[LastEP]

4.5K 293 19
                                    

Тэр бөгж ирсэнээс хойш 7 хоног өнгөрчээ , 7 хоногийн дотор бөгжтэй хайрцаг тоосонд дарагдсан байлаа. Цагийн ажлаа дуусгаад гэртээ орж ирэн тоосонд дарагдсан тэр хайрцагтай бөгжийг гаргаж ирэн ядам хуруундаа зүүн холоос хархад тэр бөгжний шигтгээ яг л өмнөх шигээ гялалзаж байв.

Ширээнийхээ гэрлийг асаан бусад өрөөгөө харанхуйлан хичээлээ хийж эхэллээ. Урьдын Им Нами энд ирсэнээс хойш зүрх сэтгэлийн минь хаа нэгтэй нуугдчихсан

Өмнөх байсан тэр Намиг хайхыг хүссэнгүй.

Дахин нэг өглөө яг л өмнөх өдрүүд шиг өглөөний цайгаа уучихаад гэрээсээ гаран дасал болсон замаараа алхана ... Хажуугаар өнгөрөх өндөр хамар , цэнхэр нүдтэй хүмүүс бүгд надтай мэндэлж би ч зөрүүлэн мэндэлэнэ

Өдөржин завгүй ажиллаж ажлаас гэр лүү явах замдаа ээжтэй ярьсаар гэрийн гадна ирж хоосон харанхуй гэрийнхээ орц руу орход орцоор дүүрэн хоол үнэртэж , хоол үнэртсэн даруйдаа ходоод хонохолзон гэр лүүгээ яаран түлхүүрээрээ хаалгаа нээн орход гэрэл асаалттай байхыг хараад гайхаж орхилоо. Хэн ирсэн нь сонин санагдан дотогш орох гэтэл ариун цэврийн өрөөний ус татагдан дотроос нь үрчлээтэй ах гараад ирэх нь тэр ...

Ах намайг харснаа тэнэг инээн

Таби: чи ирцэн үү? яг хоол болж байхад ирлээ шүү гэж хэлээд гал тогоо руу орчив.

Дөнгөж сая харсан зүйлдээ итгэж ядан өөрийгөө чимхэж үзчихээд гутлаа тайлан дотогш орход үрчлээтэй ах Солонгос маягийн хоолны ширээ засчихсан намайг ширээнд суулган өөрөө урдаас минь харан инээмсэглэчихээд хоолоо идэж эхлэхэд нь би гайхсан хэвээр савхаа аван хоолноос идэж эхлэлээ ...

Бид хоолны ширээнд юу ч дугарсангүй , ах миний гар луу харснаа

Таби: бөгж чинь хаачсан юм

Би: ямар бөгж ?

Таби: бидний хуримын бөгж , чи солонгост үлдээчихсэн байсан гэж хэлхэд нь уур хүрч савхаа шидэн

Би: та яах гэж ирсэн юм. Яагаад бөгж явуулж бас иймэрхүү зүйл хийгээд байгаа юм -_-

Миний хийх ёстой гэрээнд тусгагдсан бүх зүйл дуусчихсан гэтэл одоо юу хэрэгтэй гэж над дээр ирж намайг зовоод байгаа юм гэж нэг амьсгаагаар хэлчхэв. Ах гайхсан янзтай над руу хархад нь би баярласан бас гомдсон нулимсаа гарган

Би: Ер нь би та нарын тоглоом юм уу? Муу сайн юмнууд ... Би таниас зайрмагны үйлдвэр бас зөндөө их мөнгө авна мэд үү?

HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]Место, где живут истории. Откройте их для себя