~ Өмд задарсан нь ~
Сынхёны талаас
Авсанаасаа хойш өмсөөгүй өмдөө өмсөн гэрээс гархад зүгээр байсан ч Намигийн ээжийнд өдрийн хоол идсэний дараа өмд аймшигтай барьж , товч нь бүлт үсрэх шахаж байв. Юу ч болоогүй царайлан ариун цэврийн өрөөн орж ирэн товчоо тайлхад эрх чөлөөг мэдрэх шиг болж ванны эрмэг дээр хэсэг сууж байгаад босож амьсгаагаа түгжин гэдсээ татан товчоо товчлон гарах гэтэл тавиурны эрмэгийг өгзөгөөрөө цохисоноос болж тавиур дээрхи зүйлс уначих нь тэр. Унасан зүйлүүдийг авах гэж тонгойтол өгзөг хэсгийн оёдол тэр чигтээ задарчихав. Тонгойсон чигтээ саяны болсон явдалыг эрхцүүлэн зогсож байтал халаасан дахь утас дугарч , утсаа гаргаж ирэн хархад байнга хувцас авдаг дэлгүүрээс залгаж байлаа.
: үйлчлүүлэгч Чүэ Сынхён үү?
Таби: тийм байна
: Сайн байна уу? та манайхаас хослол авсан юм байна шдээ. Тэгсэн манай ажилтан таны өмдыг нэг размераар багыг өгчихсөн байна. Уучлаарай!
Таби: арай эртхэн хэлсэн бол би болгоомжтой л байх байсан юм
: Үнэхээр уучлаарай! та завтай өдрөө ирээд өмдөө солиулж аваарай
Таби: задалчихсан байсан ч хамаагүй юу?
: хамаагүй ээ! ирээд солиулж болно гэж хэлхийг нь сонсоод утсаа салган муухай царайлан зогсоно.~~~~~
Намигийн талаас
Би ээж дээр очоод : таньд эрэгтэй хүний өмд байгаа юу?
Ээж: аавын чинь хувцас байгаа шдээ! хувцасны шүгээ ухаад ав , гэж хэлхэд нь хувцасны шүгээг ухаж , хамгийн том бэлтгэлийн өмд авч ахад өгчихөөд ахыг хүлээн зогсож байтал ах үнэхээр тэнэг хувцаслачихсан байв. Хүрэн өнгийн пиджак , бэлтгэлийн саарал өмд өмссөн байхыг хараад элгээ хөштөл инээж , ахыг дагуулан ээжийн хувцасны шүгээнээс тэр бэлтгэлийн хувцасных нь цамцыг гаргаж өгтөлТаби: гараачээ
Би: эхнэрээсээ юу нуух гээд байгаан бэ?
Таби: -_- арай ч дээ , би ичимхий хүн
Би: за за гарлаа даа ичимхий ах минь гэж хэлээд ахыг үлдээн ээж дээр очиж: бид 2 оройн хоолоо идчихээд явна гэж хэлтэл ах өрөөнөөс гарч ирэнТаби: бид хононо
Би: нээрэн үү?
Таби: аанхаа , чи очоод халуураад унавал яах болж байна! ядаж ээжийнхээ хажууд халуурсан нь дээр байх
Ээж: тэгвэл оройн хоолоо бэлдэх үү?
Би: хүргэнийхээ гарын хоолыг идэж үзэх үү? ах үнэхээр гоё хоол хийдэг.Ах гэнэт хонохоор шийдсэн болохоор би солих хувцасгүй байсан тул ээжийн хувцаснаас өмсөхөөр ээжийн өрөө рүү орж , харин ах гал тогоо руу оров. Ээжийг өрөөнд нь үлдээчихээд гал тогоо орж ахад туслах гэтэл ахад хөөгдөж гарч ирээд зурагт асаан нэвтрүүлэг үзэж байгаад зүйрмэглэн сууж байтал ашгүй ах хоол болсон гэж хэлэх нь тэр. Год хийтэл босож хоолны ширээнд суухад ах тавагтай хоол тавиад өөрөө ширээнд суухад нь
ВЫ ЧИТАЕТЕ
HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]
FanficЭэж минь алдарт YG энт-д үйлчлэгч буюу цэвэрлэгч хийдэг. мөн дээрээс нь нэг бүтэхгүй зүйл хийдэг тэр нь алдарт BigBang 2ne1 EpikHigh гэх мэт хамтлагуудын бэлтгэлийн хувцас , усны сав гэх мэт зүйлсийг туучихдаг ... тууж яадаг вэ гэж үү? бүгдийн Фен...