2005 оны 7 сарын 15-ний шөнө Голдблум-н гэрт хүн амины хэрэг гарч эгч дүү хоёр өнчирч үлдэв.
Тэр өдөр Кристина Голдблум-н 6 насны төрсөн өдөр байжээ. 17 цагийн үед урилгагүй зочин бяцхан охины төрсөн өдрийн бэлэг болгож өөртэй нь адилхан шаргал үстэй, цэнхэр нүдтэй хүүхэлдэйг өгч дотно инээмсэглэнэ. Харин охин уг хүүхэлдэйг өөрийн хайртай цоохор туузаар чимж тэврээсээ ч салгахгүй дэвхэцнэ. Түүний эгч Кассандра зургийн дугуйлангаасаа дөнгөж тарж ирээд байжээ. Дүүгээ тэврээд дээшээ гарч өрөөндөө оров. Бэлгүүдээ задалж байтал доод давхраас аяга таваг хагарах чимээ гарч орилох чимээ сонсогдов. Айж сандарсан эгч дүү хоёр шатаар чимээгүйхэн доошилж хартал хүүхэлдэй өгсөн ах нь аав ээж хоёрыг нь хутгалан хөнөөж байгааг харжээ. Дүү нь хамаг байдгаараа чарлахад алуурчин тэдэн рүү харж инээмсэглэн хөөв. Эгч дүү хоёр хамаг хурдаараа зугтааж өрөөндөө орж амжжээ. Тэгээд орон доороо нуугдаж чимээ чагнана. Шатаар алхах хөлийн чимээ тодорсоор ойртоход алуурчин хаалганы бариулыг мушгиж орж ирнэ. Туранхай цагаан гараараа дүүгийнхээ амыг таглан чимээгүйхэн амьсгаа авсан ч алуурчин тэр хоёрын нуувчийг аль хэдийн мэджээ.
Гэнэт ухаан ортол өрөөндөө дүүтэйгээ цуг өөрсдийн орон дээр хэвтэж байлаа. Кас (эгч нь) доошоо буутал бүх юм эмх цэгцтэй байсанд гайхаж уг явдлыг зүүд хэмээн баярлана. Гэвч хаанаас ч хайгаад ээж аав хоёроо олсонгүй. Магадгүй хаа нэгтээ түр зуур явсан гэж итгэнэ. Хаалга түгжээтэй ба хүмүүсээс нэлээн алслагдсан тул гарч чадахгүй байлаа. Харин Крис (дүү нь) өөрийн цоохор хүүхэлдэйг алга болгосондоо харамсаж уйлагнана. Түүний хүүхэлдэй аав ээжтэй нь хамт алга болжээ. Дүүгээ аргадахын тулд өөрийн хуучин хүүхэлдэйнүүдээ өгтөл голоод орхив. Хэдийнээ 15 нас хүрсэн том охин ч дүүтэйгээ тоглохоос буцахгүй байлаа. Хэдэн өдөр өнгөрч дүү нь аав ээжийгээ нэхэн уйлна. Тэгж байтал дүүгийнх нь хүүхэлдэй гараад ирэх нь тэр. Гэхдээ цоохор туузгүй.
Хүүхэлдэй гарч ирснээс хойш ер бусын зүйлс тохиолдох болов. Үдэш бүр ханан дээр танихгүй хүмүүсийн зураг өлгөгдөж байшин бүхэлдээ хуучны загвартай болж байв. Тэр ч бүү хэл 90-ээд оны дуу доод давхраар нэг хангинана. Кас жаазтай зургуудыг өдөр бүр буулгаж шатны доорх харанхуй өрөөнд хийдэг болов. Шөнө болоход гэрэл нь асаж унтран тэднийг айлгана. Харин өглөө болоход Крис-н хүүхэлдэй алга болдог байлаа. Кас хүүхэлдэйг үргэлж хайж бас олдог. Удалгүй Крис төсөөллийн найзтайгаа ярьдаг болов. Крис:
-Эгчээ энэ миний шинэ найз. Түүнийг Алиса гэдэг. Надтай адилхан 6 настай. Миний хүүхэлдэйг өөрийнх нь гээд байна. Тэгээд л надаас нуудаг гэсэн. Загнаад өг гэж хэлэв
Кас юу ч хэлж чадсангүй. Харин маргааш өглөө нь Крис:
-Эгчээ хүүхэлдэй өгсөн ах манай гэрт байна гэж шивнэсэн нь түүнийг бараг л галзууруулж дүүгээ тэврээд хамаг хурднаараа гүйв. Гаднах хаалга түгжээгүй байлаа.
2015 оны 7 сарын 19 нд Коннели-н гэр бүл шинэхэн авсан тансаг байшиндаа нүүж ирэв. Уг байшин нь хүмүүсээс алслагдмал 2 давхар зуслангийн байшин. Дугуйрсан шаттай нарийн ур хийцтэй. Доод давхардаа гал тогоо, зочны өрөө, угаалгын өрөө мөн шатан доорх харанхуй өрөөтэй. Харин дээд давхардаа 2 унтлагын өрөөтэй ба өрөө бүр угаалгын өрөөтэй.
