2008 онд 'Kissing you' дууг дуу бичлэгийн студид бичүүлж байх үед нэгэн хачирхалтай зүйл болж байжээ. Студид Yuri өөрийнхөө хэсгийг бичүүлж байх үед найруулагч нь "Хүлээж байгаарай, нэг сонин чимээ сонсогдлоо. Yuri дахиад дуул даа" гэсэн байна. Yuri-г дуулж байхтай зэрэгцэн нэг эрэгтэй хүний хоолой "Воаа" гэх нь сонсогдсон ба бичлэгээс найруулагч, Hyoyeon, Seohyun нарт сонсдогдсон хэрнээ Yuri-д юу ч сонсогдохгүй байжээ. Харин бичлэгийг дараа нь дахиад сонсоход юу ч сонсогдоогүй байна.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
INFINITE Woohyun: Нэг шөнө гэнэт би амьсгалж чадахгүй байсан. Тэгээд гадаа гарах гэж байтал миний зүүн чихэнд нэг хүн "Чи сайн хийж байна" гэж шивнэсэн.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Big Bang Taeyang:
Биднийг дэбют хийхээс өмнө их тохиолддог байсан. Гишүүд усанд орж эсвэл компьютер дээр сууж байхад хэн нэгэн хаалга нүддэг. Компьютероо унтраачихсан байхад, чанга яригчаас нь хачин чимээ гардаг. Гишүүд маань надад ингэж ярихад нь би итгэдэггүй байсан. Салхи эсвэл ямар нэг зүйл л байлгүй дээ гэчихдэг. Тэгтэл нэг өдөр бараг өглөө болох гэж байхад би гишүүдээсээ түрүүлж сэрээд явахдаа бэлдэж байсан юм. Гэнэт унталгын өрөөний компьютерийн чанга яригчаас "так" гэх чимээ гарсан. Радио холбооны дуу (радио ямар нэг сувагт холбогдоогүй үед сонсогддог паржигнах чимээ). Би их айсан, дараа нь угаалгын өрөөнд ороход бүх гишүүд унтаж байгаа шүү дээ, гэтэл угаалгын өрөөний хаалгыг хэн нэгэн онгойлгох гэж оролдоод байсан. Эхэндээ би гишүүддээ итгэхгүй байсан болохоор тэдний нэг нь намайг айлгах гэж байна гэж бодсон. Жаахан айсан ч гэсэн гишүүдийн нэг нь гэж бодоод "хөөе боль" гээд л байсан. Гэтэл нөгөө хүн оролдоод л байсан, тэгэхээр нь би гарахаар шийдээд хаалга руу алхатал гэнэт хаалгыг маш чанга өшиглөсөн. Би тэндээ бүр хөшчихсөн, 10 орчим секундын дараа хаалгаа гэнэт онгойлгоод гартал гишүүд бүгд унтаж байсан. Тэднийг сэрээгээд хэн нэг нь хаалга өшиглөхийг сонссон уу гэхэд бүгд сонсоогүй байсан. Тэр үеэс би айж эхэлсэн, бусад гишүүдэд шүршүүрт орж байхад нь үргэлж ийм зүйл тохиолдож хэн нэгэн хаалга өшиглөдөг гэсэн. Гишүүд бүгд компьютер хэрэглэхгүй байхаар шийдээд нилээн удаан хэрэглээгүй. Гэтэл бүр ч илүү аймар зүйл тохиолдсон. Бид шинэ байшин нүүж ороод Jiyoung (GD) энэ зочны өрөө, энэ унталгын өрөө гэх зэргээр бичлэг хийж байшингаа танилцуулж байсан юм. Бид дөнгөж очсон болохоор ямар ч компьютер, чанга яригч, цахилгаан хэрэгсэл байгаагүй. Гишүүд бүгдээрээ тэр түүхийг мартчихсан байхад нэг өдөр Jiyoung нөгөө бичлэгээ үзтэл бичлэг дээр нөгөө радио холбооны дуу бас хэн нэгэн чөтгөр шиг хоолойгоор яриад байсан. Бид баттай болгох гээд гар утсаараа нөгөө бичлэгийг бичиж аваад сонстол бүгдэнд нь дахиад л сонсогдсон. Дараа нь гишүүд хий юм хүртэл харсан. Намайг гэрт байгаагүй байхад тэд намайг гэрт байсан гэдэг.
BẠN ĐANG ĐỌC
Аймшгийн Өгүүллэг Болсон Явдал /oneshot/
Truyện NgắnДэлхийн улс орон хот суурин болгонд өөр өөрийн гэсэн янз бүрийн домог яриа байдаг. Энэхүү Oneshot-ууд нь ид шидтэй холбоотой хэмээн итгэгдсэн орчин үеийн маш алдартай домог ярианууд юм. Эдгээр аймшигтай домог ярианууд хэрвээ бодит амьдрал дээр бидэн...