Chapter16

3.5K 172 12
                                    

Сухогийн талаас

СэрИнийг явуулсаны дараа амралтын өрөөний буйдан дээр хэсэг тааз ширтэн хэвтэхдээ түүнийг яаж хамгаалах тухайгаа бодож байлаа.

Зүгээр л SME-ээс биднийг батлахыг гуйсан нь дээр бололтой. Тэр нь илүү амар бас нуугдах шаардлагагүй болно.

Хэдий СэрИн дэбүтээ хийгээгүй ч энэ магадгүй түүний дэбүтэнд ашигтай ч байж мэдэх юм билүү хэн мэдлээ гэж бодон бэлтгэлийн өрөөг орхин гарлаа.

Миний талаас

Дормдоо ирхэд охид бүгдээрээ унтаж байлаа. Би шүршүүрт орж өөрийгөө цэвэрлэчихээд хөнжилдөө орон Жүмён ахын тухай бодно.

Хэрвээ бид айдол биш байсан бол хамтдаа болзоонд явж хөгжилдөх боломжтой байсан байх. Гэхдээ ийм байсан ч зүгээр ээ, хэзээ нэгэн цагт бидний ойлгож л таараа ...

Утсаараа бүх мэдээллийн сайт дээрхи бидний мэдээллийг харсан ч би тоосонгүй! Орж уншвал сэтгэлээр унахын л нэмэр болхоор зүгээр л Сухо уббад итгээд илүү болгоомжтой байцгаасан нь дээр.

~~~~~

Өглөөний нар өрөөнд тусахтай зэрэгцэн охид боссон бололтой харин би оройтож ирсэн болхоор нойроноосоо сэрэх хүсэлгүй байлаа.

11 цагтай уралдан босож өөрийгөө бэлдээд гарч ирхэд охид болон Томас машиндаа хүлээж байв.

Томас: СэрИн оройтоо юу

Би: мхн. Өчигдөр 4 өнгөртөл энтертаймэнт дээр бэлтгэлээ хийсэн

Томас: аанхаа. Нээрэн Тэвон чамайг өөртэй нь уулзаарай гэсэн шүү!

Би: за гээд нүдээ анин сандалаа наллаа.

Томас урьд өмнөхөөсөө илүү нэг зүйлийг мэдсэн янзтай санагдана. Урьд нь хэзээ ч ийм зүйл мэдэрч байсангүй.

Энтэртаймэнт дээр ирхэд фэнүүд шавчихсан байв. Аргагүй дээ өнөөдөр эксогийхон ирж байгаа шүү дээ.

Фэнүүд "СэрИн байна" гэж хоорондоо ярьж байсан ч бидэн рүү дайрсангүй. Зүгээр л урдуур нь өнгөрөхийг хүлээн зогсож байв.

: Сухо убба чамайг хайрладаг. Харин чи түүнд хайртай юу? СэрИн аа ... ? гэж хэн нэгэн асуух нь тэр.

Би зогсон нүүрэндээ инээмсэглэл тодруулан тэр охин руу хараад Томасыг даган энтэртаймэнт руу орлоо.

Томас: Чи заримдаа их аймар болчих юм. Сая чамайг зогсхоор чинь тэр охинтой хэрэлдэх гэж байна гэж бодлоо шдээ

✞ Temptress ✞ [Vol.2] [Complete]Where stories live. Discover now