Chapter11

4.7K 214 6
                                    

Бид тэврэлдээд хэр удаан зогссоныг мэдэхгүй ч түүний тэврэлт цээжний минь бул хар чулууг авч хаях хүчтэй юм. Сухо убба надад хоол хийж өгхөөр болж би түүний хоол хийхийг харан суув. Тэр үнэхээр царайлаг харагдаж байлаа.

Би: убба өнөөдөр л юунд санаа зовохгүй хамтдаа байцгаая гэхэд ах эргэж харан
Сухо: чи надаас холдохыг хүсээ юу?
Би: мхн
Сухо: дахиж миний муухай төрхийг хармаар байна уу? Гэж ямар ч хувиралгүй асуухад л биений шар үс босох шиг болов.
Хэрвээ би түүнийг эсэргүүцвэл бүх зүйл эхлэл рүү буцах болно шүү дээ! Түүний аймшигтай төрх ...

Надад хатуу ханддаг байсан тэр өдрүүд дахин эхлэнэ гэж үү?

Хүсэхгүй байна ...

Би суудлаасаа босон ширээ тойрон түүний араас тэврэн

Би: убба та мэднэ шдээ. Би хэзээ ч таниас холдож чадахгүй гэдгийг ... Гэхэд тэр гарыг минь илэн
Сухо: чамайг алдаж байснаас бүх зүйлээ алдсан нь дээр ...
Би: эксог ч гэсэн үү?

Тэр хариу хэлсэнгүй! Тэр хэзээ ч эксог хаяаж чадахгүй, тийм ихээр хайрладаг шүү дээ ...

Би түүнээс холдон газар луу харан

Би: уучлаарай! Би эксо таньд ямар чухал болхыг мэдсээр байж тэнэг юм асуучлаа гэхэд эрүүнээс минь барин өөр лүүгээ харуулаад
Сухо: би эксог алдхыг хүсдэггүй шиг чамайг ч бас алдахыг хүсдэггүй! Гэв.

Гэхдээ хэзээ нэгэн цагт тэрний өмнө аль нэгнийг нь сонгох сонгол гарч ирж л таараа ...

Харин тэр өдөр хэзээ гэдэг нь тодорхойгүй!

Тэр өөрийн гарын хоолыг урд минь тавиад

Сухо: би их хичээсэн шүү! Амтгүй бол амтгүй байна гэж хэлэх хэрэггүй

Би халбагаа аван идэж эхлэхэд тэр ямар нэгэн зүйл хүлээж байгам мэт над руу том нүдлэн харж байлаа.

Би: яасан ?
Сухо: ямар болж ... Гэхэд нь би мөрөө хавчих өөр зүйл хэлсэнгүй! Гэтэл тэр амандаа

Сухо: яах аргагүй л Кёнсүүгийн хийдэг шиг хийсэн дээ. Амттай л байх ёстой гэж шулганаж байлаа.

Би тэсэлгүй инээд алдан түүн рүү харан

Би: амттай байгам болхоор өөрөө ч гэсэн ид за юу
Сухо: чи худлаа хэлээгүй биз
Би: би яасан гэж таньд худлаа хэлнэ гэж ...

Тэр урдаас минь харан хоолоо идэж эхлэх аж. Бидний хувьд энэ үнэхээр эвгүй байлаа. Хэн нь ч юу ч дугаралгүй өрөөнд зөвхөн аяга халбаганы чимээ л сонсогдож байв.

✞ Temptress ✞ [Vol.2] [Complete]Where stories live. Discover now