Цуст Мэри

1.5K 39 0
                                    

Цуст Мэри гэдэг нь Европд ихэд дэлгэрсэн сүнс, шуламын тухай аман зохиол юм. Түүний нэрийг 3 удаа дуудахад тэрээр толинд харагддаг гэж энэхүү ярианд гардаг. Бусад адил аймшигийн ярианд түүнийг Баян Мэри, Мэри Волтингтон, Тамын Мэри гэх зэргээр нэрлэсэн байдаг.

Энэхүү аймшигийн яриаг хүүхдүүд амьдрал дээр ихэд туршиж үздэг бөгөөд, бие биенийдээ хонохдоо болон элдэв тоглоом наадмынхаа үеэр Мэриг дуудах нь элбэг байдаг ажээ. Мэриг харанхуйд толинд дуудах хамгийн түгээмэл арга нь түүний нэрийг 3 удаа дуудах юм. Өөр аргууд байдаг нь: түүний нэрийг нь 100 дуудах, дороо эргэх, нүдээ таглах, ус гоожуулах эсвэл лаа бариад түүний нэрийг 13 удаа хэлэх гэх зэрэг юм.

Тэр ойн гүндэх жижигхэн зуслангийн байшинд эмчилгээний ургамал заран амьдардаг байлаа. Ойролцоох хотод амьдардаг хүмүүс түүнийг Bloody Mary гэж нэрлэдэг байсан бөгөөд тэрээр эмгэн шулмас байж. Хэн ч хөгшин эмэгтэйн хажуугаар зөрөн өнгөрч зүрхэлдэггүй байсан бөгөөд тэгвээс тэдний амьтан үхэрнүүд ангаж, хүнсний агуулхууд өвөл нь ялзаран өмхийрч, хүүхдүүд нь өвчин эмгэгт ороогдон бас бус аймшигтай зүйлсүүд тохиолддог байсан ба эмгэн шулам тэд нарт ямар ч аймшгийн зүйл хийх чадвартай байлаа. Гэтэл гэнэт тогсоны жоохон охид нэг нэгээрээ алга болж эхэлжээ. Тэднийг хаанаас ч хайгаад хаачсаныг хэн ч мэдэхгүй байв. Гэр бүлүүд ойролцоох ой мод болон хашаа сарвайлж байж болох бүх л газруудаас хайсан ч охидыг олж чадсангүй. Хэдэн зоригтой залуус Bloody Mary-н гэрлүү очиж. Охидыг авсан байж магадгүй хэмээн үзсэн боловч Bloody Mary -д охидыг хаачсан яасан тухай ямар нэгэн мэдээлэл байсангүй. Ямар ч байсан түүний ядруу үлбэгэр дүр төрх өөрчлөгдсөн байлаа. Тэр илүү гоо үзэсгэлэнтэй дур булаам харагдаж байв. Хөршүүд нь түүнийг сэжиглэж байсан боловч тэдгээр хүмүүст эмгэн шулам хүүхдүүдийг авсан гэх нотолгоо алга байлаа. Нэгэн шөнө Miller-н охин орноосоо унажээ. Хэн ч үл сонсогдох ид шидийн дууг даган алхаж эхэлэв. Тэр үеэр Miller -н эхнэрийн шүд нь өвдөж байсан учираас шүдний өвчингөө дарахын тулд гал тогооныхоо өрөөнд өөрөө тан бэлдэн сууж байсан бөгөөд охиноо гаран алхаж буйг харав. Тэрээр нөхрөө орилон босгож охиноо даган гарцгаав. Тэд унтлаганыхаа хувцастайгаа охины араас хамтдаагүйн очиж охиныг зогсоохыг оролдсон боловч охин тэдний гараас мултран гарч ойн гүнрүү зүглэжээ. Яах аргаа олж ядсан Miller -н гэр бүл хөршүүдээ сэрээв. Сэтгэл нь зовсондоо галзуурхаа шахсан гэр бүлийн хоёрт хөршүүд нь туслахаар ухас хийцгээв. Гэтэл гэнэт хурц нүдтэй тариачин ойн гүнээс гарч буй сонин гэрэлрүү чиглэн орилов. Тосгоны хэдэн залуус тэрхүү тариачин эрийг даган талбайнаас холдтол тэд Bloody Mary-г том царс модны дэргэд зогсоод шидэт дохиураар Miller-н гэррүү дохин чиглэн зогсохыг харжээ. Bloody Mary хорон муу үг болон ер бусын гэрлийг цацруулан Miller-н охин дээр тусгаж байлаа.Тогсоны залуус буугаа болон өвсөний сэрээгээ барин Bloody Mary - г зүглэн гүйлдэцгээв. Тэр орилоон самууныг сонсонгуутаа хараалаа зогсоон ой модруу буцан нисэв.Тариачин буугаа мөнгөн сумаар цэнэглэн эмгэн шулмыг охиныг дахин авахаар ирвэл буудна хэмээн бодов. Тариачин зорилгодоо хүрэн түүнийг чиглүүлэн Bloody Mary-г буудав. Сум нь Bloody Mary -гийн гуяийг онон тэр газар дээр унав. Уурссан тосгоны эрчүүд түүнийг талбай дээр аваачин, алтны модонд уяж томоос том галд түүнийг шатаав. Bloody Mary шатаж байхдаа тосгоныхнийг хүнд хараалаар хараажээ. Хэрвээ хэн нэгэн түүний нэрийг тольны өмнө чангаар хэлвэл тэр аймшгаар үхсэн үхлийнхээ хариуг тэднээс авхаар сүнсээ явуулна хэмээжээ. Түүнийг үхсэний дараа тосгоныхон Bloody Mary-н гэрт нь очвол тэд түүний алсан охидын биетэй цогцоснуудыг гэрээс нь олжээ.

Аймшгийн Өгүүллэг Болсон Явдал /oneshot/Where stories live. Discover now