5 жилийн дараа...
Мёнсүүгээс зугтсанаас хойш 5 жилийн хугацаа өнгөрчээ.Түүнгүйгээр амьдарсан 5 жил.Хэрвээ бид үргэжлүүлээд Сөүлд амьдарсан бол Мёнсүү биднийг амархан олох болохоор хатагтай Нам бас Үхён бидэнд Бусан руу нүүхэд тусласан.Гэхдээ тэр надгүйгээр аз жаргалтай байгаа гэж бодож байна.Бас түүнд баярлахыг хүсдэг цорын ганц зүйл байгаа...
"Ээжээ" бяцхан охин минь нүүрэндээ хамгийн үзэсгэлэнтэй инээмсэглэл тодруулан над руу гүйж ирлээ.Тийм ээ,Мёнсүүгийн надад өгсөн бэлгэнд нь би түүнд баярламаар байна.Мёнжи миний амьдрал,миний охин.Би өмнө нь Мёнсүүд охиноо Lu Cie гэж нэрлэнэ гэж хэлж байсан гэхдээ хатагтай Нам бас Үхён хоёр Мёнжи гэдгийг нь илүүд үзсэн болохоор би бодлоо өөрчилсөн юм.
"За хонгор минь?" би түүнийг царайг харахаар доош өвдөглөн суулаа.
"Багш энийг танд өгөөрэй гэж хэлсэн" хэмээн хэлээд надад нэгэн захиа өглөө.Би энийг хоёр минут уншаад,уншиж дуусгасаныхаа дараа зүрх минь хурдан цохилж эхлэх нь тэр.
"Юу юм бэ ээжээ?" Мёнжи эгдүүтэй гэгч нь толгойгоо гижийлгэлээ.
"Мёнжиг удахгүй Сөүлд төгөлдөр хуурын үзүүлбэр хийнэ гэж захиа хэлсэн байна" би түүнд хэлж байхдаа инээмсэглэх гэж хичээж байв.
"Үнэхээр үү ээжээ??...гэхдээ өмнө нь бид Сөүл рүү явж болохгүй гэж ээж хэлсэн" эхэндээ тэр догдолж буй царай гаргасан ч дараа нь шууд л гунигтай болох нь тэр.
"Үгүй ээ хонгор минь,би зүгээр-.."
"Би ирлээ" намайг өгүүлбэрээ дуусгахаас өмнө гүн хоолой таслаж орхилоо.
"Аав ирлээ" хэмээн Мёнжи догдлон орилоод,Үхён рүү гүйлээ.Битгий буруугаар ойлгоорой.Үхён бид хоёр зүгээр л сайн найзууд.Тэр Мёнжид зориулж аавын гол дүрд тоглон надад тусладаг юм.Учир нь бид Мёнжиг сургууль дээрээ дээрхлүүлэхийг харахыг хүсдэггүй болохоор.
"Ээжтэйгээ юу ярьж байгаа юм?" Үхён асуун,Мёнжиг хацар дээр хайр татам гэгч нь үнслээ.
"Бид Сөүл явах тухай ярисан юм"
Сэүний инээмсэглэл будилсан байртай болон,асуулт асуусан харцаар харан би түүн рүү толгой дохив.
"Явж эмээтэйгээ тогло за юу? аав ээж хоёрт нь ярилцах зүйл байна"
"За ааваа" Мёнжи толгой дохин чимээгүй байдалд Үхён бид хоёрыг орхин өрөөнөөс гарлаа.
ESTÁS LEYENDO
ℵOverdoseℵ "COMPLETE"
FanficНадад юу болсоныг би мэдэхгүй... Яагаад би Солонгост байгаагаа мэдэхгүй... Яагаад би эмсийн хүрээлэнд байгаагаа мэдэхгүй... Яагаад би энд байгаагаа мэдэхгүй... Гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол би энэ хотын хамгийн хүчтэй Мафын толгойлогч ноён Ким...