Сункю убба намайг гурван долоо хоногтой жирэмсэн гэж хэлсэнийх нь дараа би хөлдөж орхилоо.
"Би жирэмсэн??"
"Тэр жирэмсэн??" бид ижилсэн асуулт асуух нь тэр.
"Тийм ээ,та хоёр удахгүй эцэг эх болно" Сункю убба тоглон жуумалзан байв.
"Б.би юууууу?" Мёнсүү намайг татан,чангаар тэврэсэнээс болоод би хэлэхийг хүссэн үгээ дуусгаж чадсангүй.
"Бурхан минь,би аав болно,бурхан минь"
Би дахиад бөөлжих гэж байгаа юм шиг санагдаад эхэллээ.
"Намайг тавь" хэмээн би хэлээд түүнийг түлхэж орхив.
"Г.гэхдээ"
"Мёнсүү,энэ хэдэн одоо хоног шдээ.Чи тэвчээртэй байх хэрэгтэй" Сункю убба нүүрэндээ ёстой инээмсэглэлтэй хэллээ.
"Тэгээд бид нэг өрөөнд байж болохгүй юм уу?" хэмээн Мёнсүүгийн хөмсөг төвдөө уулзалдан асуулаа.
"Тийм ээ" Сункю убба толгой дохив.
"Баярлалаа Сункю убба" би хэлээд түүн рүү инээмсэглэв.
"Зүгээр ээ"
"Чи сая түүний убба гэж дуудсан уу? чи хэзээ ч намайг убба гэж дууддаггүй" Мёнсүү орилох нь тэр.
"Хүүхэд шин зангаа боль Мёнсүү" хэмээн Сункю убба хэлээд эд зүйлсээ авлаа.
"Явах цаг боллоо хён" хэмээн Мёнсүү бага зэргийн архирах аятай хэллээ.
"Би мэднэ ээ,чи хэлэх хэрэггүй.Баяртай Жимин" Сункю убба Мёнсүү рүү муухай харсаар хэлэв.
"Баяртай"
Сункю уббаг явсаны дараа Мёнсүү бид хоёрын хооронд бүх зүйл хачин болох нь тэр.
"Хмм би амармаар байна" би чимээгүй байдлыг эвдэн хэлэв.
"Тэгвэл амар даа.Хэрвээ чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол зүгээр л надад хэлээрэй" Мёнсүү инээмсэглэн хэлэв.
"За" хэмээн би толгой дохиод Мёнсүүгийн шивнэхийг сонссоор нүдээ анилаа.
"Надад өгсөн хамгийн шилдэг бэлгэнд чинь баярлалаа Жимин.Би чамд бас хүүхэддээ хайртай бас та нарыг өөрөөсөө хэзээ ч холдуулахгүй,амлаж байна" Тэр үгээ дуусгасаных нь дараа духан дээр минь үнсэхийг мэдэрлээ.
Хаалга хаагдахыг сонсох хүртлээ би зүгээр л унтаж байгаа юм шиг дүр үзүүлж байв.Би нүдээ нээлээ.Эхлээд би түүнийг намайг жирэмсэн гэдгийг мэдээд намайг хөөж гаргана гэж бодсон.Гэхдээ үгүй ээ,тэр надаас ч илүү жаргалтай харагдаж байна.Магадгүй түүний надад хэлсэн үгс үнэн байх.Би гэдсэндээ хүрэн шивнэлээ."Хүүхэд минь,ээж нь аавыг нь хайрлах хэрэгтэй юу?" гэж хэлээд нүдээ дахин анилаа.
VOUS LISEZ
ℵOverdoseℵ "COMPLETE"
FanfictionНадад юу болсоныг би мэдэхгүй... Яагаад би Солонгост байгаагаа мэдэхгүй... Яагаад би эмсийн хүрээлэнд байгаагаа мэдэхгүй... Яагаад би энд байгаагаа мэдэхгүй... Гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол би энэ хотын хамгийн хүчтэй Мафын толгойлогч ноён Ким...