Chapter5

6.2K 246 4
                                    

≠≠≠≠≠

Тэр надаас холдон духан дээр минь үнсээд

Сухо: надаас зугтах гэж оролдох хэрэггүй , энэ бүх харилцаа бусдад дэлгэгдэх юм бол чи ч тэр би ч тэр үгүй болно. Чинийй мөрөөдөл миний мөрөөдөл аль аль нь үгүй болно.

Энийг зүгээр бие биедээ ашигтай талаас нь харцгааж болохгүй юм уу?

Тийм ээ энэ л түүний баг , өөртөө ашигтай талаас бүгдийг харж , хэн нэгнийг ашигладаг нэгэн.

Би: Та угаасаа л ийм хүн. Би таниас хол байхыг хүсэж байна , дахиж таньд ашиглуулмааргүй байна гэж хэлээд тэр өрөөнөөс гарах гэтэл тэр намайг татан , буйдан руу түлхээд

Сухо: Би чамтай маргалдмааргүй байна. Надаас холдох гэж оролдох хэрэггүй. СэрИн ойлгосон уу? гэсэн ч би түүнийг тоолгүй өрөөнөөс гаран явахдаа түүн рүү хамгийн муухай харцыг чулуудан гаран явав.

Гэртээ орж ирэн усанд орж , маргаашийн тухай бодож догдлоно. Өмнө нь энэ цагаар бэлтгэл хийж суудаг байсан болхоор нойр минь хулжиж байлаа.

Нөүтбүүкээ асаан бүжгийн бэлтгэл үзэж , маргааш дэвшүүлж болох санаагаа бодож байв.

Өглөө эртлэн энтэртаймэт руу очоод бага зэргийн бие халаалт хийж байтал Тэвон ах болон бүжгийн багш нар орж ирэн төд удалгүй тэдний араас Сэхүн сонбэ орж ирэх нь тэр.

Бид 4 хамтдаа сууж бүжгийн багш нөүтбүүкээ асаан бүжгийн бичлэгийг үзүүлэн , өөрийн саналаа хэлж байлаа. Сэхүн ч гэсэн ч өөрийн бодлоо нэмж эцэст нь тэд миний бодлыг асуухад нь би тэдэнд өчигдөр шөнө боловсруулсан саналаа хэлхэд

Бүжгийн багш: Вуа СэрИн яах аргагүй дэбүтээ хийх ёстой хүн бололтой шүү

Тэвон: тэгээд л би хамгийн эхний гишүүнээр СэрИнийг сонгосон юм. Нээрэн СэрИнээ танай хамтлагын 2 гишүүнийг олсон байгаа. Бүх зүйл баттай болхоор би та 3г танилцуулах болно гэж хэлхэд нь түүн рүү инээмсэглэн толгой дохиход Тэвон ах зөрүүлэн инээмсэглэлээ.

Бид төд удалгүй бэлтгэлдээ орж , Сэхүн бага зэрэг модон байхыг хараад

Би: Таны бие муу байгаа юм уу?

Сэхүн: бага зэрэг тулгамдаад.

Би: 2лаа хамт өдрийн хоол идэх үү? Нүүр хагарах хэрэгтэй байх гэхэд тэр толгой дохих инээмсэглэх нь тэр.

Бид завсарлагаа аван , Сэхүн бид 2 хоолны зааланд орж ирхэд бараг хүнгүй шахуу байхыг хараад хоолоо авч , хүссэн суудалдаа суун , бид өмнөхөөсөө илүү яриа өрнүүлж , олон зүйлийн тухай ярилцана.

✞ Temptress ✞ [Vol.2] [Complete]Where stories live. Discover now