Төгсгөл

469 60 7
                                    

Өгсөн нэрнээс минь энэ түүх ингээд дуусаж буйг гадарласан гэж найдаж байна. Цааш үргэжилэхгүй тул надаас өөр юу ч хүлээх хэрэггүй. Цээж минь халуу шатан өвдөж байна. Муурнуудын орилолдох чимээ намайг унтуулах аа байлаа. Гайтай энэ өрөөны цонхоор шөнө хар муурнууд холхилдох юм. Тэдний нүд ногооноор гэрэлтэн шөнийн түнэр харанхуйд намайг агнахаар гэтнэ. Тэдний цаана эмээ минь зогсож харагдах шиг. Эмээгийн нүд ч ялгаагүй ногооноор гэрэлтэх бөгөөд, хүнхэр нүднийх нь доод зовхинууд дааж давшгүйгээр доош унжжээ. Үс нь бууралтаж, шүдгүй болсон эмээ надаас өнөөх ялаа алах хорыг нэхсээр л... Таны ходоодонд орчихсон шүү дээ гэж би өчнөөн хэлсэн боловч ер миний үгийг дуулахгүй юм. Орны толгой дээр эхнэр үдэш бүр айлчилах боллоо. Намайг алсан алуурчин хаана байна хэмээн надаас шалгаана. Араас чинь явчихсан гэж би мөн өчнөөн удаа аргалаж хэлэв. Хар хөлс цувж, толгой задрам өвдөлтөнд дунд хэн нэгний хар цагаан алагласан сүүл орны минь доор тоглон

"Муудлаа муудлаа муудлаа 
Муурын байшин шатлаа 
Муудлаа Муудлаа Муудлаа 
Муурын байшин шатлаа... "

дуулна. 

Муурын байшинWhere stories live. Discover now