээ, ойр дотныхондоо хамгийн чухал боловч энэ дэлхийн хувьд юу ч биш гэлтэй. Нэг мөчир хугарахтай ижил гэлтэй. Амьдрал ердөө л ийм. Үхэл ч бас. Чи хаана, ямар модны мөчир яагаад хугарч байгааг мэдэхгүй. Харин зарим тохиолдолд чиний таалан харах дуртай сайхан ой бүхэлдээ сүйрэх шиг болно. Үхэл гэдэг эх дэлхийн хувьд юу ч биш, гэвч нэг хүний хувьд бүхий л зүйл.
°°°
Dylan-ы араас гүйн гарахад тэр тойрон зогсох хүмүүсийг хараад зогсчихсон байлаа. Харин газар хэвтэх хүнийг хэн болохыг танихад надад ердөө хэдхэн секунд шаардагдсан юм. Би шатны урд хэвтэх түүнрүү гүйн очсонд түүний үс сэгсийж, цамцных нь товч тасарчихсан, харин өөрөө цочролд орсон байлаа. Миний нүднээс нулимс өөрийн эрхгүй урсаж эхлэх үед би тойрон зогсох хүмүүс рүү,-Юу болсон юм бэ? хэмээн хашхирлаа.
-Тэр шатнаас уначихсан.
-Erica? Зүгээр үү?
Тэр дээшээ өндийх үедээ гараас минь атгалаа.
![](https://img.wattpad.com/cover/48291632-288-k567068.jpg)
ŞİMDİ OKUDUĞUN
"Намайг дурсаарай" /Remember Me/
Hayran KurguХаашаа ч юм гэнэт алга болчихдог хүмүүст би дургүй. Дурсаж үлдэх бидэнд л хэцүү шүү дээ. Тиймээс нэг бол дурсамжгүй үлдэх үгүй бол анхнаасаа танихгүй хүмүүс байсан нь дээр. Гэхдээ би түүний төлөө гурав дахь сонголтыг сонгож байна. Би үргэлж дурсан с...