1.

739 18 4
                                    

AVIS POV.

-Эвис мөнүү? Чи минь ямар том болоо вэ, бурхан минь уулзаагүй бараг 5 жил өнгөрсөн байна шүү дээ.. Танайд сүүлд очиход чи жаахан охин байсан, одоо ийм сайхан бүсгүй болсон байна шдээ Итгэмээргүй юм..- Авга эгч Морган маань намайг онгоцноос буунгуут л тэвэрлээ. (Дэндүү их сэтгэл хөдлөл, яг л аав шиг :P )

-Та огтхон ч өөрчлөгдөөгүй байна шүү- би түүнтэй ингэж нэг уулзсандаа дэндүү баяртай байлаа. Зул сар болгоноор дандаа гайхалтай бэлэг явуулдаг байсныг нь яаж мартхав :D

-Бараг сарын өмнөөс л чиний өрөөг бэлдэж байлаа. Хүн хүлээх яасан ч хэцүү юмб дээ. :)

-Ингэхэд Рон ах хаана байгаам бэ?- хамгийн хайртай хүргэн ах минь намайг тосохоор ирээгүй гэжүү?

-Гадаа машиндаа хүлээж байгаа, за алив хурдан гэртээ харьцгаая :) - Эгч маань намайг бараг л чирсээр буудлаас гарлаа.

"АААААА ЯМАР ГОЁ ЮМ БЭЭ :) ЯГ Л ТӨСӨӨЛЖ БАЙСАН ШИГ МИНЬ ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭРХ БАЙШИН :3 БҮХЭЛ БҮТЭН 3 САР ДАЛАЙД... ЭНЭ ЗУН Ч ЁСТОЙ ЯНЗТАЙ ӨНГӨРӨХ НЬ ДЭЭ :D ВҮҮҮҮХҮҮҮҮ ЭРХ ЧӨЛӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ!!!!!!!!!! \m/"

-Шинэ гэртээ тавтай морил, Эвис- Рон ах ачааг минь гэрт оруулж байхдаа хэллээ.

-Ямар гайхалтай байшин бээ :)

-Тийм байнуу, баярлалаа Эвис :), Мм чи ингэхэд өлсөж байнуу?- Маргон эгч гал тогооруугаа орлоо.

-Та сая сонсвуу, миний араатан дөнгөж сая архилаа шүү дээ :P- би гэдсээ заангаа инээв.

-Өрөөгөө үзчихээд буугаад ир, Сэндвич бэлдчихсэн байя

-Надаа ч бас, хонгор минь- Рон ах хашгирлаа. Бүгд л инээлдэн, би амьдралынхаа хамгийн гайхалтай өдрүүдийг өнгөрөөх шинэхэн өрөөрүүгээ явлаа. Энэ байшингийн бүхий л зүйл маш гоё юм. Миний хувьд гоё гэдэг нь энгийн гэсэн үгтэй илүү ойрхон санагддаг юм. Дэндүү энгийн гэхдээ маш классик өрөөнүүд.. Өдөржингөө зүгээр л жижиг жижиг деталуудыг нь ажиглаад суухад ердөө ч уйдхааргүй гайхалтай чамин байшин :) БУРХАН МИНЬ, МИНИЙ ӨРӨӨ ЯМАР БАЙХ БОЛОО?? :3

"Avis's sweet room" гэсэн бичигтэй хаалган дээр ирээд би зогслоо. Миний өрөө болох нь гаднаасаа ойлгомжтой. Бусад хаалгануудаас арай содон юм. Хаалганаасаа эхлээд сонирхолыг минь маш ихээр татлаа. Яг л дундад зууны үеийн хатан хаадын ордны хаалга шиг.. Доторх өрөө минь хорхойг минь бүр хөдөлгөж орхилоо. Бариулаа зөөлхөн даран мөрөөдлийнхөө оронруу ууслаа :3

OH MY GOSHSHSH- би амаа даран өрөөгөө тойруулан харсаар... Хичнээн гайхалтай, тансаг, дур булаам байсан гээч :3 яг л миний төсөөлж мөрөөдөж байсан шиг.. Цайвар цагаан ханын цаас (магадгүй би энэ ханан дээр дуртайгаа нааж, зурж, бичиж болох байх) Гэрлийн бүрхүүл, жижиг буйдан, номын тавиур (ховор гоё номнууд харагдана), цайвар өнгийн хивсэнцэр, далайруу харсан тагт, салхинд намирах нимгэн хөшиг... Үнэхээр гайхалтай! :) Гэхдээ намайг хамгийн ихээр дуу алдуулсан зүйл нь өрөөний баруун талд модруу харсан бяцхан цонхны дор байх ор. (аав ээж 2 муухай үзэмжгүй гээд авж өгөөгүй хар төмөр толгойтой тэр ор, авга эгч маань ийм л сайн сонголттой хүн дээ) Одоо ингээд миний ор боллоо :3 Би шууд л очоод орон дээрээ үсрэв. ААААААААААА ЯМАР ГОЁ ЮМ БЭЭЭ??? :D БИ ЖАРГАЛТАЙ БАЙНА!!! :) ЗУНЫ АМРАЛТ ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ! БУРХАН МИНЬ, ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН АЗТАЙ ОХИН БОЛ БИИИИИИИ!!!! :)

Оройн хоолны дараа бид 3 далайн эргээр зугааллаа. Далайн давалгаа хөлийг минь нэг норгон, нэг болиод л.. Зуны дулаахан салхи үсээр минь наадан, хацар илбэнэ. "ЭВИС?" намайг эргэж харахад Рон ах зураг дарчихлаа.

-Гайхалтай- тэр зургаа харангаа хэлэв. Би очиж зургаа харлаа. Яахвээ дажгүй л гарч not bad.

-Одоо Эвис бид хоёрыг.. - Эгч минь намайг тэврээд камерлуу инээмсэглэлээ. Сэтгэлд минь шингэсэн тэр л инээмсэглэл..

Summer Love (Niall Horan fanfiction)Место, где живут истории. Откройте их для себя