[ 18 ]

3.2K 217 20
                                    

Author's note: Here is something [R] is happening again. Like the other stories.

Та бүхэнд санал болгох ая: Дээрх бичлэгнээс сонсох боломжтой. Зургийн хажуу талд байгаа :)

Энэ уйтгар гунигаас болоогүй.

Түүний цамцны ирмэгт хүрэн, аажмаар гараа дотуур нь оруулж гэдэс, дээшлээд цээжинд нь гараа хүргэхэд тэр шууд л өөрөө тайлаад хажуу тийш шидчихэв.

Яг энэ мөчид би өөрөө өөрийгөө чагнав. Би энэ бүхнийг уйтгар гунигаас болоод хүсээд байна уу? Хүнд өдөр тохиолдсоны дараа би зүгээр л ийм мэдрэмжийг хүссэн юм биш байгаа? Харилцааны ийм шатанд би бэлэн гэж үү? Хэзээ ч, бүр хэзээ ч төсөөлж яваагүй энэ мөч хэдийнээ ирээд байхад хүртэл би эргэлзэн, өөрөө өөртэйгөө яриад хэвтэж байх юм гэж үү?

Алив ээ, Vivi. Чи үнэхээр энэ бүхнийг хүсч байна уу? Бэлэн гэдэгтээ итгэлтэй байна уу? Зүгээр л хүнд өдрийн дараах сэтгэлийн хөдөлгөөн байгаад, энэ бүхний эцэст харамсах юм биш байгаа?

Түүний уруул хүзүүг минь үнсэж, гар нь миний гарыг тас атгасан байгаа нь мэдрэгдэнэ. Зүрх минь байдгаараа хурдан цохилж, яг л юу юугүй дэлбэрэх нь үү гэлтэй. Бие минь тэр чигтээ түүний хийх үйлдэл бүрийг дуулгавартайгаар хүлээн авч, яг ижил хариу үйлдэл үзүүлэхээр яарна. Толгой дотор минь яг л хэдэн мянган бороон дуслууд шаагин бууж байх шиг хэрнээ, юу юугүй солонго татан нар үүлсийн цаагуур цухуйх шиг санагдана. Энэ мэдрэмж бүхэн миний амьдралдаа урьд хожид мэдэрч байгаагүй сайхан мэдрэмж байсан юм. Яг л төсөөлж, харж болох хамгийн сайхан бүхэн биеллээ олж байх шиг. Яг л том том цасан ширхэгүүд гадаа бударч байгааг би хараагүй хэрнээ, газар зөөлөн хаялан бууж байгааг нь мэдрээд байх шиг.

Гадаа үнэхээр цас орж байгаа гэж үү?

Аньсан нүдээ зөөлнөөр нээсэнд гадаах гудамжны гэрэлд том том цасан ширхэгүүд буух нь хана дээр сүүдрээ тусган үзэгдэнэ. Энэ бүхэн үнэхээр байж болно гэж үү? Би үнэхээр мэдэрсэн. Яг л би түүнийг үнсэж, тэр намайг тэвэрч байгаатай ижил бодитоор мэдэрсэн. Яг л тэр одоо хажууд минь байгаа мэтээр бодитой мэдэрсэн. Тэрэнтэй цуг байхдаа би эргэн тойрны бүх зүйлийг бас мэдрээд байгаа гэлтэй. Цас орж байгааг, гадаа хүйтэн бус харин улам л дулаахан болж, гудамж талбайг нам гүм аажмаар залгиж байгаа мэт.

Миний ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг тэр мэдэрсэн бололтой надруу ширтлээ. Харин би ханаруу ширтсэн хэвээр түүнд,

"Намайг дурсаарай" /Remember Me/Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