Хүүхэд

499 47 6
                                    

Тэр явдалаас хойш хорин жилийн дараа анхны үр минь мэндэллээ. Би муур хөнөөх сайхан зуршилаасаа салж чадсан ч эргэлт буцалтгүйгээр тамхинд орсон байв. Нэг удаа бяцалсан муужгайханыхаа цогцосыг цэвэрлэж байтал эмээ минь харчихаад унаад өгөв. Удалгүй гурав хоногийн дараа эмээ муужгайхануудыг буцаан авчирхаар явлаа. Эмээ өдгөө ч ирээгүй л байна... Хүүхэд минь яг 4 килограмм жинтэй төрөв. Эхнэр минь харин хүүгээ харж чадалгүй "насыг барсан" билээ. Түүний минь анхны хохирогч эхнэр минь байсанд би туйлын ихээр баярлаж билээ. Эмнэлэгийн өрөөний цонхоор харахад л хүү минь бусдаар өвөрмөц харагдаж байв. Энэ чинь төрөөд л хүн алчихсан "нөхөр" шүү дээ гэхээс зүрх сэтгэл дүүрээд явчихна. Уйлдаг ч үгүй, инээдэг ч үгүй үр минь эмнэлэгээс гартал хачин сонин зүйл олж мэдлээ. Тэр минь муурынх шиг жижигхэн урт сүүлтэй төрчихжээ... Тэр нь бүүр цагаан хар хосолсон алаг өнгөтэйг яана. Хүү минь ер уйлдаггүй байв."Нэргүй" гэхээс өөр онц сонирхолтой "нэр" надад төрсөнгүй. Тэртээд нядлагдсан тэдгээр муужгайнуудад ч бас би нэр оноосон биш дээ. Гарын алганд багтам жижигхэн толгойг нь, илээд сууж байх ямар таатай байдаг байсан гэж санана. Нэргүй минь өдрөөс өдөрт өсөж томрон, эр хүн болох замналдаа эргэлт буцалтгүй оржээ. Дөнгөж сургуульд орсон анхны өдрөө сүүлийг нь дооглосон охиныг улаан эрээн болтол нь нүдэж орхисон байв. Ямар бахархалтай өдөр байсан гэж санана. Бүүр чихнээс нь тас хазчихсан гэрт ирж билээ. Удалгүй бид хоёр сургуульд явах нь хэрэггүй зүйл гэж шийдэцгээв. Сургууль надад ч онц зүйл сургаж байсангүй.Өсөж томроод тамхи эсвэл онгон хүүхний төлөө амиа өгөх тэдгээр өрөвдөлтэй амьтадыг би жигшдэг байсан. Тиймээ би хамгийн ихээр жигшдэг байсан. Харин хүү минь жигшлээ бодит болгосон юм. Найман настай нэгдүгээр ангийн хүүхэд сургуулиа түймэрдчихнэ гэж хэн санах билээ. Дөрвийн дөрвөн хүний хүүхэд газар дээрээ нас барсан юм шүү. Галын утаа тэнгэр өөдөө давшилан довтолгох дор сургуулийн хаалгаар бархиралдан гүйцгээх тэдгээр бяцхан хүмүүсийг харах,  цаасан хайрцагны доороос амьдрал өөдөө тэмүүлэх муужгайнуудыг надад сануулна. Харин тэр дөрвийн нэг нь бяцхан гэм хоргүй гэнэн цагаан үр минь болсонд гүнээ гашуудаж билээ.  Ингээд л би хүүтэй болоод түүнийгээ есөн жилийн дараа эхийнх нь араас явуулчихлаа. Тэд одоо тэндээ жаргалтай байгаа бизээ... Харин би одоо цаасан хайрцаг худалдаж авахаар явж байна. Шинээр нүүж ирсэн газарт минь муурнууд олон юм билээ... Удахгүй тэднийг "бяцхан муурын байшинтай" болгоно гэхээс ямар их аз жаргалаар дүүрч буйгаа та бүхэнд үгээр илэрхийлж чадахгүй нь... 

Муудлаа муудлаа муудлаа 
Муурын байшин шатлаа

Муудлаа муудлаа муудлаа
Муурын байшин шатлаа

Муудлаа муудлаа муудлаа
Муурын байшин шатлаа 


Муурын байшинWhere stories live. Discover now