Мёнсүү өөрийгөө миний нөхөр хэмээн танилцуулсаны дараа ээж биднийг дотогш ор хэмээн хэллээ.Удаан хугацааны турш хэн ч байгаагүй ч гэсэн ээжийн үргэлж цэвэрлэдэг өрөөндөө би орлоо.Гэхдээ миний өрөөний асуудал нь ор нь хоёр хүнд дэндүү жижигхэн.
"Чи буудалд хонож болно,миний ор бидэнд багтахгүй" хэмээн хажууд минь суух Мёнсүүд хэллээ.
"Үгүй ээ,би хүсэхгүй байна" Энэ л байхгүй юу,Мёнсүү бол асуудал.
"За за,чи энэ өрөөнд унт.Би ээжтэй унтлаа" би түүнд санаа алдан хэллээ.
"Үгүй ээ,бас хүсэхгүй байна.Яагаад бид өөр өрөөнд унтах ёстой юм?" хэмээн хөмсөг нь төвтэйгээ уулзалдсаар хэллээ.
"Харахгүй байна уу? миний ор бидэнд дэндүү жижигхэн"
"Энэ асуудал биш шдээ,бид энэ орон дээр унтаж болно" хэмээн тэр эсэргүйцэх нь тэр.
"Яаж?"
"Би чамайг тэврэн өөртөө ойртуулаад унтана,асуудал шийдэгдчихлээ" тэр ёжтой инээх нь тэр.
"Гэхдээ-"
"Ямар ч гэхдээ байхгүй.Унтацгаая би ядраад байна" хэмээн намайг орон дээр хэвтүүлэн,цээжиндээ ойртуулан тэвэрсээр хэллээ.Би түүнийг зүрхний цохилтыг сонсож байв.
"Сайхан амраарай" гэж хэлээд духан дээр минь үнсэв.
"Сайхан амраарай..." би нүдээ анисаар шивнэлээ.Заримдаа түүний гар намайг аюулгүй гэдгийг мэдрүүлдэг.
Бид өглөө сэрэн,ээжийн хийсэн өглөөний цайг уухаар буулаа.
"Уучлаарай охин минь.Би чамайг ирнэ гэдгийг мэдсэнгүй тэгээд та хоёрыг хүлээж авах юу ч байхгүй" ээж минь инээмсэглэн хэлэв.
"Тэр-"
"Зүгээр ээ ээжээ,бид очно гэдгээ хэлээгүй болохоор бид уучлалт гуйх ёстой хүмүүс" Мёнсүү гэрэлтсэн инээмсэглэлтэй ээжид минь хэллээ.
"Чи үнэхээр сайн залуу юм аа Мёнсүү,миний охинд чи байдаг азтай юм,тийм биз дээ Minnie? " ээж минь надаас асуув.
"Аан..тийм ээ" би толгой дохив.Ээж одоохондоо жинхэнэ түүнийг мэдэхгүй шүү дээ.
"Minnie гэж хэн юм?" Мёнсүү сонирхон асуув.
"Minnie бол Жиминий хоч.Тэр чамд хэлээгүй юм уу?" ээж үл ялиг гайхсан царайтай хариуллаа.
"Үнэхээр үү? Minnie? яагаад надад чиний хоч Minnie байсан гэж хэлээгүй юм? би чамайг одооноос Minnie гэж дуудна аа" Мёнсүү хэлэн өглөөний цайгаа идэж байв.
DU LIEST GERADE
ℵOverdoseℵ "COMPLETE"
FanfictionНадад юу болсоныг би мэдэхгүй... Яагаад би Солонгост байгаагаа мэдэхгүй... Яагаад би эмсийн хүрээлэнд байгаагаа мэдэхгүй... Яагаад би энд байгаагаа мэдэхгүй... Гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол би энэ хотын хамгийн хүчтэй Мафын толгойлогч ноён Ким...