Энэ ширээнд зөвхөн тэр бас би байхад арав гаруй хүнд зориулсан юм шиг ширээн дээр өөр өөр төрлийн хоолнууд байлаа.Баян новш.Би идэж чадахгүй нь ээ.Тархи минь зөвхөн яаж зугтах талаар л бодно.Тэгээд би зүгээр л энд хоолоороо тоглож байлаа.
"Би цадчихлаа" Эцэст нь би ийнхүү хэлээд бослоо.
"Гэхдээ чи жоохон л идсэн шд" ноён Ким хэлэв.
"Ноён Ким,би зүгээр л цадчихлаа бас би энэ хоолонд дургүй" хэмээн би хариулахдаа би бараг л уйдсан юм шиг сонсогдож байв.
"Намайг Мёнсүү убба эсвэл Мёнсүү гэж дууд,ноён Ким биш,ойлгосон уу?" Мёнсүү...энэ нэр яг л түүн шиг хүнд сайхан сонсогдож байна.
"За би ойлголлоо.Одоо би явж болох уу?" би уйтгартай гэгч нь түүнээс асуулаа.
"Би чамтай хамт явна" хэмээн боссоор хэллээ."Сонжун?" тэр нэгэн залууг дуудав.
"За толгойлогчоо?"
"Хоол хийсэн ахлах тогоочыг дууд" Мёнсүү над руу алхсаар Сонжун гэх нэртэй залууд хэллээ.
"Би яагаад гэдгийг асууж болох уу эзэнтээн?" Тийм ээ,би ч бас шалтгааныг нь мэдмээр байна.
"Жимин энэ хоолнуудад дуртай байсангүй" хэмээн энгийнээр хариулсан нь миний нүдийг томруулах нь тэр.
"Ойлголлоо ноёнтоон" Сонжун бөхийсөөр хариулав.
"Хүлээгээрэй,хүлээгээрэй би үнэхээр хоолнуудад дуртай байсан.Би зүгээр л цадчихсан" Би Мёнсүү харсаар хэллээ.Надаас болоод би хэн нэгний зовж байхыг хармааргүй байна.
"Чи итгэлтэй байна уу?" хэмээн нүүрэндээ ёжтой инээмсэглэлтэй асуулаа.Хараал ид,би энэ тэнэг ёжтой инээмсэглэлийг үнэхээр үзэн яддаг.
"Тийм ээ" би түүн рүү орилохгүйг сайнаараа хичээн толгой дохилоо.
"Тэгвэл суугаад чи үнэхээр хоолонд дуртай байсан гэдгээ батлаж илүү жаахан ид л дээ" Бурхан минь.Тэр зүгээр л намайг илүү их идүүлэхийг хүсэж байна.Энэ новш итгэмээргүй юм аа.
Би суун,уурандаа идэж эхэллээ.Мёнсүүгийн царайг төсөөлсөөр хоолоо сэрээгээр хатгаж байв.Гэнэт миний уруул дээр ямар нэгэн зүйл хүрэхийг мэдэрлээ.Энэ Мёнсүүгийн халбага байсан юм.
"Юу хийгээд байгаа юм?" хэмээн би хэллээ.
"Чамайг хооллож байна,Аа гээрэй" Би түүн рүү харан будилж орхилоо.
ESTÁS LEYENDO
ℵOverdoseℵ "COMPLETE"
FanficНадад юу болсоныг би мэдэхгүй... Яагаад би Солонгост байгаагаа мэдэхгүй... Яагаад би эмсийн хүрээлэнд байгаагаа мэдэхгүй... Яагаад би энд байгаагаа мэдэхгүй... Гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол би энэ хотын хамгийн хүчтэй Мафын толгойлогч ноён Ким...