Хэсэг унтаж байгаад сэрхэд гэрт хэн ч байхгүй бололтой чимээ аниргүй байлаа. Нүдээ бага багаар нээхэд өрөө тас харанхуй байх бөгөөд ар нуруунаас халуун төөнөж , ахыг миний ард унтаж байгааг мэдээд гаран дээр нь гараа тавин нүдээ анив ...
Унтах гэж хичээсэн ч нойр минь хүрсэнгүй , араас минь төөнөх энэ дулааныг мэдрэн цаг хугацааг энэ чигт нь зогсоохыг хүсэж байсан ч чадахгүй нь ...
Өмнө нь мэдэрч байгаагүй энэ мэдрэмжийг өвдөлт гэдгийг мэдэж бас ганцаараа үлдэхийг хүсэхгүй байгаагаа л мэдэж байлаа.
Ян захирал үнэхээр хатуу сэтгэлтэй хүн юм , гэхдээ энэ бүхэн ахын төлөө байсан гэж бодхоор сэтгэл тайвширч , гэгээ орохтой зэрэгцэн унтсан ч ах сэрхэд түүнийг дагаад сэрчхэв.
Ах өрөөнөөс гарч өөрийнхөө өрөөнд орж хувцасаа өмсөж байгаа нь сонсогдож , түүнийг явхаас өмнө өөрийнхөө гарын хоолыг идүүлэх хэрэгтэй гэж бодоод гялс гал тогоо орж бэлэн хачирнуудаа гаргаж бага зэргийн будаа агшаан гал дээр шөл буцалгаж эхэллээ. Хамгийн сүүлийн удаа гэж бодхоор л зүрх хөндүүрлэж , хэзээ ч шаналахгүй мэт инээмсэглэдэг байсансан. Гэтэл одоо бол шаналах ямар байдгыг мэдэрч байна
Ах бууж ирэн ширээнд суун хоол идэж байхдаа нэг ч удаа над руу харсангүй , тэр ч гэсэн над шиг тэвчиж байгаа байх ...
Тэр ч гэсэн над шиг шаналаж байгаа байх ...
Үүргэвчтэй цүнхээ үүрэн хаалга руу алхаж байхыг нь хараад өөрийн эрхгзй өмөлзөн , аран ядан нулимсаа барин зогсож байтал ах гутлаа өмсчихөөд гарах гэхэд нь
Би: АХАА гэж хэлээд түүн дээр гүйж очин араас нь тэврээд
Би: 3хан сэкунд гэж хэлээд чангаар
Би: 1 . . . 2 . . . 3 . . . тоолж дуусаад худлаа инээгээд
Би: мангар ах , над руу хараад зүгээр уйлахгүй ... Би таныг уйлсан гэж хэнд ч хэлэхгүй тэгэж байхад над руу нуруугаа харуулсаар байгаад явах гэж байгаа өөдгүй ах ,
Би: хурдан ирээрэй , хүлээж байя гэж хэлхэд ах юу ч хэлэлгүй гараад явчих нь тэр ...
Тэр эргэж харалгүй гарсан тэр өдрөөс хойш 7 хоног өнгөрч , юу хийх ёстойгоо ч мэдэхгүй тэр том гэрт байснаас ээж дээрээ очсон нь дээр гэж бодоод ээж дээрээ очиж удалгүй Сынхён ахын гэрийн түлхүүрийг өгхөөр энтэртаймэнт дээр ирж Ян захиралыг хүлээн сууна ...
Энтэртаймэнт дээр ирхэд ахын зурагнууд энд тэндгүй өлгөөтэй , тэр зурагнууд яг хамгийн их шархдсан газраас минь атгах шиг болж хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй ч өвдөлт мэдрэгдэнэ ...
ВЫ ЧИТАЕТЕ
HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]
FanfictionЭэж минь алдарт YG энт-д үйлчлэгч буюу цэвэрлэгч хийдэг. мөн дээрээс нь нэг бүтэхгүй зүйл хийдэг тэр нь алдарт BigBang 2ne1 EpikHigh гэх мэт хамтлагуудын бэлтгэлийн хувцас , усны сав гэх мэт зүйлсийг туучихдаг ... тууж яадаг вэ гэж үү? бүгдийн Фен...