Коннели-н гэр бүл 4 гишүүнтэй. Ноён Жорж Коннели, хадагтай Сара Коннели мөн түүний дагавар хүүхдүүд болох Роберт, Алиса нар юм. Жорж 40 орчим настай, дунд зэргийн өндөртэй жирийн нэг зохиолч. Саратай гэрлээд 2 жил болж байгаа. Харин Сара хуучны эдлэл сонирхдог хуучинсаг үзэлтэй нэгэн. Нүүж ирсэн даруйдаа гэрээ хуучны эдлэлээр дүүргэж ханаараа дүүрэн зураг өлгөнө. Роберт бор буржгардуу үстэй, хар хүрэн нүдтэй, өндөр туранхай хүүхэд. Энэ жил 17 хүрнэ. Түүний дүү Алиса нь ахтайгаа нэлээн адилхан. 3 сард 6 нас хүрсэн ба Жорж-н өгсөн шаргал үстэй, цэнхэр нүдтэй хүүхэлдэйнээс ер салдаггүй.
Тэднийг нүүж ирснээс хойш ер бусын зүйлс тохиолдох болов. Тухайлбал ээжийнх нь хананд өлгөсөн жаазтай зургууд өглөө болгон алга болдог болж учир битүүлгээр шатан доорх харанхуй өрөөнд цуглардаг байв. Харин дүүгийнх нь хүүхэлдэй үргэлж байсан байрнаасаа хөдөлдгийг анзаарна. Алиса хаа ч явсан ганцаараа ярьж шөнө унтахгүй шивнэж Роберт-г айлгана. Нэг удаа өдрийн хоолон дээр Алиса:
-Ааваа та яагаад Кристина-н аав ээж хоёрыг алсан юм бэ?
- Кристина тань руу заагаад хүүхэлдэй өгсөн ах аав ээж хоёрыг алсан гэж хэлэв
Жорж-н царай өмнө үзэгдэж байгаагүйгээр барайж орхижээ. Харин бусад нь мэл гайхаж юу ч дуугарсангүй. Гэнэт хаалга онгойж хаагдав. Бүгд айж цочирдон яахаа мэдэхээ байцгаалаа. Хоолны цаг өндөрлөжээ. Роберт гадагшаа гарч амьсгал авна. Түүний газар луу харсан зүгт бусад хөрснөөс арай өөр шороо байх ба тод ялгарч харагдана. Тэндээс даавууны өөдөс цухуйж байв. Ухаад таттал дүүгийнх нь хүүхэлдэйтэй яг адилхан байх ба цоохор туузтай байв. Гэнэт гэрээс нь хашхирах чимээ гарч яваад очтол ээж нь гал тогооны шалан дээр нэл цус болсон байв. Ээж нь:
-ЖОРЖ, дүүгээ авар гэж хэлээд хуруугаараа дээшээ заав. Роберт бейсболлын цохиур бариад шатаар болгоомжтой алхаж өрөөний урд ирэв. Сэмхэн шагайтал Алиса орон доор нуугдаж байгаа нь илхэн харагдав. Харин Жорж орны урд зогсоод Алисагаас
-Чи яаж тэр үнэнийг мэдсэн юм. Кристина чамд хэлсэн гэж үү? Тэгэх боломжгүй дээ! гээд орон доогуур ухасхийн харж инээв. Түүнийг илүү хөдөлгөөн хийхээс өмнө Роберт хамаг хүчээрээ түүний толгой дундуур ганц цохилтоор унагав. Дүүгээ тэврээд буух гэж байтал Жорж сэргэж араас нь хутгаар далайтал эгч дүү хоёр тэднийг хамгаалж Жорж-г хутгалан алав. Роберт эргэж харан эгч дүү Голдблум-г харав. Шаргал урт үстэй, гүн цэнхэр нүдтэй эгч дүү хоёр нүднийх нь өмнө замхран алга болов. Удалгүй цагдаа нар ирж байшингийн ойролцоох шорооноос 4 хүний цогцос гаргав. Шинжээчид үзлэг хийж сураггүй алга болсон Голдблум гэр бүл мөн болохыг батлав.
2005 оны 7 сарын 15-нд Голдблум-н гэрт хүн амины хэрэг гарч Бен Голдблум, Руби Голдблум болон эгч дүү Кассандра, Кристина Голдблум нар харамсалтайгаар амь насаа алджээ.
KAMU SEDANG MEMBACA
Аймшгийн Өгүүллэг Болсон Явдал /oneshot/
Cerita PendekДэлхийн улс орон хот суурин болгонд өөр өөрийн гэсэн янз бүрийн домог яриа байдаг. Энэхүү Oneshot-ууд нь ид шидтэй холбоотой хэмээн итгэгдсэн орчин үеийн маш алдартай домог ярианууд юм. Эдгээр аймшигтай домог ярианууд хэрвээ бодит амьдрал дээр бидэн...